Улаанбаатар хотоос 150 км зайд мөстлөгийн үед хамаарч болзошгүй эртний амьтны гавлын яс олджээ. Тус ясыг олсон гэх иргэн бидэнтэй холбогдсон юм.
Ясыг олсон иргэн Б.Батбаатар "Малдаа явж байтал борооны усанд идэгдсэн шар чулуу шиг юм харагдахаар нь очоод үзтэл гавлын яс байсан. Борооны усаар угаагдаад тал нь цухуйсан байсан. Өмнө нь харж байгаагүй амьтны яс шиг санагдсан. Сумандаа мэдэгдчихсэн. Холбогдох хүмүүс рүү нь ярихад хөл хорио тавигдахаар очно гэсэн. Мэдэх хүмүүс нь ирэхээс өмнө өөр хүн ухчих вий гээд газрыг нь хүнд хэлээгүй. Гавал нь 80 орчим см урттай" гэв.

Энэ талаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Болорбатаас тодруулахад "Энэ ясны талаар манайд мэдэгдсэн юм одоогоор алга байна. Ясыг харахад арслан заан эсвэл савагт хирс бололтой. Ер нь ийм олдвор олдвол манайд эсвэл ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд хандана. Манайхаас мэдээллийг нь үзээд хүн томилж явуулдаг. Хэрэв арслан зааны яс бол манайд хамаарах учиртай. Палеонтологийн хүрээлэн нь дөрөвдөгч галаваас эртний үеийг судалдаг. Арслан заан чинь дөрөвдөгч галавын амьтан" гэв.

Харин ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Эртний амьтан ургамлын сан хөмрөгийн салбарын эрхлэгч С.Өлзийцэрэн "Манай хүрээлэнд одоогоор мэдээлэл ирээгүй байна. Хэрэв арслан зааны яс бол эхлээд манайх руу хандаж эндээс баг гарах ёстой. Археологийн нь хүний соёлтой холбоотой зүйлсийг судалдаг. Харин Палеонтологи нь эртний мөхсөн амьтан ургамалтай холбоотой зүйлсийг судалдаг. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу газрын хэвлийд байгаа археологи, палеонтологийн олдвор нь төрийн өмч учраас хувь хүн эзэмших эрх байдаггүй. Үүнийг мэдэхгүйгээс болоод иргэд зарж борлуулахыг оролдох, тээвэрлэсний улмаас эрүүгийн хариуцлага үүрэх эрсдэл байдаг шүү" хэмээв.
Дээрх холбогдох байгууллагын албан тушаалтнууд ясыг олсон хүнтэй холбогдож тодорхойлно гэсэн юм.