gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.30
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.30
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.30
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Би Үндэсний үзэлтэн

Улс төр
2007-05-31
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-05-31
Би Үндэсний үзэлтэн

Монголчуудын Үндэсний үзлийн тухай сэдэв нь зөвхөн нэг намын асуудал биш ээ.
Энэ бол олон хүн, олон улс- төрч, олон намын хамтын ажиллагааг шаардах, цаашид удаан хугацаанд сэтгэл чилээн санаа тавих ажил юмаа. ҮШН байгуулагдаад нэг жилийн ой болж байгаа энэ өдрүүдэд олон арга хэмжээ явагдаж байгаагийн нэг нь “Үндэсний үзэл-Монголын ирээдүй” дугуй ширээний ярилцлага юм. Энэ арга хэм­жээнд оролцож санал бодлоо хуваалцсан нийт хүмүүст талархал илэрхийлж байна.
Үзэн Ядалтыг Үзэн Ядъя
Үндэсний үзлийн тухай ярихад, хэлэхэд хэцүү байдаг ч гэсэн энэ талаар жаахан судалгаа хийдэг, үзэж хар­сан, сонссон зүйл дээрээ тул­гуурлаад санал бодлоо та бүгд­тэй хуваалцъя гэж бодож байна.
Би хэдхэн хоногийн өмнө Казахстанаас ирлээ. Тэнд би НҮБ-ын эдийн засаг, нийг­мийн комиссын 62 дугаар хуралдаанд оролцож мянганы хөгжлийн зорилтыг Монгол Улс хэрхэн хэрэгжүүлж бай­гаа талаар илтгэл тавилаа. Ер нь ойрын гурван жил дараалан Казахстанд хуралд оролцож байна. Ингэж явах­даа Казакстанд юу болж бай­на, яаж хөгжиж буйг ажиглаж явлаа. Жилийн өмнө явж байхдаа нэг номын санд орж Монголын түүх, судлал, Чин­гэсийн тухай ном сонирхож явахад миний дэргэд надтай адилхан ном булаалдах шахам сонирхож явсан нэг хүнтэй тааралдаад та юун хүн бэ гэж асуусан чинь “Би Останагийн олон улсын аэро­порт барьж байгаа төслийн архитектор хүн байна, Чингэс хааны тухай судалж байгаа, Чингэс хаан бол агуу том үйлс бүтээсэн хүн. Түүний тэр том үйл хэргийн шалтгаан нь аугаа их хайр байсан юм. Чин­гэс хаан Бөртэ Үжинд хайртай байсан учраас л энэ бүхнийг хийсэн гэдгийг но­толж ном бичих санаатай, ийм учраас Монголын тухай, Чин­гэс хааны тухай судалж бай­гаа юм” гэсэн. Жилийн дараа явж байхдаа Казахстаны нэр­тэй эрдэмтэн “Монголын нууц товчоо”-ны тухай: “Монголын нууц товчоо”-г Сталины даал­гавраар орос эрдэмтэн хята­даас орчуулахдаа “Монголын нууц товчоо” гэж нэрлэсэн юмаа гээд уг цаад санаа нь Чингэс хаан казах юмаа, үнэн хэрэг дээрээ “Казахын нууц товчоо” юмаа гэж хэлж ярьсан тухай мэдээ сонслоо. Дэлхийн 60 гаруй орныг эгнээн­дээ багтаасан НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын хуралдаан дээр Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев үг хэлж байна. Хэлсэн үгэндээ Казахстан улс анх удаагаа өөрийн сансрын хиймэл дагуул хөөргөлөө гэж хэлж бай­сан. Тэр нь үндэсний бахар­хал, үндэсний үзлийг хөгжүүлэхэд маш чухал юм. Үнэн хэрэгтээ анхны хиймэл дагуул нь Австралийн дээр очоод зоогдчихсон, ажилла­гаа­гүй болсон юм. Тэр нь Оросын зөөгч пуужингийн алдаа байсан уу, хэний алдаа байсан хэн мэдэх вэ.
