Монголчуудын Үндэсний үзлийн тухай сэдэв нь зөвхөн нэг намын асуудал биш ээ.
Энэ бол олон хүн, олон улс- төрч, олон намын хамтын ажиллагааг шаардах, цаашид
удаан хугацаанд сэтгэл чилээн санаа тавих ажил юмаа. ҮШН байгуулагдаад нэг
жилийн ой болж байгаа энэ өдрүүдэд олон арга хэмжээ явагдаж байгаагийн нэг нь “Үндэсний
үзэл-Монголын ирээдүй” дугуй ширээний ярилцлага юм. Энэ арга хэмжээнд оролцож
санал бодлоо хуваалцсан нийт хүмүүст талархал илэрхийлж байна.
Үзэн Ядалтыг Үзэн Ядъя
Үндэсний үзлийн тухай ярихад, хэлэхэд хэцүү байдаг ч гэсэн энэ талаар жаахан
судалгаа хийдэг, үзэж харсан, сонссон зүйл дээрээ тулгуурлаад санал бодлоо та
бүгдтэй хуваалцъя гэж бодож байна.
Би хэдхэн хоногийн өмнө Казахстанаас ирлээ. Тэнд би НҮБ-ын эдийн засаг, нийгмийн
комиссын 62 дугаар хуралдаанд оролцож мянганы хөгжлийн зорилтыг Монгол Улс
хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар илтгэл тавилаа. Ер нь ойрын гурван жил
дараалан Казахстанд хуралд оролцож байна. Ингэж явахдаа Казакстанд юу болж байна,
яаж хөгжиж буйг ажиглаж явлаа. Жилийн өмнө явж байхдаа нэг номын санд орж
Монголын түүх, судлал, Чингэсийн тухай ном сонирхож явахад миний дэргэд надтай
адилхан ном булаалдах шахам сонирхож явсан нэг хүнтэй тааралдаад та юун хүн бэ
гэж асуусан чинь “Би Останагийн олон улсын аэропорт барьж байгаа төслийн
архитектор хүн байна, Чингэс хааны тухай судалж байгаа, Чингэс хаан бол агуу
том үйлс бүтээсэн хүн. Түүний тэр том үйл хэргийн шалтгаан нь аугаа их хайр
байсан юм. Чингэс хаан Бөртэ Үжинд хайртай байсан учраас л энэ бүхнийг хийсэн
гэдгийг нотолж ном бичих санаатай, ийм учраас Монголын тухай, Чингэс хааны
тухай судалж байгаа юм” гэсэн. Жилийн дараа явж байхдаа Казахстаны нэртэй
эрдэмтэн “Монголын нууц товчоо”-ны тухай: “Монголын нууц товчоо”-г Сталины даалгавраар
орос эрдэмтэн хятадаас орчуулахдаа “Монголын нууц товчоо” гэж нэрлэсэн юмаа
гээд уг цаад санаа нь Чингэс хаан казах юмаа, үнэн хэрэг дээрээ “Казахын нууц
товчоо” юмаа гэж хэлж ярьсан тухай мэдээ сонслоо. Дэлхийн 60 гаруй орныг эгнээндээ
багтаасан НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын хуралдаан
дээр Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев үг хэлж байна. Хэлсэн үгэндээ Казахстан
улс анх удаагаа өөрийн сансрын хиймэл дагуул хөөргөлөө гэж хэлж байсан. Тэр нь
үндэсний бахархал, үндэсний үзлийг хөгжүүлэхэд маш чухал юм. Үнэн хэрэгтээ
анхны хиймэл дагуул нь Австралийн дээр очоод зоогдчихсон, ажиллагаагүй болсон
юм. Тэр нь Оросын зөөгч пуужингийн алдаа байсан уу, хэний алдаа байсан хэн
мэдэх вэ.
