Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны 40 гаруй орон сууц, барилга байгууламжийн суурийн давхарт газрын хөрсний ус нэвчсэн гэх дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Долоодугаар сарын 23-24-ний өдөр ирсэн уг дуудлагын дагуу Нийслэлийн онцгой комиссын даргын тушаалаар мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг 24-ний өдөр байгуулж, ажлын хэсгийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ахалж байна.
"Тухайн нөхцөл байдалтай өнгөрсөн даваа гарагт танилцахад барилгуудын гарааш руу ус нэвтэрч, цахилгааны шит рүү орох эрсдэл үүссэн учир 11 барилга байгууламжийн цахилгааныг түр хугацаагаар хязгаарласан. Усыг хоёр хоног соруулсан боловч дахин ундарч дүүрч байсан" хэмээн НОБГ-ын дэд дарга Б.Мягмардорж өчигдөр мэдээлсэн.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден” хотхоны зарим барилгын гараашид ус оржээ. Туул голын савд баригдсан энэ тансаг хорооллын захын таун хаусуудын гарааш руу орсон усыг өчигдрийн байдлаар бүрэн соруулж, хэд хэдэн гараашийн хаалгыг нээгээд хатааж байв.
Тус хорооллын орон сууцуудын урд зах буюу Туул голын эрэг дагуух талбайг оршин суугчдын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулан тохижуулсан хэсэгт хөрсний усан тогтоол бий.
Ус ихтэй борооны үеэр тогтоолын усны түвшин дээшилж, хүрээнээсээ халих дөхжээ. Иймд тогтоол ус эргээс халихаас сэргийлж 4-5 бүдүүн урт шланкаар соруулан усыг Туул гол руу юүлж байв. "Ус соруулах ажлыг өнгөрсөн ням гарагаас эхэлсэн" хэмээн тэнд ажиллаж буй залуус ярилаа. Өчигдөр 16.30 цагийн байдлаар усны түвшин доошилж, гол руу татсан таван шланкаас хоёрыг нь ашиглан усыг соруулж байв.
Ривер гарден хотхоны Туул голын эрэгт илүү ойр захын хаусуудын суурийн давхар руу ус орсон нь мэдэгдэж байв. Энэ талаар Ривер Гарден болон Номин Констракшн Девелопмент Групп:
-Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас нийслэл төдийгүй улсын хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд “Ривер Гарден” хотхоны зарим хэсэгт авто замын ус зайлуулах суваг бөглөрсний улмаас зарим хэсэгт ус тогтож, зоорийн давхарт орсныг яаралтай арга хэмжээ авч эрсдлээс урьдчилан сэргийлсэн болно. Мөн үргэлжлэн орсон борооны дараа хотхоны оршин суугчдын амралтын хэсэгт байрлах байгалийн ундаргатай нуурын усны түвшин хэвийн хэмжээнээс нэмэгдсэн тул халихаас сэргийлж шахуурга ашиглан хэвийн түвшинд оруулсан болно. Манай компани нь хэрэгжүүлж буй бүхий л төслүүдийн төлөвлөлт, барилгын зураг төсөл, инженерчлэлийн шийдлийг гаргахдаа бороо ус болон бусад байгалийн болзошгүй эрсдлийг Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, Барилгын норм, дүрэм, стандартын дагуу тооцоолон төлөвлөж, гүйцэтгэдэг болно. Түүнчлэн Ривер Гарден хотхоны хувьд төслийн хэрэгжүүлэх явцдаа үерийн уснаас хамгаалах төмөр бетон даланг нэмж барьж байгуулсан болно. Олон нийтийн сүлжээгээр тараагдаад буй ОБЕГ-т огт ажилладаггүй, Дэд ахлах Д.Самбуу гэх нэрийг ашигласан “...Борооны улмаас үерт өртсөн, хөрсний усанд нэрвэгдсэн, байрнууд 5-8 градусын хазайлт өгсөн, зоорийн давхрын усыг соруулж байсан хүн цахилгаанд цохиулж амиа алдсан ...”, “Барилгын усны хамгаалалтын далан, барилгын аяган суурийн материал эсэргүүцэл зэргийг тооцож бариагүй ...” гэх мэт гүтгэлгийн чанартай мэдээллүүд нь ор үндэслэлгүй, худал болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэлээ.
Ус ихтэй бороо ирэх долоо хоногт үргэлжлэн орох тухай Цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас зарлаж, анхааруулсаар байна.