Гэвч энэ тухайгаа үгэндээ хэлээгүй. Би яагаад үүнийг яриад байна гэхээр Үндэсний үзэл гэдэг бол хүний дотоод мэдрэмжээс эхэлдэг юмаа гэдгийг хэлэх гээд байгаа хэрэг. Манай ахмад үеийнхэн мэднээ. С чего начинается Родина? гэдэг нэг сайхан дуу байдаг юм. Уул нь дууны үг нь:
С чего начинается Родина?
С картинки в твоем букваре,
С хороших и верных товарищей,
Живущих в соседном дворе ….гэж дуулдаг. Дууны үгнээс эх орон гэдэг бол хайр, итгэлцлээс бий болдог тухай сайхан хэлсэн байдаг.
Гэтэл өнөөгийн Орос оронд энэ дууг өөр үгээр бас дуулах болсон гэнэ.
С чего начинается Родина? Эх орон хаанаас эхлэх вэ гээд
С фингала под глаз во дворе,
С твоих шизанутых товарищей,
Что ж
или твой дневник на костре…
Гэрийнхээ гадаа цохиул­сан нүдний хөхрөлтөөс, чиний өдрийн тэмдэглэлийг галдсан солиотой нөхдөөс эхэлнэ гэх болж. Өөрөөр хэлбэл, юу хэлээд байна гэхээр магадгүй эх орон хайраас эхэлнэ, эсвэл үзэн ядалтаас эхэлж магадгүй болсон тухай энд хэлэгдээд байна. Эх орон гэдэг мэдрэмж хайрлаж чадах уу, үзэн ядаж чадах уу гэд­гээс эхэлнэ гээд байнаа. Би үүнийг зөв гэж бодоод байгаа юм. Харамсалтай нь өнөөдөр Оросын нийгэмд, за Орос гэлтгүй Монголд болж байгаа үйл явдал бүхэлдээ биднийг эргэн тойрноо хайр­лахад сургаж байна уу, эсвэл үзэн ядахад сургаж байна уу гэдэгт асуудал байгаа юм. Нэгэнт нийгэм эргэн тойрноо хайрлах тийм бололцоогүй байдалд оруулаад байгаа юм бол нэгэнт нийгэм биднийг эргэн тойрноо үзэн ядахад сургаад байгаа юм бол бид бүгдээрээ үзэн ядах үзлийг үзэн ядъя, чухамдаа эх орон гэдэг бол үзэн ядах үзлийг үзэн ядахаас эхлэх ийм цаг үед та бид амьдарч байна.
Үндэсний үзэл, эх оронч үзэл нь эхлээд хүний дотоод мэдрэмжээс эхэлж байгаа юмаа гэдгийг энд хэлэхийг хүсч байна.
Үндэсний Үзэл ҮҮ, Эх орон
ч Үзэл ҮҮ?
Үндэснийхээ үзлийг төлөв­­­шүүлэхэд бидэнд саад болж байгаа юмнаас эхлээд асуудлыг эхлэх нь зүйтэй гэж бодож байна. Үүнтэй холбог­дуулаад эх оронч үзэл гээд юуг хэлээд байгаа тухай ярихгүй бол болохгүй.
Богд Жавзандамба хутаг­тыг хаан ширээнээс буулга­сан ардын хувьсгалчид эх оронч уу, аль эсвэл ардын намынханд үг дуугүй толгой бөхийсөн Богд гэгээн эх оронч уу. Цагаан морин жилийн хувьсгалаар өлсгөлөн зарлаж тэр үеийн Улс төрийн товчоог огцруулсан ардчилаг­чид эх оронч уу, эсвэл буун дуу гаргалгүй улс төрийн товчоогоо бүрэн бүрэлдэ­хүүнээр нь авч огцорсон Ж.Батмөнх агсан эх оронч уу.
Би эх орондоо хайртай, гэвч сайн цаг иртэл гадаадад гарч ажиллая гээд цэнгэл­дэхэд бужигнаж байгаа 30 мянган залуус маань эх оронч уу. Хэлэхэд хэцүү байгаа биз? Би бүгдийг нь эх оронч гэж хэлнээ.