Гэвч энэ тухайгаа үгэндээ хэлээгүй. Би яагаад үүнийг яриад байна гэхээр Үндэсний
үзэл гэдэг бол хүний дотоод мэдрэмжээс эхэлдэг юмаа гэдгийг хэлэх гээд байгаа
хэрэг. Манай ахмад үеийнхэн мэднээ.
С чего начинается Родина? гэдэг нэг сайхан дуу байдаг юм. Уул нь дууны үг нь:
С чего начинается Родина?
С картинки в твоем букваре,
С хороших и верных товарищей,
Живущих в соседном дворе ….гэж дуулдаг. Дууны үгнээс эх орон гэдэг бол хайр,
итгэлцлээс бий болдог тухай сайхан хэлсэн байдаг.
Гэтэл өнөөгийн Орос оронд энэ дууг өөр үгээр бас дуулах болсон гэнэ.
С чего начинается Родина? Эх орон хаанаас эхлэх вэ гээд
С фингала под глаз во дворе,
С твоих шизанутых товарищей,
Что жили твой дневник на костре…
Гэрийнхээ гадаа цохиулсан нүдний хөхрөлтөөс, чиний өдрийн тэмдэглэлийг галдсан
солиотой нөхдөөс эхэлнэ гэх болж. Өөрөөр хэлбэл, юу хэлээд байна гэхээр магадгүй
эх орон хайраас эхэлнэ, эсвэл үзэн ядалтаас эхэлж магадгүй болсон тухай энд
хэлэгдээд байна. Эх орон гэдэг мэдрэмж хайрлаж чадах уу, үзэн ядаж чадах уу гэдгээс
эхэлнэ гээд байнаа. Би үүнийг зөв гэж бодоод байгаа юм. Харамсалтай нь өнөөдөр
Оросын нийгэмд, за Орос гэлтгүй Монголд болж байгаа үйл явдал бүхэлдээ биднийг
эргэн тойрноо хайрлахад сургаж байна уу, эсвэл үзэн ядахад сургаж байна уу
гэдэгт асуудал байгаа юм. Нэгэнт нийгэм эргэн тойрноо хайрлах тийм бололцоогүй
байдалд оруулаад байгаа юм бол нэгэнт нийгэм биднийг эргэн тойрноо үзэн ядахад
сургаад байгаа юм бол бид бүгдээрээ үзэн ядах үзлийг үзэн ядъя, чухамдаа эх
орон гэдэг бол үзэн ядах үзлийг үзэн ядахаас эхлэх ийм цаг үед та бид амьдарч
байна.
Үндэсний үзэл, эх оронч үзэл нь эхлээд хүний дотоод мэдрэмжээс эхэлж байгаа
юмаа гэдгийг энд хэлэхийг хүсч байна.
Үндэсний Үзэл ҮҮ, Эх оронч Үзэл ҮҮ?
Үндэснийхээ үзлийг төлөвшүүлэхэд бидэнд саад болж байгаа юмнаас эхлээд
асуудлыг эхлэх нь зүйтэй гэж бодож байна. Үүнтэй холбогдуулаад эх оронч үзэл
гээд юуг хэлээд байгаа тухай ярихгүй бол болохгүй.
Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнээс буулгасан ардын хувьсгалчид эх оронч
уу, аль эсвэл ардын намынханд үг дуугүй толгой бөхийсөн Богд гэгээн эх оронч
уу. Цагаан морин жилийн хувьсгалаар өлсгөлөн зарлаж тэр үеийн Улс төрийн
товчоог огцруулсан ардчилагчид эх оронч уу, эсвэл буун дуу гаргалгүй улс төрийн
товчоогоо бүрэн бүрэлдэхүүнээр нь авч огцорсон Ж.Батмөнх агсан эх оронч уу.
Би эх орондоо хайртай, гэвч сайн цаг иртэл гадаадад гарч ажиллая гээд цэнгэлдэхэд
бужигнаж байгаа 30 мянган залуус маань эх оронч уу. Хэлэхэд хэцүү байгаа биз?
