gogo logo
  • English
  • Yolo
  • Maamuu
5.26
Зурхай
23
Цаг агаар
3121 | $
Валютын ханш
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Дэлхийд
  • Спорт
  • Соёл урлаг
  • ГУТАЛ
Хэрэгтэй
  • - МЕГА ТӨСӨЛ
  • - Соёлын довтолгоо
  • - GOGO тойм
  • - Комик
  • - Зөвлөгөө
  • - КОВИД-19
Ярилцлага
  • - Хүмүүс
  • - GoGo асуулт
  • - СEO
  • - GoGo Cafe
  • - Хурц өнцөг
  • - Элчин сайд
Сонирхолтой
  • - Гарааны бизнес
  • - Подкаст
  • - Бизнес
  • - Технологи
  • - Гэртээ тогооч
  • - Аялал
Бусад
English
Maamuu
Yolo
Үндсэн цэс
Улс төр
Нийгэм
Эрүүл мэнд
Эдийн засаг
Боловсрол
Дэлхийд
Спорт
Соёл урлаг
ГУТАЛ
Хэрэгтэй
МЕГА ТӨСӨЛ
Соёлын довтолгоо
GOGO тойм
Комик
Зөвлөгөө
КОВИД-19
Ярилцлага
Хүмүүс
GoGo асуулт
СEO
GoGo Cafe
Хурц өнцөг
Элчин сайд
Сонирхолтой
Гарааны бизнес
Подкаст
Бизнес
Технологи
Гэртээ тогооч
Аялал
Бусад цэс
English
Maamuu
Yolo
Сурталчилгаа
Холбоо барих
РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ
НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Нүүр
Хайх
Цэс
  Жиргээ
  Цэс
Эрүүл мэнд

Монголд анх удаа үүдэл эс шилжүүлэн суулгажээ

  Tweet
Э.Оргил
2014-03-31

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлалын тасгийнхан Монголд анх удаа ясны чөмөг шилжүүлэх эмчилгээ хийлээ. Энэ эмчилгээг Хэнтий аймгийн харьяат 51 настай цусны хавдар нь хүнд шатандаа орсон эрэгтэй хүнд хийжээ.

Үүдэл эс нь ясны чөмгөнд байдаг учир цусны үүдэл эсийг ясны чөмөгнөөс авч болдог байна. Манай эмч нар сүүж яснаас авсан цусыг шүүж, үүдэл эсийг ялган авч, дахин суулгасан нь амжилттай болжээ.

Энэ нарийн, түвэгтэй эмчилгээг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр эхэлж, энэ сарын 24-нийг хүртэл эмчилгээг үргэлжлүүлжээ. Өвчтөн өнгөрсөн долоо хоногт эмнэлгээс гарсан бөгөөд гэр бүлийнхнийг нь асаргаа, сувилгаа хийх сургалтад хамруулсан байна.

Өвчтөний бүх эсийг шинээр үүсгэсэн учир дахин төрсөнтэй адил болж, нярай хүүхэд шиг эмзэг, дархлаа султай болдог аж. Тиймээс орны гудаснаас эхлээд ариун цэвэр сахин, өдөрт хэд хэдэн удаа чийгтэй цэвэрлээ хийх зэрэг маш нарийн асаргаа хэрэгтэй байдаг тухай Цусны эмгэг судлалын тасгийн эмч Б.Хишигжаргал ярив.  

Энэ эмчилгээг хийлгэсэн өвчтөн чөмөг суулгахгүй л бол өвчин нь хүндэрч сэдрэх, амь насанд нь аюул учрах байжээ.

Ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг цусны бүх төрлийн хавдар, дархлааны эмгэгүүд, зарим хавдар болон бодисын солилцооны эмгэг зэрэг олон өвчний үед хийдэг байна.

Ангилал
Эрүүл мэнд
Хэзээ
2014-03-31

gogo logo
Холбоо барих СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ НУУЦЛАЛЫН БОДЛОГО

© 2007 - 2022 Mongol Content LLC