Монгол, Оросын бизнес форумд оролцох ОХУ-ын төлөөлөгчид өнөөдөр эхнээсээ
“Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардах болно. Тэд ирэхээсээ өмнө
манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт хүсэл сонирхлоо тов тодорхой илэрхийлжээ.
Улаанбаатар Төмөр зам, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хувийг ихэсгэнэ,
Асгат Тавантолгойг авна гэжээ. Болоо ч үгүй бас “Биднийг очихын өмнө Засгийн
газраа байгуулаарай. Үүрэг гүйцэтгэгч нартай бид юу ярих вэ” хэмээн “үнэд
орсон” гэж байгаа. Тиймээс С.Баяр яарав. Форум ирэх долоо хоногийн даваа гаригт
“Чингэс” зочид буудалд эхлэх учиртай. Харин С.Баярт танхимаа элэг бүтэн
болгоход ганцхан өдөр үлдлээ.
“Газпром”- ын захирлын дээрэнгүй Яриа
буюу Монголын төр инээмсэглэж байна
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины мэдэлд 30 хувь нь байдаг гэх “Газпром” банкны
орлогч захирал А.Матвеев “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа монголчуудыг илт
басамжилж дээрэнгүй ханджээ. Тэрбээр “Монгол бол дэлхийн хэмжүүрээр үзвэл
уран, зэс, төмрийн хүдэр, нүүрсний асар их нөөцтэй. 20-30 жилийн өмнө нээсэн
ордууддаа одоо ч олборлолт хийж эхлээгүй байна. Гэхдээ баялаг хичнээн байгаа ч
орд газруудыг ашиглахад шаардагдах хөрөнгө Монголын эдийн засагт хүрэлцэхгүй”
гээд “Монголын хэд хэдэн банкийг орос хүний оролцоотойгоор удирдан ажиллуулж
байгааг тэмдэглэх нь зүйтэй“ хэмээн хөнгөхөн сануулжээ. Түүний энэ дээрэнгүй
атлаа яах аргагүй үнэн үг форумын өнгө төрхийг илэрхийлж байгаа хэрэг. Өөрөөр
хэлбэл, оросууд манайхаас өөрийнхөө юмыг авах гэж байгаа юм шиг л аашлах
тодорхой байна. Хоёр улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хүрээнд нэгэнт
тохиролцчихсон наймааг одоо ёсчлох гэж байгаа болохоос тэд бадар барьж ирээгүй
нь үнэн. Тэгээд ч оросуудын хувьд сүүлийн хэдэн жилд огт тохиож байгаагүй улс
төрийн дулаарал Монголын төрд нэгэнт бий болсныг ашиглахаар яарсан ч болов уу.
Тухайлбал, Оросод боловсрол эзэмшсэн Оросын талыг баримталдаг Ерөнхийлөгч, Ерөнхий
сайдтай боллоо. Ерөнхийлөгч нь их өрийг тэглэсэн жүжгээсээ болоод оросуудад
барьцаатай тул оросуудын захиалгаар шахуу Ерөнхий сайдаа томилуулсан байдаг.
С.Баяр ОХУ-д Элчин сайдаар сууж байгаад буцаж ирснээсээ хойш МАХН-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга байхдаа В.Путины “Нэгдсэн орос” намын их хуралд уригдан очихдоо
“чиг үүргээ “ авсан байх гэсэн хардлага бий. Учир нь тэрбээр намынхаа Их хурлын
өмнө намын дарга Ерөнхий сайд хоёрын албан тушаалыг салгах нь зүйтэй гэсэн байр
суурьтай байсан билээ. Гэвч нөгөөдүүлдээ “Чи юу ярина вэ. Ерөнхий сайдаа авна шүү
нөхөр минь” гэж загнуулаагүй л юм бол гэнэтхэн л “Би Ерөнхий сайд болмоор
байна” гээд зүтгэв гэж. Юутай ч одоо оросуудын хувьд Монголын төр инээмсэглэж
байна гэсэн үг. Ийм байхад наймаа хийлгүй яахав ээ.
Уранд шунасан нь
Оросууд Монголоос ердөө хэдхэн зүйлийг сонирхож байгааг дээр өгүүлсэн билээ.
Тэд бас Монголын хөрсөн дор бий ураныг анхаарлынхаа гадна орхиогүй. Учир нь
манай Ерөнхийлөгчийг Франц улсад айлчлах үеэр “Areүa” концерний ерөнхийлөгч Анн
Ловержон гэдэг эмэгтэй уулзсан байдаг юм. Түүний удирддаг концерн дэлхийн
атомын бүтээгдэхүүний дөрөвний нэгийг үйлдвэрлэдэг бөгөөд тэрбээр Монголын
ураныг эзэмших хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн билээ. Мөн түүний дараахан ОХУ-ын
Ерөнхий сайд асан Атомын хүчний агентлагийн захирал С.Кириенко Японоос нутаг
буцах далимдаа манай улсад нууцхан бууж Ерөнхийлөгчид сэмхэн бараалхаад
буцсан байдаг шүү. ОХУ-ын Атомын хүчний агентлаг нь 2004 онд Ерөнхийлөгчийнхөө
шийдвэрээр байгуулагдсан билээ. Бас дэлхийд алдартай “Forbes” сэтгүүлийн
нэрлэсэн тэрбумтнуудын эгнээнд багтсан ОХУ-ын тэрбумтан В.Потаниний “Интерос”
холдинг Монголын уранд шунан дурлаж эхэлжээ. Тэрбээр дэлхийн зах зээлд ураны ханш
суга өсч байгаа энэ үед ердөө хөрш зэргэлдээ Монголд ураны асар их нөөц
байгаад ихэд олзуурхаж хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ нэг биш удаа илэрхийлж
байсан билээ.
