gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Баярын оросуудад бэлдсэн бэлэг нь Төмөр зам, Эрдэнэт, Асгат, Тавантолгой

Улс төр
2007-12-06
0
Twitter logo

Монгол, Оросын бизнес форумд оролцох ОХУ-ын төлөөлөгчид өнөөдөр эх­нээсээ “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газар­дах болно. Тэд ирэхээ­сээ өмнө манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт хүсэл сонирхлоо тов тодорхой илэр­хийлжээ. Улаанбаатар Төмөр зам, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хувийг ихэсгэнэ, Асгат Тавантолгойг авна гэжээ. Болоо ч үгүй бас “Биднийг очихын өмнө Зас­гийн газраа байгуулаарай. Үүрэг гүйцэтгэгч нартай бид юу ярих вэ” хэмээн “үнэд орсон” гэж байгаа. Тиймээс С.Баяр яарав. Форум ирэх долоо хо­ногийн даваа гаригт “Чингэс” зочид буудалд эхлэх учиртай. Харин С.Баярт тан­химаа элэг бүтэн болгоход ганцхан өдөр үлдлээ.

“Газпром”- ын захирлын дээрэнгүй Яриа буюу Монголын төр инээмсэглэж байна
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пу­тины мэдэлд 30 хувь нь байдаг гэх “Газпром” банкны орлогч захирал А.Матвеев “Өнөөдөр” сонинд өгсөн ярилц­лагадаа монголчуудыг илт басамжилж дээрэнгүй ханджээ. Тэрбээр “Монгол бол дэлхийн хэмжүүрээр үз­вэл уран, зэс, төмрийн хүдэр, нүүрсний асар их нөөцтэй. 20-30 жилийн өмнө нээсэн ордууддаа одоо ч олбор­лолт хийж эхлээгүй байна. Гэхдээ баялаг хичнээн байгаа ч орд газруудыг ашиглахад шаар­дагдах хөрөнгө Мон­голын эдийн засагт хүрэл­цэхгүй” гээд “Монголын хэд хэдэн банкийг орос хүний оролцоо­тойгоор удирдан ажил­луулж байгааг тэмдэглэх нь зүйтэй“ хэмээн хөнгөхөн сануулжээ. Түүний энэ дээ­рэн­гүй атлаа яах аргагүй үнэн үг форумын өнгө төрхийг илэрхийлж бай­гаа хэрэг. Өөрөөр хэлбэл, оросууд манайхаас өөрийн­хөө юмыг авах гэж байгаа юм шиг л аашлах тодорхой бай­на. Хоёр улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хүрээнд нэгэнт тохиролцчихсон най­мааг одоо ёсчлох гэж байгаа болохоос тэд бадар барьж ирээгүй нь үнэн. Тэгээд ч оросуудын хувьд сүүлийн хэдэн жилд огт тохиож бай­гаагүй улс төрийн дулаарал Монголын төрд нэгэнт бий болсныг ашиглахаар яарсан ч болов уу. Тухайлбал, Оро­сод боловсрол эзэмшсэн Оросын талыг баримталдаг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд­тай боллоо. Ерөнхийлөгч нь их өрийг тэглэсэн жүжгээсээ болоод оросуудад барьцаа­тай тул оросуудын захиал­гаар шахуу Ерөнхий сайдаа томилуулсан байдаг. С.Баяр ОХУ-д Элчин сайдаар сууж байгаад буцаж ирснээсээ хойш МАХН-ын Ерөнхий на­рийн бичгийн дарга байхдаа В.Путины “Нэгдсэн орос” намын их хуралд уригдан очихдоо “чиг үүргээ “ авсан байх гэсэн хардлага бий. Учир нь тэрбээр намынхаа Их хурлын өмнө намын дарга Ерөнхий сайд хоёрын албан тушаалыг салгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан билээ. Гэвч нөгөөдүүлдээ “Чи юу ярина вэ. Ерөнхий сайдаа авна шүү нөхөр минь” гэж загнуулаагүй л юм бол гэнэт­хэн л “Би Ерөнхий сайд бол­моор байна” гээд зүтгэв гэж. Юутай ч одоо оросуудын хувьд Монголын төр инээм­сэглэж байна гэсэн үг. Ийм байхад наймаа хийлгүй яахав ээ.