Бие биеэ шүүмжилдэг, гу­таан доромжилдог хүмүүс, бие биенээ барьж идэхээс холгүй байгаа бүх хүмүүс бүгд эх оронч. Монгол төрийг бужиг­нуу­лаад оройд нь гар хөлөө тавиад тэр хүмүүсийг жин­хэнэ эх оронч гэж га­даадын­­хан хэлэх вий. Өөрөөр хэлбэл, эх оронч үзэл гэдэг бол Үндэсний үзлийн үлбэгэр хэлбэрээ гэж хэл­мээр байна.
Эх оронч үзэл хаана
хүчтэй байна гэхээр
Америкт их хүчтэй байна. Яагаад гэвэл Америк гүрэнд Үндэс­ний үзлийн тухай ярих арга­гүй. Учир нь тэнд тал талаасаа нүүж ирсэн улсууд бий. Нэг соёл, нэг үндэстэн хараахан бий болоогүй. Гэтэл бусад оронд бол асуудал өөрөөр харагдаж байна. АНУ-д Үндэс­ний үзэл гэдэг нэр томъёоны оронд эх оронч гэдэг нэр томъёог хэрэглэ­дэг.
Ер нь хуучин социалист гэгдэж байсан орнуудад үн­дэс­ний үзлийг марксизмаар орлуулж, үндэсний үзлийн аливаа хэлбэрийг дарж бай­сан учир үндэсний үзэл гэхээ­сээ илүүтэй эх оронч гэж яриад байх болсон болол­той юм. Ийм үзлээр хүмүүж­сэн бүхэл бүтэн үе бидний дунд байна. Тэд үндэсний үзэл гэж хэзээ ч бодож чад­даггүй, ярихаасаа айдаг, цээрлэдэг, Үндэсний үзлийг панмонголизмтой хутгадаг, эсвэл бусад гүрэнд санааг нь зовоочих болов гэж ярихаа­саа эмээдэг ийм хүмүүс юмаа.
Том гүрнүүд үндэсний үзлийг дэврээснээс дэлхийн
I, II дайн гарсан гэж болгоом­жилдог. Германы националь социализм, Италийн фашизм, Японы милитаризм зэрэг үзэгд­лүүдээс болоод бүхэл­дээ үндэс­ний үзэл гэж яри­хаас цэрвэдэг тал бий. Гэвч үндэсний үзэл гэдэг бол дээр­хийн аль нь ч биш гэдгийг дэлхий ертөнц дөнгөж ухаарч байна. Үндэсний үзэл бол националь-социализм биш. Үндэсний үзэл бол фа­шизм биш, Үндэсний үзэл бол ерөөс дарангуйлах үзэл биш гэдгийг хэлэх хэрэгтэй.
Үндэсний Үзлийн хо
ёр туйл
Эх оронч үзлийн оргил нь Америк байж мэднэ. Үндэс­ний үзлийн бас нэг туйл нь Хятадын шинэ үндэсний үзэл байж мэднэ. Тэдгээрийг харь­цуулах нь асуудлын мөн чанарыг ойлгоход тусалж болох юм.
Би энд АНУ-ын Эх оронч үзэл, Хятадын Үндэсний үз­лийн хооронд ямар ялгаа байна, цөөн хэдэн шинж тэмд­гүүдийг хэлэх гэж оролдъё. Тэгэхээр та бүгдэд ойлгогдох байхаа гэж бодож байна.
АНУ-ын Эх оронч үзэл бол тэнгэрт салют буудаж байгаа юм шиг нүдэнд харагд­даг үзэл. Гэтэл Хятадынх бол тэрэн шиг харагдахгүй зөвхөн хүний цу­санд нь урсаж явдаг. Магадгүй Монголын үндэсний үзэл бол монголчууд бидний цусанд явж байгаа гэж хэл­мээр байна. Тэр талаар сүүлд жаахан хэлнээ.
