Сассексийн гүнгийн авхай Меган Маркл хөл хүнд болсон тухай Кенсингтон ордон албан ёсоор мэдээллээ. Харри, Меган нар ирэх оны хавар анхны хүүхдээ өлгийдөн авах юм.
Хосууд “Тавдугаар сард хуримаа хийснээс хойш биднийг тусалж дэмжсэн бүх хүмүүст талархаж байна. Энэхүү гайхалтай мэдээг олон нийтэд хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна” хэмээн хэлснийг Кенсингтон ордон уламжиллаа.
Өнөөдөр хосууд анхны албан ёсны аяллаа эхлүүлж Австрали улсын Сидней хотод ирэх үеэр энэ мэдээг олон нийтэд зарлажээ. Тэд 16 хоногийн турш Австрали, Фижи, Тонга, Шинэ Зеланд улсуудаар аялах юм.
Их Британийн хатан хаан болон гэр бүлийн гишүүд Меган Марклыг хөл хүнд болсон тухай өнгөрсөн баасан гарагт болсон гүнж Евгений хуримын үеэр анх сонссон байна. Меган хуримын ёслолд оролцохдоо урт хөх цув өмссөн нь түүнийг хөл хүнд болсон гэх таамгийг үүсгээд байсан юм.
37 настай Меган 2016 онд ярилцлага өгч байхдаа ээж болох хүсэлтэй байгаагаа нуугаагүй билээ. Сассексийн гүнгийн авхай одоо 12 долоо хоногтой хэмээн таамаглаж байна.
Эх сурвалж: BBC