Ардын намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урилаа.
Тус холбооныхон Ерөнхий сайдыг огцруулах шаардлага хүргүүлээд буй. Энэ талаар болон бусад асуудлаар түүнтэй ярилцсан юм.
-НАМЗХ сүүлийн үед яагаад Засгийн газрыг “оролдоод” эхлэв. Сүүлийн үед үүнийг гол зорилгоо болгож байгаад янз бүрийн алхам хийгээд байх шиг?
-Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй. УИХ, Ерөнхийлөгч ч ажлаа хийх хэрэгтэй.
Ерөнхийлөгчийн хувьд УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд маш их шүүмжлэлтэй хандаж байгаа. Бид үүнтэй санал нэг байгаа. Ялангуяа өнөөдөр Монгол Улсын ирээдүйг нуруун дээрээ үүрч явах залуучууд энэ асуудлаар идэвхитэй байж, өөрсдийнхөө нуруун дээр ямар хүнд ачааг үүрч явах вэ гэдгээ өнөөдрөөс мэдрээд тэмцэх хэрэгтэй гэж ойлгож байгаа.
УИХ-ын гишүүд л гэхэд сүүлийн үед ажлаа хийхээ больчихсон. УИХ-ын дарга З.Энхболд арга ядахдаа урамшууллын систем хүртэл гаргаж байна шүү дээ. Тэгвэл бид УИХ-ын 76 гишүүнд бүгдэд нь та бүхэн ажлаа хийгээчээ гэдгийг хэлнэ. Аль нэгэн нам, эвсэл, сөрөг хүчин, эрх баригч гэж ялгахгүй. Энэ 76 хүн ажлаа хийхгүй бол бид Чингисийн талбай дээр 76 мануухай зооно гэж бодож байгаа.
Уг нь 76 хүн дөрвөн жилд нэг нэг асуудлыг шийдээд байх юм бол дөрвөн жилийн хугацаанд нийт 304 асуудал шийдэгдчих байхгүй юу. Гэтэл өнөөдөр энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талдаа орчихсон байхад “Ийм УИХ-ын гишүүн байдаг юм уу” гэсэн асуултыг олон нийтийн зүгээс сонсох хэмжээний ажилладаг УИХ-ын гишүүн байгаа. Тийм байдлыг УИХ-ын гишүүн гаргаж болохгүй. Дээрээс нь тэд сонгуулийн амлалт өгөөд гараад ирдэг. Гарч ирмэгцээ юу ч хийдэггүй. Ийм байдалтай байж огт болохгүй. Залуучууд бол шүүмжилнэ. Ингэх эрхтэй. Шүүмжлэх ч ёстой гэж бодож байгаа. Учир нь Монгол Улсын ирээдүй, төр засгийн ачааг залуучууд л үүрнэ.
-Ерөнхий сайд, Засгийн газрын тухайд?
-Ерөнхий сайдын тухайд таван удаагийн шийдвэр, үйлдлээр Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна. Монгол Улсын Ерөнхий сайд хуулиа зөрчих биш, өөрөө үлгэр дуурайл болж явах ёстой хүн. Гэтэл Үндсэн хуулиа таван удаа зөрччихсөн явж байна. Залуучууд түүнд “уучлаарай” л гэж хэлнэ.
-Үндсэн хууль зөрчсөн гэх таван асуудал бараг бүгд л жилийн өмнө гаргаж байсан шийдвэр байх юм. Тагнуулын ерөнхий газрын даргаар Б.Ариунсанг томилсон, Стандартчилал хэмжил зүйн газрын дарга асан Ш.Гантөмөрийг чөлөөлсөн, Хөвсгөл, Дорнод аймагт Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон зэрэг нь болдгоо болоод тухайн үедээ асуудлыг нь шийдчихсэн үндэслэлүүд юм биш үү. Гэтэл яагаад одоо шүүмжилж байгаа юм бэ. Гэнэт санасан хэрэг үү. Эсвэл өөр учир байна уу?