АНУ-ын төрийн түүх, ард­чиллын түүх нэг л настай. Америкийн ардчиллын эцэг гэгддэг Жефферсон “Ардчил­лын тухай” өгүүллээ бичиж суухдаа Америкийн ард тү­мэнд юу итгүүлсэн бэ гэхээр “Бид бурхнаас заяасан ард түмэн юмаа” гэдгийг л хэлж өгчээ. Бид бурхнаас заяасан учраас бу­сад ард түмний өмнө манлай­лах үүрэгтэй байх юмаа гэдгийг л итгүүлж чадсан. Тийм учраас америк­чууд юу гэж хэлдэг вэ гэхээр “
God bless America” “Бурхан америкчуудыг ивээх болтугай “гэж хэлдэг. Тэрэнтэй адил­хан Америкийн мөнгөн дэвс­гэрт дээр “IN GOD WE TRUST” гэсэн үг байдаг, энэ үгийг 1956 онд Америкийн конгресс Үндэсний уриа гэж шийдвэр гаргасан байдаг. АНУ эх оронч үзлээ хүчтэй явуу­лахын тулд 1888 оноос хойш эх оронч хүмүүжил олгох тог­тол­цоо бий болгожээ.
АНУ-ын сургууль болгон дээр төрийнхөө далбааг ман­дуулдаг, сургуульд орохын өмнө хүүхэд болгон төрийн­хөө дууг дуулдаг АНУ-ын эх оронч үзэл нь өөрийнх нь тэр сур­талчилдаг шашины үнэлэмж­тэй нь гарцаагүй холбоотой явж ирсэн гэдгийг хэлмээр байна.
АНУ-ын эх оронч үзэл нь дандаа ололт амжилт, ялал­таар бүрдэж ирсэн гэж эрдэмтэд бичиж байна. Дотоодын цус бага урсгасан иргэний дайн, эдийн засгийн том ололт ам­жил­тууд, майк­рософт дэлхийг эзэлсэн тухай, саран дээр америк хүн буусан тухай, саран дээр буугаад Армстронгийн хэлсэн саран дээр хүний гарга­сан энэ бяцхан мөр хүн төрөлхт­­ний аугаа том алхам байлаа гэсэн утгатай үг нь хэрэг дээрээ Америк ер бусын аугаа гэдгийг нотлох, ард түмэндээ та нар цаанаа л нэг өөр хүмүүс шүү гэдгийг ойл­гуу­лахад чиглэсэн эх оронч үзлийн дээд илэрхийлэл бай­сан.
АНУ одоо ч ингэж явж бай­на. Тийм учраас ялалт амжил­таар дандаа өөрийнхөө эх оронч үзлийг бүтээдэг учраас хөндлөнгөөс зарим­даа хара­хад аймаар алдаатай юм шиг бод­логоос, тухайлбал, Иракийн дайнаас толгойгоо сугалаж авч чадахгүй байгаа шалтгаан нь эх оронч үзэлтэй нь холбоотой байж мэднэ.
Тэрний эсрэг дүр зураг юу вэ гэхээр Хятадын үндэс­ний үзэл байдаг. Хятадын үндэсний үзэл ялалт амжил­таар биш, дандаа ялагдал, зовлон бэрх­шээлээр бүрддэг гэж эрдэмтэд бичсэн байдаг. Юу хэлээд байна гэхээр Хятадын дотоод байдал хүнд байсан, өлсгөлөн зовлон, соёлын хувьсгал, газар нут­гийн­хаа нэг хэсгийг тухайл­бал, Хонконг, Макаог том гүрнүүдэд 100 жилээр алдаад буцааж авсан тухай, Тайвань авч чадахгүй зовж буй зэрэг нь Хятадын үндэсний үзлийн цөмийг бүрдүүлдэг тухай суд­лаачид бичиж байна
1989 оны Тяньминий тал­бай дээр болсон үйл явдлыг ба­рууны хэвлэл мэдээллийн­хэн, манай хэвлэл мэдээл­лийнхэн ч гэсэн Хятадын ардчилсан хө­дөл­­гөөн гэж тайлбарлахыг оролд­дог. Гэтэл жагсаал хийж байсан хүмүүсийн тавьсан шаард­лагын нэг нь “алдагдсан хойт нутгаа” Хятадад эргүүлж авах тухай байсныг тэр болгон хүмүүс мэддэггүй. Уг хөдөл­гөөн тэгэсхийгээд дарагдсан. Дар­сан хүмүүс нь үндэсний үзэл­тэн, дарагдсан хүмүүс нь үндэс­ний үзэлтнүүд байсан юм.
