Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх хуулийн төслийг батлах гэж байгаагаа өнгөрсөн сарын 31-нд Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан гэнэт мэдэгдсэн юм. УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны босгыг хуулийн төсөл хэдийнэ давсны дараа Монгол банк хуулийн төслийн талаар мэдээлэв.
Ингээд улс төрчид, эдийн засагчид энэ хуулийн төслийн талаар эсрэг тэсрэг байр суурь баримталж эхэллээ. Мөн хуулийн нэрнээс зарим хүн төсвийн хөрөнгийг банкуудад олгох нь гэж хардав. УИХ-ын гишүүн Ж.Батзандан банкуудыг дахин хөрөнгөжүүлэхэд шаардлагатай 513 тэрбум төгрөгөөр 500 сургууль барихыг уриалав.
Энэ хуулийн төслийг УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хуралдсан нь улам их анхаарал татав. Иймд эдийн засагчдаа хуулийн төслийг талаарх байр суурийг нь сонсов.
- -Банкууд Төв банкны өгсөн даалгаврыг биелүүлж, энэ оны сүүлч гэхэд өөрийн хөрөнгөө нэмэх чадамжтай юу?
- -Тийм бол энэ нь нийт эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
- -Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 5 хувиас хэтрэх ёсгүй байтал манайд 8 хувь байна. Эндээс харахад Төв банк хяналтаа дутуу тавьснаас ийм байдалд хүрсэн үү?
МАНАЙ САНХҮҮГИЙН БАЙДАЛ ТИЙМ Ч СӨРӨГ ГЭЖ БИ ХАРАХГҮЙ БАЙНА
СЭЗИС-ийн их сургуулийн багш, профессор Ж.Дэлгэрсайхан: Банкуудын дархлааг хадгалах их чухал. Өнөөдөр их эмзэг цаг үе таарсан болохоос олон улсын түвшинд Төв банкууд энэ хуулийг хамгаалалтын бодлогоор ашигладаг.
Энэ мөнгийг банкууд зургаан сарын турш өөр дээрээ татан төвлөрүүлсний дараа шууд зах зээлд нийлүүлэхгүй.
Банкууд Монгол банкны өгсөн даалгаврыг биелүүлж чадах эсэх тухайд манай санхүүгийн байдал тийм ч сөрөг гэж би харахгүй байна. Анхаарах асуудал бий. Гэхдээ хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлүүд банкуудын өөрийн хөрөнгийг хасах руу оруулах хүртлээ хүндрээгүй.
Төв банкнаас тогтоосон 513 тэрбум төгрөгийг банкууд дээр гарч болзошгүй эрсдэлийн дүнгээр тодорхойлсон байх. Энэ мөнгийг банкууд зургаан сарын турш өөр дээрээ татан төвлөрүүлсний дараа шууд зах зээлд нийлүүлэхгүй. Эрсдэл байвал түүнийг хэвийн түвшинд хүргэхэд энэ мөнгийг зарцуулна.
Иймд мөнгөний нийлүүлэлт өсөн, инфляцийг хөөргөдөхгүй. Манай эдийн засаг өнгөрсөн онд -1 байснаа одоо 6 хувиар өсөж байна. Инфляц хасах руу орсноо 6 хувьд хүрч, төгрөгийн ханш жилийн дотор 20-30 хувиар өөрчлөгддөг. Энэ нь компаниудын борлуулалтыг жилд 20 хувиар өсгөж, заримдаа бууруулдаг. Хамгийн сүүлийн жишээ бол ТОП 100 ААН-ийн улсад төлсөн татвар өнгөрсөн оныхоос 40 хувиар өсчээ. Бид үүнийг хэвийн үзэгдэл мэтээр ойлгох боллоо. Уг нь энэ хэлбэлзэл нь зээлдэгчийн найдваргүй байдлыг илэрхийлэх гол хэмжүүр.
Гэхдээ банк санхүүгийн салбарыг дэлхийн жишиг рүү ойртуулахын төлөө ажиллах ёстой. Зарим онцгой шаардлагаас бусдыг нь дагаж мөрдөх хэрэгтэй юм.
