GoGo.mn сайт "Соёлын довтолгоо" цуврал нийтлэлийг 2018 оноос хойш тасралтгүй 50 гаруй нийтлэл хүргээд байна.
Коронавирусийн халдвар дэлхий дахинд хурдацтай тархаж, иргэдийг аль болох олноор цуглахгүй байхыг, бие биеэсээ доод тал нь нэг метрийн зай барьж харьцахыг анхааруулж буй.
Халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2018 оны наймдугаар сарын 24-ний нийтлэлийг бид дахин хүргэж байна.
Хил хязгаар гэдэг зүйл зөвхөн улс орнуудад төдийгүй хувь хүмүүст ч байдаг зүйл.
Хүмүүс шахцалдах, хайр сэтгэлтэй, хамаатай садан л биш бол биедээ хүргэх дургүй болсон. Тэгээд ч энэ нь бүдүүлэг алхамд тооцогдоно. Тиймээс заавал шахцалдаад байхгүйг хичээгээрэй.
Хэрвээ дугаарлан зогсох шаардлага гарвал яах вэ?
Мэдээж энэ тохиолдолд ч та урд болон хойноо зогсож байгаа хүний биед хүрэхээргүй байрлалыг сонгох ёстой. Урд талынхаа хүнд хэт ойртох нь нөгөө хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлнэ гэдгийг мартаж болохгүй.
АТМ буюу бэлэн мөнгөний машинаас мөнгө авахаар дугаарлан зогсохдоо та бусдын хийж буй үйлдэлд анхаарлаа хандуулахгүй байхыг хичээгээрэй. Учир нь банкны аливаа гүйлгээ нь хувь хүний нууцад тооцогддог. Тиймээс банкинд үйлчлүүлэхдээ урдаа байгаа хүний гүйлгээг анхаарах, АТМ-д гүйлгээ хийж байгаа хүнтэй хэт ойр зогсох, гүйлгээг нь гөлөрч харах зэргийг хийж болохгүй. Ихэнх банкны үйлчилгээ авах цонх болон зарим АТМ-д “түр хүлээнэ үү” гэх утга бүхий бичвэр, зураас байдаг. Энэ тусгаарлах зураасын яг ард зогсох нь хамгийн зөв алхам болох юм.
Эмэгтэй хүн гоо сайхан байдлаа хадгалах, гоо сайхан харагдахын тулд нүүрний будаг хэрэглэдэг. Тиймээс эмэгтэй хүний нүүрийг хэт ойроос харах гэх нь мөн л буруу. Мөн танихгүй хүн рүү 5 секундээс илүү хугацаагаар харах ёсгүй.
Хэн нэгний биед санаандгүй хүрсэн бол заавал уучлалт гуйх бөгөөд нөгөө хүн “Зүгээр” гэж хариулна
Тэр ч бүү хэл нийтийн тээвэрт хэдийгээр олон хүн байдаг ч мөн л хүний биед хүрэхгүй байх бүх боломжийг нь хайх нь зүй. Нийтийн тээвэрт хүүхдээ бусдын өвөр дээр суулгах, хэн нэгний хүүхдийг зөвшөөрөл авалгүйгээр шууд үнсэх зэрэг нь тийм ч зөв зүйл биш юм. Автобуснаас буух, суухдаа урдаа байгаа хүнийг гараараа нудрах, нуруунаас нь түлхэх зэрэг нь маш бүдүүлэгт тооцогдоно.
Ялангуяа олон нийтийн газар хүний биед хүрэх /үүнд шүргэх, мөрөнд нь хүрэх, нуруунд нь хүрэх, гарыг нь шүргэх гэх мэт бүгд орно/ нь байж болшгүй асуудал юм. Хэрвээ санамсаргүйгээр хүний биед хүрсэн, шүргэсэн, хөл дээр нь хөнгөн гишгэсэн бол заавал “уучлаарай” гэж хэлэх бөгөөд нөгөө хүн нь “зүгээр ээ” гэж хариу барьдаг.
Хотын хүн танд амжилт хүсье.