Төрийн мэдээлэл, холбооны газар, Монголын Хуульчдын холбоо хамтран “Мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд Төрийн мэдээлэл, холбооны газраас төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулав. Монгол Улсын төрийн байгууллагууд руу чиглэсэн цахим халдлага маш өндөр буюу долоо хоногт 255 939 удаагийн цахим халдлага бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд өссөн байна.
Мэдээллийн аюулгүй байдлын бодлогын баримт бичигтэй байгууллага цөөн, компьютерт нэвтрэх нууц үг сул, хувийн компьютерийг байгууллагын сүлжээнд холбож ашигладаг, хамгаалалтын систем байдаггүй.
Энэ нь мэдээллийн аюулгүй байдлын бодлогын баримт бичигтэй байгууллага цөөн, компьютерт нэвтрэх нууц үг сул, хувийн компьютерийг байгууллагын сүлжээнд холбож ашигладаг, хамгаалалтын систем байдаггүй зэрэг эрсдлээс үүдэлтэй ажээ.
Иймд хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох буюу Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг боловсруулан, батлуулах шаардлага байгааг онцоллоо.
Төр, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд нь лицензгүй, зохиогчийн эрхийн зөрчилтэй програм хангамж ихээр ашигладаг, цахим аюул, заналын талаарх мэдлэг, ойлголт сул, хууль, эрх зүйн хангалтгүй зохицуулалт зэрэг нь тулгамдсан асуудал болжээ.
Хэлэлцүүлгийн үеэр
- Үндэсний дата төвийн Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цэнгүүнжав “Төрийн байгууллагуудын цахим хуудас, цахим шуудангийн аюулгүй байдал” сэдвээр,
- Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Эрдэнэбулган “Монгол Улсын цахим гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр,
- Цахим аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагын төв ТББ-ын гүйцэтгэх захирал А.Мөнхболд “Цахим мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа” сэдвээр,
- ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын эрхлэгч, дэд профессор Я.Дашдорж “Мэдээллийн аюулгүй байдлын бакалавр болон магистрын шатны боловсрол” сэдвээр мэдээлэл өгсөн.
- Үндэсний тагнуулын академийн доктор, дэд профессор Н.Баатархуяг “Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдвээр,
- Хуульч, судлаач Л.Галбаатар “Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.