1989 оны энэ үйл явдал Хятадын дотоод байдалд их нөлөө үзүүлсэн, ХКН ком­мунист үзэл баримтлалаасаа бүрэн салсан тухай бичдэг болж. Нэр нөлөө бүхий нэг сэтгүүлд бичих­дээ “ХКН нэгэнт коммунист үзлээсээ татгалзсан юм бол улам л хятадчлагдсан байж таа­раа” л гэж бичсэн байхтай таарлаа. Өөрөөр хэлбэл, Хятад коммунизмаасаа тат­галз­са­наар өөрийнхөө үндэс­ний үзэл дээр л буусан байх ёстой гэдэг юмыг л хэлээд байгаа юм.
Америкийн эх оронч үзэл бол тэнгэрт салют буудаж буй мэт гоё юм байдаг, Хятадын үндэсний үзэл бол дэлбэрэх гэж байгаа галт уул шиг гэсэн зүйрлэл бас оночтой санагд­сан шүү. Үүнтэй холбогдуу­лаад үндэсний үзэл тээж байгаа үндэстний баатрууд­ын дүр зураг хүртэл өөр өөр. АНУ-д үндэсний баатар гэдэг ойл­голтыг Жеймс Бонд, Сти­вен Сигаль, Арнольд Швар­ценег­гер мэтийн хүмүүс л бүтээдэг байж мэднэ. Өөрөөр хэлбэл, дайн тулаанд яваад амьд үлддэг хүн л үндэсний баатрын дүр зураг байдаг. Гэтэл Хята­дад, өөр бусад оронд бусдын төлөө амиа алдсан хүнийг үндэсний баа­тарт өргөмжлөх хандлагатай байдаг.
Бидний хөрш Орос оронд юу болж байна вэ? Орос оронд үндэсний үзэл сэргэх хамгийн сайхан бололцоо ирлээ гэж үзэх хүмүүс нэмэг­дэж байна. Орос оронд ком­мунизм эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа хүмүүсийн нөлөөгөөр л унасан, яг тэрэн­тэй адилхан эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа хү­мүү­сийн нөлөөгөөр л Монголд бас коммунизм уна­сан. Гэхдээ эрх чөлөө гэдэг мэд­рэмж хийсвэр үндэс угсаа гэдэг мэдрэмж илүү бодит байдаг. Орос оронд бол импор­тын үзэл санаагаар явж болох­гүй нь ээ гэдгийг ойлгосон, одоо явуулж байгаа төрийн бод­лого нь ч ийм байдалтай байгаа. Бид энэ байдлыг ан­хаа­­ралдаа авах хэрэгтэй юм. Импортоор орж ирсэн үзэлд тухайн үндэстнийг хадгалж, хамгаалах тухай байгаа асуудал ерөөсөө ч байдаггүй. Байх ч учиргүй билээ.
Үндэсний Үзэл ба Монгол
За ингээд ерөнхий ойл­голтыг өгөөд ирэхээр ерөөсөө юуг үндэсний үзэл гэж хэлэх вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Соёл нь чухал уу, ёс заншил нь чухал уу, үндэстэн бүрэлд­сэн нь чухал уу, төр улс байгуулагдсан нь чухал уу, аль нь анхдагч вэ гээд асуу­дал хөвөрнө. Өндөг, та­хианы аль нь анхдагч вэ гэсэн асуулт гарна.
