Б гэгч 29 настай этгээд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гудамжинд үрлэн сумтай буу хэрэглэсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.Баднаажононгоос тодрууллаа.
Тэрээр хэргийн тухайд "Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 30 минутад “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ресторанаар үйлчлүүлсэн хүн хэрүүл маргаан хийж гар буу мэт зүйл гаргаж ирж танхайрсан” гэх гомдол мэдээллийг шалгахад Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 29 настай, эрэгтэй Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэн Т-тэй маргалдсаны улмаас өөрийн эзэмшлийн автомашинаас хуванцар үрлэн сумтай бууг гаргаж ирэн хий буудсан гэх асуудлыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Иргэн “Б” нь галт зэвсэг эзэмших эрхгүй байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар бусадтай маргалдаж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан асуудлаар шалгагдаж байна." гэв.
Харин Иргэн ямар тохиолдолд биедээ галт зэвсэг авч явж болох талаар "Ямар ч тохиолдолд хориглодог. Харин галт зэвсэг эзэмших эрхтэй иргэн цуглуулгын болон спортын тэмцээн уралдаанд оролцох үедээ буу болон галт зэвсгийг биедээ авч явж болно. Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд галт зэвсгийг иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулахын, байлдааны гэсэн дөрвөн төрөлд хуваадаг.
Ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулалттай галт зэвсэг гэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд зөвхөн үзмэр, цуглуулгын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно гэж заасан байдаг" гэсэн юм.