Би бүгдийг нь эх оронч гэж хэлнээ.
Бие биеэ шүүмжилдэг, гутаан доромжилдог хүмүүс, бие биенээ барьж идэхээс холгүй
байгаа бүх хүмүүс бүгд эх оронч. Монгол төрийг бужигнуулаад оройд нь гар хөлөө
тавиад тэр хүмүүсийг жинхэнэ эх оронч гэж гадаадынхан хэлэх вий. Өөрөөр
хэлбэл, эх оронч үзэл гэдэг бол Үндэсний үзлийн үлбэгэр хэлбэрээ гэж хэлмээр
байна.
Эх оронч үзэл хаана
хүчтэй байна гэхээр
Америкт их хүчтэй байна. Яагаад гэвэл Америк гүрэнд Үндэсний үзлийн тухай ярих
аргагүй. Учир нь тэнд тал талаасаа нүүж ирсэн улсууд бий. Нэг соёл, нэг үндэстэн
хараахан бий болоогүй. Гэтэл бусад оронд бол асуудал өөрөөр харагдаж байна. АНУ-д
Үндэсний үзэл гэдэг нэр томъёоны оронд эх оронч гэдэг нэр томъёог хэрэглэдэг.
Ер нь хуучин социалист гэгдэж байсан орнуудад үндэсний үзлийг марксизмаар
орлуулж, үндэсний үзлийн аливаа хэлбэрийг дарж байсан учир үндэсний үзэл гэхээсээ
илүүтэй эх оронч гэж яриад байх болсон бололтой юм. Ийм үзлээр хүмүүжсэн бүхэл
бүтэн үе бидний дунд байна. Тэд үндэсний үзэл гэж хэзээ ч бодож чаддаггүй,
ярихаасаа айдаг, цээрлэдэг, Үндэсний үзлийг панмонголизмтой хутгадаг, эсвэл
бусад гүрэнд санааг нь зовоочих болов гэж ярихаасаа эмээдэг ийм хүмүүс юмаа.
Том гүрнүүд үндэсний үзлийг дэврээснээс дэлхийн I, II дайн гарсан гэж болгоомжилдог. Германы националь социализм, Италийн
фашизм, Японы милитаризм зэрэг үзэгдлүүдээс болоод бүхэлдээ үндэсний үзэл гэж
ярихаас цэрвэдэг тал бий. Гэвч үндэсний үзэл гэдэг бол дээрхийн аль нь ч биш
гэдгийг дэлхий ертөнц дөнгөж ухаарч байна. Үндэсний үзэл бол
националь-социализм биш. Үндэсний үзэл бол фашизм биш, Үндэсний үзэл бол ерөөс
дарангуйлах үзэл биш гэдгийг хэлэх хэрэгтэй.
Үндэсний Үзлийн хоёр туйл
Эх оронч үзлийн оргил нь Америк байж мэднэ. Үндэсний үзлийн бас нэг туйл нь
Хятадын шинэ үндэсний үзэл байж мэднэ. Тэдгээрийг харьцуулах нь асуудлын мөн
чанарыг ойлгоход тусалж болох юм.
Би энд АНУ-ын Эх оронч үзэл, Хятадын Үндэсний үзлийн хооронд ямар ялгаа байна,
цөөн хэдэн шинж тэмдгүүдийг хэлэх гэж оролдъё. Тэгэхээр та бүгдэд ойлгогдох
байхаа гэж бодож байна.
АНУ-ын Эх оронч үзэл бол тэнгэрт салют буудаж байгаа юм шиг нүдэнд харагддаг үзэл.
Гэтэл Хятадынх бол тэрэн шиг харагдахгүй зөвхөн хүний цусанд нь урсаж явдаг. Магадгүй
Монголын үндэсний үзэл бол монголчууд бидний цусанд явж байгаа гэж хэлмээр
байна. Тэр талаар сүүлд жаахан хэлнээ.