-Нэг удаа алдахад төр хүртэл өршөөдөг. Хоёр удаа алдахад алдаагаа давтлаа даа гэж хардаг. Харин гурав дахь удаагаа алдвал тэр нь санаатай үйлдэл байдаг. Санаатай үйлдэл шүү. Тэгэхээр бидний хувьд асуудлыг тав болохоор нь гаргаж тавьж байгаа нь Ерөнхий сайдыг гарах гарцгүй болгож байгаа нэг хэлбэр. Хоёр удаа алдсан бол “За яах вэ, хоёр удаа алдаж. Ажил ихтэй байдаг байлгүй, хөөрхий” гээд өнгөрч болох байсан. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд олон удаа алдаа аргасан нь Үндсэн хуулиа үл тоож, уландаа гишгэж байгаагийн нэг хэлбэр.
-НАМЗХ-ны лидерүүд гэгддэг залуучууд яг одоо эзгүй байгаа. Ерөнхийлөгч нь гадаадад сураад, зарим нь өөр ажил эрхлэх болж. Харин бууриа сахиж үлдсэн таны хувьд энэ мэт үйлдлээрээ “НАМЗХ байгаа шүү” гэдгийг тунхаглах гээд хичээгээд байна уу?
-Жишээ яръя л даа. 2012 онд НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ байсан. Л.Амарбаясгалан маань НИТХ дахь Ардын намын бүлгийн даргаар ажиллаж байна. Н.Номтойбаяр, О.Содбилэг хоёр маань УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. За тэгээд өөр, өөрийнхөө хэмжээнд хариуцсан салбарууддаа ажиллаж байгаа. НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол энэ айлын гал тогоо, бүхий л асуудлыг шийдэж явах ёстой хүн. Тэр хүн хэн байх нь чухал биш.
Бид нар 2012 онд чимээгүй байсан уу гэвэл, үгүй. С.Батболд гишүүнийг Ерөнхий сайд байхад Монгол Улс залуучуудын асуудал эрхэлсэн агентлагтай болох ёстой гэдгийг гаргаж тавьж байсан. Өнгөрсөн онд Монголыд залуучуудын талаар баримтлах төрийн бодлого гэж юм алга, бодлоготой болох ёстой гэдэг асуудлыг гаргаад л тавьж байсан. Мөн өнгөрсөн онд 76 асуудлыг гаргаад л тавилаа. Бүс, бүсийн чуулга уулзалтуудыг ч хийсэн. НАМЗХ-ны хувьд өөрөө нэг онцлогтой. Тэр нь АЗХ эсвэл МЗХ шиг ч юмуу хэн нэгэн лидерийг төрүүлэх гэж байдаг газар биш. Энэ бол нэг гэр бүл, нэг эв нэгдэлтэй хамт олон, гэр бүл. Та бүхэн харж байгаа байх. Холбооны ерөнхийлөгч байхгүй үед ч байгаа юм шиг ажиллаж байгаа биз дээ. Л.Оюун-Эрдэнэ АНУ-д сурч байгаа гээд л байгаа. Хэрвээ НАМЗХ хэсэгхэн лидерүүд дээр тогтож явдаг байгууллага байсан бол өнөөдөр үйл ажиллагаа улам л унах байсан.
Бидний хувьд лидерүүдийг түшихээсээ илүү бие биенээ нөхөж явдаг хамтын байгууллага байхгүй юу. Нэг нь нийтийнхээ төлөө гэж явдаг. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэж явдаг байгууллага. Энд Л.Оюун-Эрдэнэ байна уу, байхгүй юу. Б.Бат-Эрдэнэ байна уу, үгүй юу гэдэг нь огт асуудал биш. Хэн нэгэн холбооны ажлыг цааш нь үргэлжлүүлээд л аваад явна. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд манай НАМЗХ ингэж л явж ирсэн. Тийм ч учраас манай холбооноос хоёр ч Ерөнхий сайд, 20 гаруй УИХ-ын гишүүн гээд төрд ажиллаж байгаа олон хүн төрж гарсан. Тоолоод байвал барахгүй.
-НАМЗХ-ны ерөнхийлөгч гадаадад сурахаар явахдаа танд ямар нэгэн чиглэл, даалгавар өгөөд л явсан байж таарна даа. Тэр нь мэдээж НАМЗХ-ны залуус хүчирхэг, одоо ч байгаа гэдгийг харуулахад чиглэсэн даалгавар байх. Жишээ нь Засгийн газрыг, тэр дундаа Ерөнхий сайдыг тууштай “оролдоод” эхэлсэн нь энэ даалгаврын нэг хэсэг биш гэж үү. Намын даалгавар ч гэсэн байдаггүй гэж үү?