Европын орнууд гэх мэт өндөр хөгжилтэй орнуудын банкуудад яагаад өндөр шаардлага тавьдаг вэ гэвэл эдийн засаг нь их тогтвортой. Харин манай эдийн засаг хэврэг, ханшийн савлагаатай, улс төрийн нөлөө их гэдэгтэй би зарим талаар санал нийлнэ.
УИХ-ААР ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДАХИН ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦВЭЛ БУХИМДАЛ ҮҮСНЭ
Эдийн засагч Т.Доржханд: Нийгэмд Засгийн газар банкуудын халаас руу мөнгө хийх нь, өмнөх дөрвөн жилийн бодлогоо үргэлжлүүлэх нь гэсэн хардлага үүсчихлээ. Бодитой мэдээлэл өгч, хардлагыг арилгах хэрэгтэй гэж Монголбанкнаас хүсмээр байна.
Нэг банк унавал ташраараа унах эрсдэлтэй.
Уг нь Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийг батлах ёстой. Санхүүгийн салбарын 96 хувийг банк эзэмшиж байна. Банк өөрийн хөрөнгөөр эрсдэлтэй зээлүүдийг хаах ёстой. Гэтэл өөрийн хөрөнгө нь их бага байна. Нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэв нэмж чадахгүй бол олон нийт, компаниудаас хөрөнгө татаж, эрсдэлээ хаана. Энэ нь бүтэлгүйтвэл буюу гурав дахь үе шатанд Засгийн газар орж ирнэ.
Засгийн газар банкны тодорхой хувийг худалдаж авсны дараа олон нийтэд нээлттэй болгоно. Үр дүнд нь санхүүгийн салбар эрүүлжинэ, чадавхжина. Засгийн газар мөнгөө хийсэн тохиолдолд буцаагаад авсан хувиа олон нийтэд нээлттэй худалдана гэсэн үг. Түүнээс банкуудад мөнгө өгөх гээгүй. Гэвч энэ үе шатуудыг тайлбарлахгүй байна.
Энэ хуулийн төсөл олон улсад байдаг л шаардлага, зохицуулалт.
Монгол банкны мөнгөний бодлого, хяналт маш сул байсан. Үүний уршгаар бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдлаа. Санхүүгийн салбар эрүүл биш байна. Үүнийг эрүүлжүүлэх шаардлагатай. Өмнөх удирдлагуудын авсан бодлогын нөлөө бидэнд хүнд тусаж байна. Засах гэж байна гээд мэдээлэл өгөхгүй, УИХ-аар үргэлжлүүлэн хуулийн төслийг хаалттай хэлэлцвэл бухимдал үүснэ. Мэдээллээ түгээвэл иргэд ойлгоно. Энэ хуулийн төсөл зөвхөн банкуудыг дэмжих биш, санхүүгийн системийг бүхэлд нь эрүүлжүүлэх хууль.
БАНКУУДЫГ АВРАХГҮЙ БОЛ ЯАХ ВЭ ГЭДГИЙГ ЯРИХГҮЙ БАЙНА
Эдийн засагч Ч.Отгочулуу: Банкууд унавал эдийн засаг унана. Нэг банк унавал ташраараа унах эрсдэлтэй. Нэг нь дампуурахад иргэд энэ ч дампуурч болзошгүй гээд бусад банкнаас хадгаламжаа татдаг. Банкуудыг аврахгүй бол яах вэ гэдгийг ярихгүй байна. Тэгвэл эдийн засаг, мөнгөний систем зогсоно. Ус, цахилгаан тасрахаар юу болдог билээ?
Цахилгаан станцыг “Өө та нар эрсдэлээ хүлээ” гээд орхидоггүй шүү дээ. Чиний түрийвчинд байгаа мөнгө ямар ч үнэ цэнэгүй болбол яах вэ. Банкинд очиход банк хаалттай, дэлгүүрүүд мөнгө хүлээн авахгүй бол яах вэ? Банканд өөрийн мөнгө байхгүй, хадгаламж эзэмшигчдийн мөнгө л бий. Гэтэл банкнаас зээл авсан хүмүүс зээлээ хэдэн жилийн турш бага багаар графикийн дагуу эргүүлэн төлнө шүү дээ.