Сиатл Сихокс, Портлэнд Трэйл Блэйзерс багуудын эзэн, Билл Гэйтстэй хамтран Микрософт компанийг үүсгэн байгуулсан бизнесмен Пол Аллен 65 насандаа цусны хорт хавдрын улмаас таалал төгсчээ.
Түүний хувьд хамгийн анх 1982 онд цусны тунгалгийн өвчтэй болох нь тогтоогдож байсан бөгөөд 1983 онд Микрософт компаниас гарсан. Гэсэн ч 2000 он хүртэл төлөөлөн удирдах зөвлөлд ажилласан бөгөөд өөрийн эзэмшлийн хувьцааг хадгалсаар ирсэн юм.
Тэрээр 1988 онд Трэйл Блэйзерс багийг, 1996 онд Сихокс багуудыг худалдаж авч байжээ. Түүнээс хойш Блэйзерс баг хоёр удаа финалд шалгарсан ч аваргын цом өргөж хараахан чадаагүй билээ. Харин Сихокс багийн хувьд 1996 оноос хойш 12 удаа плэй оффт шалгарч, гурван удаа Супер Боулын финалд үлдэж, нэг удаа Супер Боулын ялагч болж байсан юм.