Сочи хотын Фишт арена цэнгэлдэх хүрээлэн Дэлхийн цомын хамгийн хурц тоглолтуудын гэрч болсон. Испани Португальтай 3:3-аар тэнцсэн бол Герман сүүлийн мөчид Шведийг хожиж, Оросын даруухан баг шигшээд шалгарсан Хорватад торгуулийн цохилтоор хожигдов. Гэвч дэлхийн аварга ням гарагт төгссөний дараа орон нутгийн удирдлага Ерөнхийлөгч Путины найзад хандаж, Сочид нэг баг ирүүлэхийг ятгасан байна.
Томоохон тэмцээний дараа урлагийн бүтээл болсон стадионыг зэврүүлэхгүй байх нь эзэн орнуудын толгойн өвчин болдог асуудал. 2014 оны ДАШТ-ээр Английн тоглож байсан цэнгэлдэхийг Бразилын Манаус хотын эрх баригчид шорон болгон хувиргажээ. Харин хотууд хоорондоо зайтай, Москва, Санкт Петербургээс гадна хөл бөмбөгийн уламжлал сулхан Оросын хувьд дээрх асуудал бүр ч хурцаар тавигдана.
Бүс нутгийн санхүүжилт хомс учир орон нутгийн захиргаад стадионуудыг бүтээлч байдлаар ашиглахаар эрмэлзэж буй. Сочи хот 2014 оны Өвлийн олимпт зориулан барьсан төв байгууламжийг хөл бөмбөгийн талбай болгосон нь хамгийн амжилттай жишээ. Хар тэнгисийн эрэг дэх рашаан сувиллын тус хот дээд лигийн баг санхүүжүүлэх чадваргүй. Талбайг эзэнтэй байлгахын тулд эндхийн удирдлага Ерөнхийлөгчийн багын анд Борис Ротенбергт хандав.
Тэрбээр хоёрдугаар хэсэгт багтдаг Петербургийн Динамо багийг худалдан авч, Сочид авчрав. Ирэх сард эхлэх шинэ улирлаас ФК Сочи нэрээр тоглож эхлэх юм. Самарад Крылья Советов клуб нэлээд алдартай бөгөөд нутгийн захиргаа шинэ стадионыг спортын төв болгохоор шийджээ. Дасгал сургуулилтын хэсэг болон туслах байгууламжид спортын анагаах ухааны төв байрлуулж, бүжгээс эхлээд гар бөмбөгийн талбай бий болгоно.
Хотын дэд захирагч Сергей Юрченко ноён Ротенбергийн хөрөнгө оруулалтыг Оросын хөл бөмбөгт хувьчлал хийх онцгой боломж гэж үзэж байгаа. Дээд лигийн таван баг л хувьд гарсан бол бусдыг нь улсын компаниуд санхүүжүүлэхэд бэрхшээл учирдаг. Тэрбээр “Бид сайн хөрөнгө оруулагч олсон тул санхүүд зовох явдалгүй” хэмээв. Сочи шиг нэр хүнд ба ивээн тэтгэгчгүй бусад хот цэнгэлдэхээ эзэнтэй байлгахын тулд илүү бүтээлчээр хандах шаардлагатай.
Тэдний дөрөвт дээд лигийн баг байхгүйгээс гадна гаднын хандивлагчгүйгээр дээд лиг рүү шинэ баг оруулах боломжгүй. Доод Новгород хотын захирагч Глеб Никитин стадионоо хөгжүүлж, саяхан байгуулсан хоёрдугаар лигийн багаа байрлуулахын тулд гадаадын хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж буйгаа өгүүлэв. Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнг шинэ нөхцөлд тохируулан засахад бас мөнгө хэрэгтэй. Энэ бүх асуудал Оросын гялалзсан ДАШТ-ий дараа шийдлээ хүлээж байгаа юм.