Үндэстэн байна, төр улс нь байхгүй улс байна ш дээ жишээ нь Палестин. Үндэс­тэн нь байна. Гэтэл нэг үндэст­ний дотор хэд хэдэн улс болох гээд иргэний дайн гарч байгаа газар байна. Жишээ нь Югослав.
Хятад бол 5000 жилийн соёлдоо илүү тулгуурласан гэж бичигдсэн байна. Үндэс­тэн болон үндэстэн-улс нь нэлээд хойно бий болсон бололтой юм. Ямар ч байсан улс бүр, үндэстэн бүр өөр хоорондоо ялгаатай өөрийн гэсэн үндэс­ний үзэлтэй байх нь гарцаагүй.
Үндэсний үзэл хөгжих түү­хэн нөхцөл нь ардчилал­тай холбоотой. Нөгөө талаас ард­чилал нь би, би гэх хэнээ­тэй болгодог тул ардчиллыг хам­гаалах, тогтвортой бол­гохын тулд би гэдэг хэнээг бид гэсэн үзэл болгоход үндэсний үзэл хэрэгтэй болдог. Үндэс­ний үзлээр ард түмэн нэгдмэл гэдгээ ойлгож хөгжлийн шинэ шатанд гарах болно.
Үүнтэй холбогдуулаад Мон­голд үндэсний үзэл байна уу? гэж асууя.
Монголын үндэсний үзэл
мон­гол хүн бүрийн цус,
яс маханд бий. Үндэсний үзлийг хэн нэгэн зохиодог эд биш. Бидний цусанд байгаа үндэс­ний үзлийг сэрээж, дуудаж, нээж илрүүлж, түүнийгээ төрийн бодлогын хэмжээнд тавих шаардлагатай байна.
Би монголчуудын үндэс­ний үзэл юу юм бэ гэж бараг жил, өдөржин, шөнөжин бод­сон. Гэтэл Монголын үндэс­ний үзлийг их эзэн богд Чингэс ­хаан маань гайхам­шиг­тай хэлчихсэн байдаг юм байна.
Алд бие минь алжаавал алжаатугай
Ахуй төр минь бүү алдар­тугай
Бүтэн бие минь алжаавал алжаатугай
Бүрэн улс минь бүү алдар­­тугай гэж.
УИХ-ын гишүүд бид нарын тангаргийн үг.
Харамсалтай нь тангар­гийн үгээ ойлгосонгүй. АН нь МАХН-аа дарах гээд, МАХН нь АН-аа дарах гээд хоорон­дынх­оо тэмцэл дунд Монгол төрийг гутаадаг. Ард­чилал, ил тод гэдгээр хал­хавчлан байж бид бүгдээрээ Монгол төрийг гутаа­­даг. Бо­доц­гооё гэж хэл­мээр байна. Үндэсний үзлийг хөгжүүлэ­хэд Ерөнхийлөгчийн үүрэг чухал юмаа. П.Очирбат Ерөн­хий­лөгчийн үед: Алд бие минь алжаавал алжаатугай … гээд
Их хааныхаа хэлсэн үгийг УИХ-ын түшээд тангар­гаа болгож авчээ. Н.Багабанди Ерөнхий­лөг­чийн үед: “Мон­голын нууц товчоо”-г хүн бүр гэртээ, байгууллага бүр хой­мортоо залаарай гэсэн зарлиг гарч байжээ.
Гэхдээ бид хэлбэр хөөж байснаас биш агуулга утгыг тун муу ухаарч байсан байна.
Хэрүүлтэй уруултай энэ Их Хурал, Ц.Элбэгдорж, М.Энх­болдын Засгийн газрын үед Чингэс хааны цогцолбор бариг­даж байгаа явдал асар чухал ач холбогдолтой бөгөөд үүнийг мөнгөөр хэмжиж ерөөс болох­гүй. Бүгдэд нь талар­хъя.