-НАМЗХ хэн нэгэн даалгавар өгөөд ажил хийдэг газар биш. Тийм ч учраас НАМЗХ бол Ардын нам доторхи нам гэдэг яриа гарсан байдаг. Энэ бол Монголын мянга мянган залуучуудын эв нэгдэл, сэтгэлийн илэрхийлэл болсон байгууллага. Энэ байгууллагыг амьд байлгахын тулд, энэ организмыг илүү хөгжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа явуулдаг. Холбооны ерөнхийлөгч даалгавар өгөхгүй. Б.Бат-Эрдэнэ даалгавар өгөхгүй. Бүх асуудлыг холбооны их хурал, бага хурлаараа хэлэлцэж, дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх ёстой стратеги төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол Ардын дэргэдэх нэг агуулгатай.
Хоёрдугаарт улс төрийн чиг баримжаатай залуучуудын байгууллага гэдэг нэг агуулга явж байгаа. Энэ агуулгынхаа хүрээнд одоо төр засагт болохгүй байгааг бид шүүмжлэх ёстой. Тэгэх ч үүрэгтэй. Ардын намыг төр барьж байх үед ч гэсэн бид Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, О.Чулуунбат нарын гишүүдийн эсрэг хүртэл жагсаж байсан. Тэдгээр хүмүүс тухайн үед Ардын намын гишүүн байсан.
Ямар ч байсан бид эсэргүүцээд зогсож л байсан. Залуучуудын талаар баримтлах төрийн бодлогыг батал гээд С.Батболд даргын үүдэнд суугаад, шахаад явж л байсан. Бид залуучуудын төлөө л ажиллах ёстой байхгүй юу. Тэр агуулгынхаа хүрэээнд л явж байгаа. Хэн нэгэн төр засгийг дордуулаад, улсын эдийн засгийн унагаагаад, Монгол төрийн хар хайрцагны бодлогыг үгүйсгээд явж байгаа энэ үед Ардын намын, НАМЗХ-ны ирээдүй болсон залуучуудын хувьд хөдлөх ёстой. Шүүмжлэх ёстой. Гар бие оролцох ёстой.
-НАМЗХ намын удирдлагуудтайгаа, УИХ дахь Ардын намын бүлэгтэйгээ ямар байдлаар хамтарч ажилладаг юм бэ. Саяхан аль аль нь Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах ёстой гэж үзсэн. Цаашилбал Засгийн газартай хариуцлага тооцох ёстой гэдгийг ч хэлж байгаа. Одоо та бүхэн энэ талаар ярьж байна. Энэ нь танай холбооны үйл ажиллагаатай ч гэсэн уялдаж байгаа хэрэг биш гэж үү?
-НАМЗХ-ны хувьд эрх баригчдад ч тэр, Монгол Ардын намд ч тэр шүүмжлэлтэй хандаж явдаг. Хоёр сайдын асуудал орж байхад бид намын удирдлагуудтайгай ярьж л байсан. Ч.Улаан сайдын хувьд МАХН-ынх. Н.Батбаяр сайд Ардчилсан намынх. Засагт эвсэл болж орсон энэ хоёр намын төлөөллийн аль алийг нь огцруулах асуудлыг зэрэг оруулах хэрэг байна уу. Зөвхөн нэг төлөөлөл байх ёстой юм биш үү гэдэг асуудлыг тавьж байсан. Тэгэхээр бидний хувьд төр засгийн ажилд оролцоно. Оролцохдоо болж байгааг нь дэмжиж, болохгүй байгааг нь сануулах байдлаар оролцоно гэсэн үзэл баримтлалтай. Хэн нэгэн даргын шийдвэрээр ажиллахгүй. НАМЗХ гэдэг олонхийн талыг барьж ажиллана. Хэн нэгэн дарга орж ирээд та нар маргааш энийг хий гэвэл бид хөдлөхгүй.
-Намын дарга орж ирээд үүрэг өгсөн ч гэсэн үү?
