Замын-Үүд боомтод чингэлэг тээвэр гацсан гэх мэдээллийн дагуу бид Хилийн 0108 дугаар ангийн Штабын дарга, дэд хурандаа Н.Баяржаргалаас тодрууллаа.
-Замын-Үүд боомтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?
-Замын-Үүдийн авто замын хилийн боомтод ачаа, тээвэр гацсан асуудал байхгүй. Монголын талаас хил гарахаар 4000 гаруй машин цахимаар бүртгүүлсэн байна. Долоо хоногт 500 машиныг манай боомт хилийн хяналтын бүс рүүгээ татаж оруулдаг. Хятадын тал руу өдөрт 145 хүртэлх машиныг гаргаж байгаа. Хятадын талд байрлаж, үүрэг гүйцэтгэх жолооч одоогоор 36 байна. Эдгээр жолооч нарын тоо бага учраас Хятадын талд ачаалал үүсэж байна. Иймээс манайхаас тус улс руу гарч байгаа машины тоог өдөрт 108-145 хооронд барьж байгаа юм.
Харин Хятадын талаас манай боомтоор өдөрт 150-175 машин орж ирж байна. Авто тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
Ачаа, бараа гацсан асуудал байхгүй. Зөвхөн авто замаар бус төмөр замаар импортын ачаа ирж байгаа. Тэгэхээр ачаа овоорч гацсан хүндрэлтэй нөхцөл байдал алга болсон.
-Ирэх сарын 1-нээс БНХАУ-ын тал хэд хоног хилээ хаах вэ?
-БНХАУ-ын Үндэсний баярын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан ирэх сарын 1-нээс хэд хоног хилээ хаана. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу баяр ёслолын өдрүүдээр хилээ хаадаг. Ойролцоогоор гурав хоног хилээ хийх төлөвтэй байгаа. Өнгөрсөн жилүүдэд тэгж байсан. Гэхдээ хэдэн хоног хилээ хаах албан ёсны мэдэгдэл ирээгүй байна.
Хил хаалттай байх хугацаанд Монголын талын хилийн хяналтын байгууллагынхан дотоод үйл ажиллагааныхаа бэлтгэлийг хийнэ.
-Замын-Үүд боомтод одоогоор тулгараад буй асуудал байхгүй хэвийн гэж үзэх үү?
-БНХАУ-ын талаас манайхаас очиж буй машин, техник хэрэгслийн халдваргүйтгэлийг өндөр түвшинд хийж байгаа. Халдвартай голомт бүс нутаг гэж үзэж буй учраас хил рүүгээ нэвтрүүлэх тээврийн хэрэгслийнхээ тоог хязгаарласан. БНХАУ-ын талд манай 36 жолооч байрлан ажиллаж байгаа талаар би өмнө нь яриандаа дурдсан. Нэмж 70 жолоочийг гаргахаар бэлтгэж байна. Замын-Үүд сумын онцгой комисс зохион байгуулаад жолооч нарыг тусгаарлан, шинжилгээ хийн ажиглаж буй юм. Энэ сарын 28-нд 70 жолоочийг Хятадын тал руу явуулах төлөвлөгөөтэй байгаа. Тэд Эрээн хотод очсоноор дахин тусгаарлагдана. Энэ жолоочид олон улсын ачаа тээврийн хөдөлгөөнд оролцоод эхэлбэл хоёр талын боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.