Улсын их хуралд хэлэлцэж буй Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдах хүртэл шинээр койн гаргахгүй байхыг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатарын даалгасны дагуу уг мэдэгдлийг одоогоор ажиллаж буй койны долоон бирж рүү явуулсан байна.
Хууль эцэслэн батлагдаж, хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд аливаа виртуал хөрөнгийн арилжааг зохион байгуулдаг платформоор дамжуулан шинээр токен олон нийтэд санал болгохгүй байхыг мэдэгдэлд дурджээ.
Хэрэв зөрчвөл бусдад учирсан бүхий л хохирлыг хариуцах үндэслэл болохоос хэрэг, зөрчилд холбогдох эрсдэлтэйг анхааруулсан байна.
Аль хэдийн арилжаанд орчихсон токен болон удахгүй анхны арилжаагаа хийхээр төлөвлөсөн байгаа токенууд яах талаар СЗХ-ноос тодруулахад удахгүй албан ёсны мэдэгдэл хийнэ гэв.
СЗХ нь виртуал хөрөнгийн үйлчилгээ болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрхзүйн үндэслэлгүй.