-Ялгаа байхгүй сая хэлсэн зарчмаар л явна. Бидний хувьд өнөөдөр унтаад маргааш өглөө босмогцоо шөнө зүүдэлсэн зүүдээ нөгөөдөр нь хэрэгжүүлдэг байгууллага биш байхгүй юу. Өнөөдөр /өчигдөр/ нэгдүгээр сарын 6. Бидэнд дөрөвдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хийх ажлын төлөвлөгөө маань бэлэн байгаа. Нэгдүгээр сарын 9-нд юу хийх вэ. Цагаан сараар ямар акц хийх вэ, хоёрдугаар сар, гуравдугаар сард юу хийх вэ гэдэг нь бэлэн байгаа гэсэн үг. Үүн дээр хэн нэгэн дарга орж ирээд “Май, үүнийг хий” гэвэл хүчин мөхөсдөнө. Намын бодлоготой уялдаж ажиллах нь бол мэдээж хэрэг. Намын удирдлагуудтай, УИХ дахь бүлэг, бусад төрийн бус байгууллагуудтай бүгдэнтэй нь уялдаа холбоотой ажилладаг. Гэхдээ бол шөнө зүүдэлсэн зүүдээ хэрэгжүүлдэг газар бол биш.
-М.Энхболд даргыг намын дарга болоход НАМЗХ-ны залуучуудын үүрэн тодорхой хэмжээнд байсан гэх юм билээ. Эргээд та бүхэнд ямар үр дүн ирж байна?
-НАМЗХ М.Энхболд даргыг дэмжсэн. Ардын намын удирдлагад ажиллаж байгаа бүх хүнийг дэмжиж байгаа. бодлогоороо дэмжих хүнээ дэмжээд явдаг. Бид 2016 оны Ардын нам дахин битгий ялагдаасай гэж бодож байгаа. Намын даргын хувьд өөр сонголт байгаагүй. Өнөөдөр ч бид үйл ажиллагаа, шийдвэрийг нь дэмжиж бүх ажиллагаанд нь оролцож байгаа.
-Эрх баригч намын дэргэдэх НАМЗХ, парламентад цөөнх болсон намын дэргэдэх НАМЗХ хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?
-Бидэнд бол нэг их том ялгаа мэдрэгддэггүй. Бие даасан байгууллага гэдэг утгаараа ч тэр юм уу. Мөн НАМЗХ-ны удирдах зөвлөлд мэдлэг, боловсролтой залуучууд олон бий. Тийм учраас манай удирдах зөвлөлөөс гарсан шийдвэр маш оновчтой, зөв зүйтэй байдаг. Тэр агуулгынхаа хүрээнд ч гэсэн ялсан нам, ялагдлсан намын дэргэд ажиллах нь ялгаа гараад байх зүйл биш.
-Тэгвэл НАМЗХ-нд харъяалагддаг УИХ-ын хоёр гишүүн, Ардын намын нарийн бичгийн дарга гээд танай холбооноос төрөн гарсан хүмүүсийн нөлөөлөл хэр их байгаа бол. НАМЗХ энэ хүмүүсийн хувьд улс төрд орох гүүр нь болж өгсний хувьд шүү дээ. УИХ-ын гишүүдийн хувьд залуучуудын холбоондоо харъяалагдах больсон уу?
-НАМЗХ улс төрд гарах алхам, гүүр болж чаддаг уу гэвэл, чаддаг. Сонгуулийн үеэр Засаг дарга нар баригдаад, зарим хүмүүсийн асуудал АТГ-т хүртэл очдогийг мэдэж байгаа байх. Харин залуучуудын холбоогоор дамжсан нэг ч хүн ийм асуудалд ордоггүй юм. Тэр нь залуучуудын байгууллага хүмүүсийг хүмүүжүүлдэг гэсэн үг. Тэр хүнийг ёс жудагтай, журамтай, ахаа хүндэлдэг, дүүгээ дээдэлдэг болгодог. Дээрээс нь хүний юм гэдэг хүнийх, өөрийн юм бол өөрийн юм байдаг гэдгийг ухааруулж өгдөг байгууллага гэж би хувьдаа боддог. Тийм ч учраас НАМЗХ-ноос төрсөн УИХ-ын гишүүд, сайд, дарга нар эргээд холбоотойгоо дандаа хамтын ажиллагаатай байдаг. Хэзээ ч ганцаараа явдаггүй байхгүй юу. Тийм учраас НАМЗХ бол улс төрд уртаас урт гүүр. Тэр урт гүүрийг яаж туулах нь тэр хүний сонголтын асуудал. УИХ-ын гишүүдээс манай Н.Номтойбаяр, О.Содбилэг нар байна. НАМЗХ-ны гишүүдийн хувьд тухайн сонгуульт үедээ 35 нас хүрсэн байвал хасагддаг журамтай. Тавдугаар их хурал хуралдах үед 35 нас хүрчихсэн байвал журмаараа хасагдаад явна.