АНУ-ын төрийн түүх, ардчиллын түүх нэг л настай. Америкийн ардчиллын эцэг
гэгддэг Жефферсон “Ардчиллын тухай” өгүүллээ бичиж суухдаа Америкийн ард түмэнд
юу итгүүлсэн бэ гэхээр “Бид бурхнаас заяасан ард түмэн юмаа” гэдгийг л хэлж өгчээ.
Бид бурхнаас заяасан учраас бусад ард түмний өмнө манлайлах үүрэгтэй байх юмаа
гэдгийг л итгүүлж чадсан. Тийм учраас америкчууд юу гэж хэлдэг вэ гэхээр “God bless America” “Бурхан америкчуудыг ивээх болтугай “гэж
хэлдэг. Тэрэнтэй адилхан Америкийн мөнгөн дэвсгэрт дээр “IN GOD WE TRUST” гэсэн үг байдаг, энэ үгийг 1956 онд Америкийн конгресс Үндэсний уриа гэж
шийдвэр гаргасан байдаг. АНУ эх оронч үзлээ хүчтэй явуулахын тулд 1888 оноос
хойш эх оронч хүмүүжил олгох тогтолцоо бий болгожээ.
АНУ-ын сургууль болгон дээр төрийнхөө далбааг мандуулдаг, сургуульд орохын өмнө
хүүхэд болгон төрийнхөө дууг дуулдаг АНУ-ын эх оронч үзэл нь өөрийнх нь тэр
сурталчилдаг шашины үнэлэмжтэй нь гарцаагүй холбоотой явж ирсэн гэдгийг
хэлмээр байна.
АНУ-ын эх оронч үзэл нь дандаа ололт амжилт, ялалтаар бүрдэж ирсэн гэж
эрдэмтэд бичиж байна. Дотоодын цус бага урсгасан иргэний дайн, эдийн засгийн
том ололт амжилтууд, майкрософт дэлхийг эзэлсэн тухай, саран дээр америк хүн
буусан тухай, саран дээр буугаад Армстронгийн хэлсэн саран дээр хүний гаргасан
энэ бяцхан мөр хүн төрөлхтний аугаа том алхам байлаа гэсэн утгатай үг нь
хэрэг дээрээ Америк ер бусын аугаа гэдгийг нотлох, ард түмэндээ та нар цаанаа л
нэг өөр хүмүүс шүү гэдгийг ойлгуулахад чиглэсэн эх оронч үзлийн дээд
илэрхийлэл байсан.
АНУ одоо ч ингэж явж байна. Тийм учраас ялалт амжилтаар дандаа өөрийнхөө эх
оронч үзлийг бүтээдэг учраас хөндлөнгөөс заримдаа харахад аймаар алдаатай юм
шиг бодлогоос, тухайлбал, Иракийн дайнаас толгойгоо сугалаж авч чадахгүй
байгаа шалтгаан нь эх оронч үзэлтэй нь холбоотой байж мэднэ.
Тэрний эсрэг дүр зураг юу вэ гэхээр Хятадын үндэсний үзэл байдаг. Хятадын үндэсний
үзэл ялалт амжилтаар биш, дандаа ялагдал, зовлон бэрхшээлээр бүрддэг гэж
эрдэмтэд бичсэн байдаг. Юу хэлээд байна гэхээр Хятадын дотоод байдал хүнд
байсан, өлсгөлөн зовлон, соёлын хувьсгал, газар нутгийнхаа нэг хэсгийг тухайлбал,
Хонконг, Макаог том гүрнүүдэд 100 жилээр алдаад буцааж авсан тухай, Тайвань авч
чадахгүй зовж буй зэрэг нь Хятадын үндэсний үзлийн цөмийг бүрдүүлдэг тухай судлаачид
бичиж байна
1989 оны Тяньминий талбай дээр болсон үйл явдлыг барууны хэвлэл мэдээллийнхэн,
манай хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн Хятадын ардчилсан хөдөлгөөн гэж
тайлбарлахыг оролддог. Гэтэл жагсаал хийж байсан хүмүүсийн тавьсан шаардлагын
нэг нь “алдагдсан хойт нутгаа” Хятадад эргүүлж авах тухай байсныг тэр болгон хүмүүс
мэддэггүй. Уг хөдөлгөөн тэгэсхийгээд дарагдсан. Дарсан хүмүүс нь үндэсний үзэлтэн,
дарагдсан хүмүүс нь үндэсний үзэлтнүүд байсан юм.
