Анхны сэтгэгдэл хүнд ердөө л 0,05 секундын дотор бий болдог. Ийм богино хугацаанд бидэнд нөлөөлж чадах зүйл бол өнгө тэдгээрийн хослолоос үүсэж байгаа үзэмж юм.
Та магадгүй би бусдад ямар сэтгэгдэл төрүүлж байгаа бол гэж бодож байсан байх. Харин би бусдад яг л ийм сэтгэгдэл төрүүлж байх ёстой гэж төсөөлөн өөрийнхөө дүр төрхийг бэлтгэж байсан уу?
Хүний мэдрэхүйн эрхтнүүдээс ирж байгаа мэдээллүүдээс харахад нүднээс хамгийн их буюу бусад эрхтнүүдтэй харьцуулахад дөрөв дахин их мэдээлэл ирдэг.Хүн таныг анх харах үедээ хувцасыг тань нэг бүрчлэн санадаггүй. Шууд сэтгэгдэл хэлбэрээр төрдөг зүйл бол өнгө.
Хувцаслалтын хувьд 2-с илүү өнгө оруулах хэрэггүй. Үсний өнгө, биеийн арьсны өнгө, аксессуарын өнгө орж ирэхээр хэтэрхий эрээн мяраан болох эрсдэлтэй. Тэгэхээр хувцаслалтаар дамжуулан та бизнес харилцагчдаа итгэлтэй, найдвартай, хүчирхэг, ажил хэрэгч, эмх цэгцтэй зэрэг хүссэн дүр төрхөө харуулах боломжтой.