Намд албан тушаал хашиж байгаа хүмүүсийн хувьд журмаараа НАМЗХ-ны гишүүнээс хасагдсан байгаа.
-Таны хувьд улстөрч болох гээд намдаа, НАМЗХ-ндоо зүтгээд байна уу?
-Миний хувьд залуу бизнес эрхлэгчдийн нэгдэг JCI байгууллагаар долоон жил хүмүүжсэн хүн. Дараа нь НАМЗХ-нд орж ирсэн. Цаашдаа улс төрд явна гэж бодож байгаа. Ингэх ч зорилготойгоор орж ирсэн. Өнөөдөр МУИС-д улс төр судлаачийн докторантурт сурч байгаа. Цаашдаа их зам туулах байхаа гэж найдаж байна.
-Бас Өмнөд Солонгост Сөүлийн их сургуульд сурч байгаа гэсэн байхаа?
-Докторантурын ажил их байдаг учраас танхимын ажил багатай байдаг юм. Ирэн, очин бүх үйл ажиллагаагаа зохицуулаад л явдаг.
-Таны нэгэн адилаар мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр гадаадыг зорьсон, төрийн ажлыг хаяад явсан гэж шүүмжлүүлж байгаа Ардын намын залуучууд хэзээ буцаж ирэх юм бэ?
-Би ч гэсэн тэдний нэг байх. Гэхдээ байж л байгаа биз дээ. Яах вэ цаг хугацааг ашиглаад сурах ёстой юм гэвэл сурах ёстой. Монгол Ардын нам сөрөг хүчин болсон байгаа энэ цаг үед дэргэд нь ажилладаг залуучуудаа сургаж, хүний нөөц, боловсон хүчний халааг бэлдэе гэсэн. Энэ бол их сайн. НАМЗХ өөрөө энэ санаачилгыг гаргаад АНУ-д арав гаруй хүнээ сургаж байна. Герман, Канад, Өмнөд Солонгос, Хятадад гээд боломжоороо залуучуудаа гадагш нь явуулж сургаж байгаа. Явах боломжгүй заримыг нь Монгол Улсад олон улсын онлайн сургалт оруулж ирээд сургаж байгаа. Зарим нь сурах ёстой. Зарим нь галаа манаад үлдэх ёстой. Гал алдаж болохгүй. Явсан хэсэг бүлэг залуучууд маань сайн сурч байгаа. Галаа манаад үлдсэн нь ч сайн ажиллаж байгаа.
-Явсан, үлдсэн, сурсан хүмүүс эргэж нэг дор цугларахаараа юу болох бол?
-Хоёр жилийн дараа, 2016 оны нэгдүгээр сард НАМЗХ-ны залуучууд нэг дороо цуглаад, тулгандаа бөөгнөрөхөд бид илүү хүчирхэг болж, өөр, өөр өнгө аяс илэрхийлж ажиллах болов уу гэсэн бодолтой байгаа.
-Тэр үед залуучууд Ардын намын “шинэчлэгддэггүй” гэсэн имижийг өөрчилж чадах болов уу?
-Монгол Ардын намыг хөгшин, шинэчлэгддэггүй гэдэг. Намыг насны үелзлэлээр авах юм бол нийт намуудаас хамгийн залуу нь. УИХ-ын гишүүдийг А-Я хүртэл эрэмбэлбэл Ардын намын бүлгийнхэн хамгийн залуу нь. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хувьд ч залуу. Дээрээс нь НАМЗХ 2016 онд ямар байх вэ гэдэг тусдаа бодлого гаргачихаад явж байгаа. Стратеги төлөвлөгөө ч гарсан. Одоо бид УИХ-д хоёр төлөөлөлтэй байгаа бол 2016 онд арван төлөөлөлтэй болохын төлөө ажиллана. Магадгүй 2020 он гэхэд УИХ-д бид Ардын намыг төлөөлөхийг ч үгүйсгэхгүй.
-Танд баярлалаа. Амжилт хүсье.
Т.Урангэрэл