1989 оны энэ үйл явдал Хятадын дотоод байдалд их нөлөө үзүүлсэн, ХКН коммунист
үзэл баримтлалаасаа бүрэн салсан тухай бичдэг болж. Нэр нөлөө бүхий нэг сэтгүүлд
бичихдээ “ХКН нэгэнт коммунист үзлээсээ татгалзсан юм бол улам л хятадчлагдсан
байж таараа” л гэж бичсэн байхтай таарлаа. Өөрөөр хэлбэл, Хятад коммунизмаасаа
татгалзсанаар өөрийнхөө үндэсний үзэл дээр л буусан байх ёстой гэдэг юмыг л
хэлээд байгаа юм.
Америкийн эх оронч үзэл бол тэнгэрт салют буудаж буй мэт гоё юм байдаг, Хятадын
үндэсний үзэл бол дэлбэрэх гэж байгаа галт уул шиг гэсэн зүйрлэл бас оночтой
санагдсан шүү. Үүнтэй холбогдуулаад үндэсний үзэл тээж байгаа үндэстний
баатруудын дүр зураг хүртэл өөр өөр. АНУ-д үндэсний баатар гэдэг ойлголтыг
Жеймс Бонд, Стивен Сигаль, Арнольд Шварценеггер мэтийн хүмүүс л бүтээдэг
байж мэднэ. Өөрөөр хэлбэл, дайн тулаанд яваад амьд үлддэг хүн л үндэсний
баатрын дүр зураг байдаг. Гэтэл Хятадад, өөр бусад оронд бусдын төлөө амиа
алдсан хүнийг үндэсний баатарт өргөмжлөх хандлагатай байдаг.
Бидний хөрш Орос оронд юу болж байна вэ? Орос оронд үндэсний үзэл сэргэх
хамгийн сайхан бололцоо ирлээ гэж үзэх хүмүүс нэмэгдэж байна. Орос оронд коммунизм
эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа хүмүүсийн нөлөөгөөр л унасан, яг тэрэнтэй
адилхан эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа хүмүүсийн нөлөөгөөр л Монголд бас
коммунизм унасан. Гэхдээ эрх чөлөө гэдэг мэдрэмж хийсвэр үндэс угсаа гэдэг
мэдрэмж илүү бодит байдаг. Орос оронд бол импортын үзэл санаагаар явж болохгүй
нь ээ гэдгийг ойлгосон, одоо явуулж байгаа төрийн бодлого нь ч ийм байдалтай
байгаа. Бид энэ байдлыг анхааралдаа авах хэрэгтэй юм. Импортоор орж ирсэн үзэлд
тухайн үндэстнийг хадгалж, хамгаалах тухай байгаа асуудал ерөөсөө ч байдаггүй. Байх
ч учиргүй билээ.
Үндэсний Үзэл ба Монгол
За ингээд ерөнхий ойлголтыг өгөөд ирэхээр ерөөсөө юуг үндэсний үзэл гэж хэлэх
вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Соёл нь чухал уу, ёс заншил нь чухал уу, үндэстэн бүрэлдсэн
нь чухал уу, төр улс байгуулагдсан нь чухал уу, аль нь анхдагч вэ гээд асуудал
хөвөрнө. Өндөг, тахианы аль нь анхдагч вэ гэсэн асуулт гарна.