О.Дерипаска, А.Мордашев нар Таван толгойд нүдээ унагаж байна
“Русский аллюминий” “Базовый элемент” компанийн захирал Оросын тэргүүн баян
О.Дерипаскагийн хажууд манай “Энержи ресурс” консерциумын хэд ёстой юу ч биш
билээ. Тиймээс ч Ерөнхий сайд Тавантолгойн хувийг шуудхан төрийн мэдэлд авч
бэлэгний уутанд боолгуулж байгаа нь тэр болов уу. О.Дерипаскагийн “Үндсэн
элемент” компани Тавантолгойг эзэмших юм бол эрчим хүч уул уурхайн цогцолбор
барьж өгнө гэдгээ амлаад буй. Гэтэл түүний хажуугаар А.Мордашев ороод ирсэн. Хөрөнгөтэй
бол хөрөнгөтэй, П.Путинд ч нөлөөлж чаддаг энэ эрхмийн “Северсталь” компани
дангаараа 1,5 тэрбум ам.долларын хөрөнгийг хаяж чадна хэмээн гайхуулж байгаа.
Мөн тэрбээр Ерөнхийлөгч В.Путинд хандсан захидалдаа “Хэрвээ Монгол дахь
Тавантолгойн орд газарт эзэмшлээ тогтоож чадвал 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө
оруулалт хийж, олборлолтыг нь 20 сая тонноор өсгөж чадна. Ингэхийн тулд
Засгийн газрын дэмжлэгийг авах шаардлагатай байна“ хэмээсэн бөгөөд хариуд
нь В.Путин дэмжинэ гэдгээ амласан тухай “Коммерсанть” сонин бичиж байлаа.
Гэхдээ А.Мордашевт бас нэг онцлог бий. Тэр Монгол, Оросын хувь нийлүүлсэн
Улаанбаатар төмөр замд хяналтаа хэдийнэ тогтоож амжсан билээ. Хэдийгээр
Улаанбаатар төмөр зам нь хоёр улсын хувь нийлүүлсэн төрийн мэдлийн газар
боловч ОХУ-ын мэдлийн 50 хувьд “Северсталь” ноёрхдог аж. “Северсталь”-ийн бүрэлдэхүүнд
байдаг “Северстальтранс”-ийн санхүүжүүлдэг хүмүүс ОХУ-ын тээврийн яам,
холбооны төмөр замын агентлагт ажилладаг ажээ. Тухайлбал, тус компанийн ерөнхийлөгч
асан Игорь Левитин Тээврийн сайд хийж байх жишээтэй. Тэгээд ч уг компани нь
дэлхийн хэмжээнд төмөр замын хувьчлалд оролцож тендерт шалгардаг, мөн
будлиулж хэрүүл маргаан ч тарьж чаддагаараа алдартай ажээ. Тиймээс А.Мордашев
манай төмөр замыг атгасан байхад Тавантолгойг эзэмших энүүхэнд байж таарна.
Улаанбаатар төмөр замд үе үе болдог үл ойлголцлын салхийг оросууд л үлээдэг.
Оросууд гэдэг тойм нэрийн ард А.Мордашев байж таардаг биз. Тэгээд ч сүүлийн үед
50:50 хувиар эзэмшиж буй төмөр замынхаа хувийг ихэсгэх талаар аль аль маань
хичээж эхэлснийг хэлэх үү. 1949 онд байгуулсан төмөр замын гэрээ 1999 онд дууссан
байдаг. Төдийгөөс өдийг хүртэл гэрээгээ сунгах гэхээр оросууд ямар нэгэн
шалтгаанаар хойшлуулаад байдаг. Энэ бүх учир начрыг тайлах ээдрээтэй утасны үзүүрт
ганцхан олигархи л сууж байна гээд бод доо. Өнөөдөр түүний хүмүүс Тавантолгой,
Улаанбаатар төмөр зам гэсэн хоёр том санаархалтайгаар Монгол Улсад газардах биз
ээ.
Тавантолгойн хувийг үндэстнийхээ хэдэн компаниас хураан авч ОХУ-ын олигархиудын
мэдэлд шилжүүлэх эсэхийг ч энэ амралтын өдрүүдэд үндсэндээ шийдэж орхих байх.
Тэгээд ч урьд өмнөх ил далд тохиролцоонууд хийгдсэн болохоор одоо найдах юу
билээ.