Саяхан МУ-ын Ерөнхий­лөгч Н.Энхбаяр “Их эзэн Чингэс хааныг дээдлэн хүндэтгэх, зарлигласан онол, сургаа­лаас нь суралцах, түүний хөшөө төрийн ёслол хүндэт­гэлийн өргөө цогцолборт төрийн хүндэтгэл үзүүлж байх тухай” гэсэн зарлиг гаргасан нь түүхэн үйл явдал гэж бодох юм.
Энэ бол бидний монгол­чууд дунд байдаг үндэсний үзлийг ахуйн хэлбэрээс гар­гаж давшингуй болгоход тун­чиг хэрэгтэй.
Энэ бол Монголд үндэс­ний үзэл алхам алхмаар урагшаа явж байна гэдгийг харуулж буй том жишээ юмаа. Яг энэ чиглэл хандлага дээр манай ҮШН байгуу­лагдаж жил болж байна. Би Казахстанаар яриагаа эхэл­сэн ахиад энэ тухай ярихад Казахстан төр улсаа байгуу­лагдсаны 500 жилийн ойг өнгөр­сөн онд тэмдэглэсэн гэнэ. Манай 800 жилийн ойг үзэж харсан Казахстаны өндөр албан тушаалтан бид нар өнгөрсөн жил 500 жилийн ой тэмдэглэж алдаа гаргажээ, монголчуудтайгаа нийлээд 800 жилийн ой хийдэг байж гэж дуу алдсаныг сайд асан Цагаанаас сонсох завшаан олдов. Яагаад яагаад Чингэс, Чингэс яагаад яагаад монгол төрийн эхлэл рүү хүн бүр зүтгээд байдаг вэ гэвэл зөвхөн тийм л бодлогынхоо ачаар үндэстэн улс өөрөө өөрийгөө хадгалж, хамгаалж үлддэг юмаа л гэдгийг л хэлэх гээд байна. Чингэс хааны агуу агуу гайхамшигтай сургаа­лууд бий тэдгээрээс нэгийг л хэльюү.
Харийг даган дуурайвал
Хөх монгол гутмуй
Хахаж цацатлаа баяжвал
Хамаг олон жигшмуй (Чингэс хааны сургаал. Алтан эрих )
Бид юмыг дуурайхаа боли­моор байна. Америк орон агуу ч бидний дуурайх орон биш. Орос, Хятад ч бидний үлгэр загвар биш. Монгол Монго­лоороо л байх ёстой. Бид их түүхтэй, хэнээс ч хуулах шаардлагагүй өөрийн төрийн уламжлалтай.
Монголын үндэсний үзэл гэдэг төртэйгөө зайлшгүй холбоотой байх ёстой гэдгийг хэлмээр байгаа. Үндэсний үзэлтэн бол Монгол төрийг гутаах учиргүй. Ямар ч улс төрийн хатуу ширүүн тэмцэл байна, ямар ч муу муухай хүмүүс толгой дээр бай, бид тэдэнтэй тэмцэж байна гэдгээр Монгол төрийг гутааж болохгүй. Өөр нэг юм нь монгол хүн монгол хүндээ эх орон бай гэдгийг хэлмээр байна.
Би монголчууд бид тэнгэр заяатай ард түмэн шүү гэж хэлмээр байна. Засгийн газрын гишүүдтэй гадаадын ажиллах хүчний тухай асуу­дал яригдаж, 40000 айлын орон сууцны хүрээнд баахан гадаад ажилчид орж ирэх гэж байгаа тухай, монголчууд шавраа зуурчихна, шороогоо ухчиж чадна гээд яриа боло­ход би “Монголчууд тэнгэр заяатай ард түмэн” шавар ч зуурахгүй, шороо ч ухахгүй харин шавар зуурдаг, шороо ухдаг 10 хүнийх нь дарга нь монгол байя гэж хэлээд инээд болж байсан.
Үндэсний үзлээр өөрийгөө болон нийгмээ цэнэглэж чадах юм бол монголчууд бидний асуудалд хандах хандлага, арга нь бүгд өөр болно гэж итгэж байна.
Мөнх тэнгэр Та б
үгдийг ивээх болтугай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан