Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын ТАСС агентлагийн захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусмантай ярилцжээ. Тэрээр ярилцлагынхаа үеэр коронавирусний цар тахал бол хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ зүй бус харьцсаны төлөөх шийтгэл гэсэн байна.
Бид дэлхийн дулаарал, байгаль орчноо хайрлан хамгаалахад анхаарлаа хандуулах ёстой. Магадгүй намайг мухар сүсэгтэй хүн гэж хэлэх байх. Гэхдээ би хувьдаа одоогийн цар тахал бол бидний байгаль орчноо хайрлан хамгаалаагүйн төлөөх шийтгэл. Энэ бүхэн байгаль орчноо доройтуулснаас үүссэн байхыг үгүйсгэхгүй" гэжээ.
Тэрээр "Монголд бид ойрын 10 жилийн хугацаанд 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн эхлүүлээд байна. Монголын ард түмэн амьдралын эх булаг бол ус гэж ярьдаг. Харин усны үүсвэр нь мод гэдэг. Тиймээс мод тарих нь маш чухал шийдвэр юм" гэж хэлсэн байна. Тэрээр мод ургадаг газар бороотой байдаг. Булаг гарч, амьдрал үүсэж байна. Ой модод амьд байгаль орших таатай нөхцөлийг бий болгодог гэжээ.
"Бид зөвхөн өөрсдөдөө бус хүн төрөлхтний төлөө, хүүхэд багачууд, ирээдүй хойч үедээ зориулан мод тарих гэж байна. Монгол орны хувьд цөлжилтийн асуудал хурцаар тавигдаж байна" гэжээ.
"Манай оронд томоохон хэмжээний газар нутаг цөлжилттэй байна. Азийн төвд ийм асуудал үүссэнээр Хятад, Солонгос, Япон улс мөн хохирч байна. Калифорнид хүртэл элс хүрч байна. Тиймээс төрийн тэргүүний хувьд экологийн тэнцвэрийг хангаж, байгаль орчны доройтлын эсрэг арга хэмжээ авах нь нэн чухал ажил болоод байна" гэв.
Эх сурвалж: ТАСС