Үндэстэн байна, төр улс нь байхгүй улс байна ш дээ жишээ нь Палестин. Үндэстэн
нь байна. Гэтэл нэг үндэстний дотор хэд хэдэн улс болох гээд иргэний дайн гарч
байгаа газар байна. Жишээ нь Югослав.
Хятад бол 5000 жилийн соёлдоо илүү тулгуурласан гэж бичигдсэн байна. Үндэстэн
болон үндэстэн-улс нь нэлээд хойно бий болсон бололтой юм. Ямар ч байсан улс бүр,
үндэстэн бүр өөр хоорондоо ялгаатай өөрийн гэсэн үндэсний үзэлтэй байх нь
гарцаагүй.
Үндэсний үзэл хөгжих түүхэн нөхцөл нь ардчилалтай холбоотой. Нөгөө талаас ардчилал
нь би, би гэх хэнээтэй болгодог тул ардчиллыг хамгаалах, тогтвортой болгохын
тулд би гэдэг хэнээг бид гэсэн үзэл болгоход үндэсний үзэл хэрэгтэй болдог. Үндэсний
үзлээр ард түмэн нэгдмэл гэдгээ ойлгож хөгжлийн шинэ шатанд гарах болно.
Үүнтэй холбогдуулаад Монголд үндэсний үзэл байна уу? гэж асууя.
Монголын үндэсний үзэл
монгол хүн бүрийн цус,
яс маханд бий. Үндэсний үзлийг хэн нэгэн зохиодог эд биш. Бидний цусанд байгаа үндэсний
үзлийг сэрээж, дуудаж, нээж илрүүлж, түүнийгээ төрийн бодлогын хэмжээнд тавих
шаардлагатай байна.
Би монголчуудын үндэсний үзэл юу юм бэ гэж бараг жил, өдөржин, шөнөжин бодсон.
Гэтэл Монголын үндэсний үзлийг их эзэн богд Чингэс хаан маань гайхамшигтай
хэлчихсэн байдаг юм байна.
Алд бие минь алжаавал алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь алжаавал алжаатугай
Бүрэн улс минь бүү алдартугай гэж.
УИХ-ын гишүүд бид нарын тангаргийн үг.
Харамсалтай нь тангаргийн үгээ ойлгосонгүй. АН нь МАХН-аа дарах гээд, МАХН нь
АН-аа дарах гээд хоорондынхоо тэмцэл дунд Монгол төрийг гутаадаг. Ардчилал,
ил тод гэдгээр халхавчлан байж бид бүгдээрээ Монгол төрийг гутаадаг. Бодоцгооё
гэж хэлмээр байна. Үндэсний үзлийг хөгжүүлэхэд Ерөнхийлөгчийн үүрэг чухал
юмаа. П.Очирбат Ерөнхийлөгчийн үед: Алд бие минь алжаавал алжаатугай … гээд
Их хааныхаа хэлсэн үгийг УИХ-ын түшээд тангаргаа болгож авчээ. Н.Багабанди Ерөнхийлөгчийн
үед: “Монголын нууц товчоо”-г хүн бүр гэртээ, байгууллага бүр хоймортоо залаарай
гэсэн зарлиг гарч байжээ.
Гэхдээ бид хэлбэр хөөж байснаас биш агуулга утгыг тун муу ухаарч байсан байна.
Хэрүүлтэй уруултай энэ Их Хурал, Ц.Элбэгдорж, М.Энхболдын Засгийн газрын үед
Чингэс хааны цогцолбор баригдаж байгаа явдал асар чухал ач холбогдолтой бөгөөд
үүнийг мөнгөөр хэмжиж ерөөс болохгүй. Бүгдэд нь талархъя.