“Монголросцветмет”-ийг ХХК болгох сонирхол
Ерөнхий сайд хичнээн яарсан ч бас нэг ажил нь бүтэлгүйтлээ. УИХ-ын Аюулгүй
байдал, гадаад бодлогын байнгын хороогоор уржигдар Монгол Оросын хувь нийлүүлсэн
“Монголросцветмет” нэгдлийг ХХК болгох гэсэн төсөл орж ирээд босгыг нь давсангүй.
Уг нь оросуудыг ирэхэд байнгын хорооны босго алхуулчихсан одоо парламентаар
хэлэлцээд эцсийн шийдийг гаргачихна гээд байж байсан бол С.Баярт дээр байсан
юм. Гэвч яая гэхэв, түүний санаагаар болсонгүй. Хэлэлцэх асуудал Монгол Оросын
хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн гэрээг шинэчлэн найруулж хязгаарлагдмал
хариуцлагатай компани болгох мэт харагдаж байгаа ч цаана нь Асгатын мөнгөний
ордыг “Полиметалл”-д шилжүүлэх сонирхол нуугдаж байлаа. Гэрээний гуравдугаар зүйлд
тус компанийн мэдэлд байгаа бүх эд хөрөнгө, баримт бичиг, объект нь компанийн өмч
мөн гэжээ. Тэгэхээр Асгатын ордын лиценз уг компанийн өмч боллоо. Гэрээний 17
дугаар зүйлд “компанийн эд зүйл, хөрөнгийг төрийн болон олон нийтийн
байгууллагад албадан авахгүй” гэсэн хатуу заалтыг суулгаж өгчээ. Тэгэхээр өмнөх
шигээ “Та нар хууль зөрчиж Полиметалл компанитай гэрээ байгуулсан байна гээд
гэрээг нь цуцлах, лицензийнхээ төлбөрийг хийсэнгүй” гээд хурааж авах эрх үгүй
болох нь байна. Тэгээд саяхнаас “Полиметалл”-ийг магтсан ганц нэг мэдээ зарим
сонины нүүрэнд харагдах болсон нь тус компанийн санаархлыг дэмжиж эхэлж
байгаагийн илрэл билээ.
Эрдэнэтийн захирал одоо орос хүн байна
Мөн л энэ цаг үед уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Наранхүүг Үйлдвэр,
худалдааны сайдад зүсэлж дэвшүүлэн зайлуулсан нь санаандгүй тохиолдол гэж үү.
Итгэхэд бэрх л юм. Форум болж байгаа энэ үед эсвэл бүр үүрд Эрдэнэтийн захирал
орос хүн байх юм биш биз.
ОХУ-ын Засгийн газрын хуралдаан дээр “Эрдэнэт” үйлдвэрийг хэрхэх талаар эрээ
цээргүй ярьцгаасан тухай Оросын хэвлэлүүд шуугиад өнгөрсөн биш үү. Свердловск
мужийн амбан захирагч Эдуард Россель ”Хэрвээ Эрдэнэтийн хувьцааны Оросын
мэдлийн хувийг манай мужын удирдлагад шилжүүлэх юм бол хяналтын багцыг нь ч
бид авч чадна. Үүний тулд Засгийн газрын зөвшөөрөл хэрэгтэй байна” гэсэн юм
даг. Үүнийг нь тухайн үеийн Ерөнхий сайд М.Фрадков талархалтайгаар хүлээн авч
“Засгийн газар энэ асуудлыг нэг тийш нь болгохгүй хүлээлгэж байгаа нь үнэн шүү”
хэмээн дэмжсэн талаар бид сонсч л байсан. Гэвч тэд чадахгүй л дээ гэсэн шүү юм
яриад дуугүй л өнгөрсөн. Гэхдээ Орос бол Монгол биш. Тэдний сайдууд манай
сайдуутай адилхан биш. Тэгээд ч орос хүний сэтгэхүй бол өөрөө хоосон хоносон ч
хамаагүй бусдын анхаарлыг татаж сүр хүчээ л гайхуулж байвал таашаал авдаг шиг
байгаа юм. Оросын ард түмний идэх талхан дээр түрхэх масло зузаараагүй ч ОХУ
дэлхийн хэмжээнд зангаргаа харуулж байвал оросууд орос шиг байдаг гэнэм. Эл
нийтлэлийг уншсан хүмүүсийн зарим нь баялгаа хятадуудад алдаж байснаас
оросуудад өгвөл дээр биш үү гэх л байх. Оросууд хөрөнгө оруулж болно оо. Гэхдээ
хуулийн дагуу олон улсын нээлттэй тендерт оролцож ялаад хүрээд ирвэл монголчууд
бид цаашаа гэхгүй нь лав. Тэд хоттой хонинд чоно өнгийхтэй нэгэн адилаар төрийн
толгойд байгаа хэдхэн хүнийг атгандаа хийснээрээ далимдуулж Монголын баялгийг
луйвардаж болохгүй билээ.
Л.Мөнхбаясгалан