Саяхан МУ-ын Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Их эзэн Чингэс хааныг дээдлэн хүндэтгэх,
зарлигласан онол, сургаалаас нь суралцах, түүний хөшөө төрийн ёслол хүндэтгэлийн
өргөө цогцолборт төрийн хүндэтгэл үзүүлж байх тухай” гэсэн зарлиг гаргасан нь түүхэн
үйл явдал гэж бодох юм.
Энэ бол бидний монголчууд дунд байдаг үндэсний үзлийг ахуйн хэлбэрээс гаргаж
давшингуй болгоход тунчиг хэрэгтэй.
Энэ бол Монголд үндэсний үзэл алхам алхмаар урагшаа явж байна гэдгийг харуулж
буй том жишээ юмаа. Яг энэ чиглэл хандлага дээр манай ҮШН байгуулагдаж жил
болж байна. Би Казахстанаар яриагаа эхэлсэн ахиад энэ тухай ярихад Казахстан төр
улсаа байгуулагдсаны 500 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэсэн гэнэ. Манай 800
жилийн ойг үзэж харсан Казахстаны өндөр албан тушаалтан бид нар өнгөрсөн жил
500 жилийн ой тэмдэглэж алдаа гаргажээ, монголчуудтайгаа нийлээд 800 жилийн ой
хийдэг байж гэж дуу алдсаныг сайд асан Цагаанаас сонсох завшаан олдов. Яагаад
яагаад Чингэс, Чингэс яагаад яагаад монгол төрийн эхлэл рүү хүн бүр зүтгээд
байдаг вэ гэвэл зөвхөн тийм л бодлогынхоо ачаар үндэстэн улс өөрөө өөрийгөө
хадгалж, хамгаалж үлддэг юмаа л гэдгийг л хэлэх гээд байна. Чингэс хааны агуу
агуу гайхамшигтай сургаалууд бий тэдгээрээс нэгийг л хэльюү.
Харийг даган дуурайвал
Хөх монгол гутмуй
Хахаж цацатлаа баяжвал
Хамаг олон жигшмуй (Чингэс хааны сургаал. Алтан эрих )
Бид юмыг дуурайхаа болимоор байна. Америк орон агуу ч бидний дуурайх орон биш.
Орос, Хятад ч бидний үлгэр загвар биш. Монгол Монголоороо л байх ёстой. Бид их
түүхтэй, хэнээс ч хуулах шаардлагагүй өөрийн төрийн уламжлалтай.
Монголын үндэсний үзэл гэдэг төртэйгөө зайлшгүй холбоотой байх ёстой гэдгийг
хэлмээр байгаа. Үндэсний үзэлтэн бол Монгол төрийг гутаах учиргүй. Ямар ч улс төрийн
хатуу ширүүн тэмцэл байна, ямар ч муу муухай хүмүүс толгой дээр бай, бид
тэдэнтэй тэмцэж байна гэдгээр Монгол төрийг гутааж болохгүй. Өөр нэг юм нь
монгол хүн монгол хүндээ эх орон бай гэдгийг хэлмээр байна.
Би монголчууд бид тэнгэр заяатай ард түмэн шүү гэж хэлмээр байна. Засгийн
газрын гишүүдтэй гадаадын ажиллах хүчний тухай асуудал яригдаж, 40000 айлын
орон сууцны хүрээнд баахан гадаад ажилчид орж ирэх гэж байгаа тухай, монголчууд
шавраа зуурчихна, шороогоо ухчиж чадна гээд яриа болоход би “Монголчууд тэнгэр
заяатай ард түмэн” шавар ч зуурахгүй, шороо ч ухахгүй харин шавар зуурдаг,
шороо ухдаг 10 хүнийх нь дарга нь монгол байя гэж хэлээд инээд болж байсан.
Үндэсний үзлээр өөрийгөө болон нийгмээ цэнэглэж чадах юм бол монголчууд бидний
асуудалд хандах хандлага, арга нь бүгд өөр болно гэж итгэж байна.
Мөнх тэнгэр Та бүгдийг ивээх
болтугай.