Уранд шунасан нь
Оросууд Монголоос ер­дөө хэдхэн зүйлийг сонирхож байгааг дээр өгүүлсэн билээ. Тэд бас Монголын хөрсөн дор бий ураныг анхаар­лын­хаа гадна орхиогүй. Учир нь манай Ерөнхийлөгчийг Франц улсад айлчлах үеэр “Areүa” концерний ерөнхийлөгч Анн Ловержон гэдэг эмэгтэй уулз­сан байдаг юм. Түүний удирд­даг концерн дэлхийн атомын бүтээгдэхүүний дөрөвний нэгийг үйлдвэрлэдэг бөгөөд тэрбээр Монголын ураныг эзэмших хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн билээ. Мөн түү­ний дараахан ОХУ-ын Ерөн­хий сайд асан Атомын хүчний агентлагийн захирал С.Ки­риенко Японоос нутаг буцах далимдаа манай улсад нууц­хан бууж Ерөнхийлөгчид сэм­хэн бараалхаад буцсан бай­даг шүү. ОХУ-ын Атомын хүчний агентлаг нь 2004 онд Ерөнхийлөгчийнхөө шийд­вэрээр байгуулагдсан билээ. Бас дэлхийд алдартай “For­bes” сэтгүүлийн нэрлэсэн тэрбумтнуудын эгнээнд багтсан ОХУ-ын тэрбумтан В.Потаниний “Интерос” хол­динг Монголын уранд шунан дурлаж эхэлжээ. Тэрбээр дэлхийн зах зээлд ураны ханш суга өсч байгаа энэ үед ердөө хөрш зэргэлдээ Мон­голд ураны асар их нөөц байгаад ихэд олзуурхаж хө­рөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ нэг биш удаа илэр­хийлж байсан билээ.

О.Дерипаска, А.Мордашев нар Таван толгойд нүдээ унагаж байна

“Русский аллюминий” “Ба­зовый элемент” ком­панийн захирал Оросын тэр­гүүн баян О.Дерипаскагийн хажууд манай “Энержи ре­сурс” консерциумын хэд ёстой юу ч биш билээ. Тий­мээс ч Ерөнхий сайд Таван­толгойн хувийг шуудхан тө­рийн мэ­дэлд авч бэлэгний уутанд боолгуулж байгаа нь тэр бо­лов уу. О.Дерипас­кагийн “Үнд­сэн элемент” компани Тавантол­гойг эзэм­ших юм бол эрчим хүч уул уурхайн цогцолбор барьж өгнө гэдгээ амлаад буй. Гэтэл түүний хажуугаар А.Мор­дашев ороод ирсэн. Хөрөнгөтэй бол хөрөн­гөтэй, П.Путинд ч нөлөөлж чаддаг энэ эрхмийн “Се­верс­таль” компани дангаараа 1,5 тэрбум ам.долларын хө­рөнгийг хаяж чадна хэмээн гайхуулж бай­гаа. Мөн тэр­бээр Ерөнхий­лөгч В.Путинд хандсан захи­далдаа “Хэрвээ Монгол дахь Тавантолгойн орд газарт эзэмш­лээ тогтоож чадвал 1,5 тэрбум ам.дол­ларын хөрөнгө оруулалт хийж, олборлолтыг нь 20 сая тонноор өсгөж чадна. Ин­гэхийн тулд Засгийн газрын дэмжлэгийг авах шаард­­лага­тай байна“ хэ­мээ­сэн бөгөөд хариуд нь В.Путин дэмжинэ гэдгээ амласан ту­хай “Ком­мерсанть” сонин бичиж бай­лаа. Гэхдээ А.Мор­дашевт бас нэг онцлог бий. Тэр Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замд хяналтаа хэдийнэ тогтоож амжсан билээ. Хэдий­гээр Улаанбаатар төмөр зам нь хоёр улсын хувь нийлүүл­сэн төрийн мэдлийн газар боловч ОХУ-ын мэдлийн 50 хувьд “Северсталь” ноёрхдог аж. “Северсталь”-ийн бүрэл­дэхүүнд байдаг “Северс­тальт­ранс”-ийн санхүүжүүл­дэг хүмүүс ОХУ-ын тээврийн яам, холбооны төмөр замын агентлагт ажилладаг ажээ. Тухайлбал, тус компанийн ерөнхийлөгч асан Игорь Ле­витин Тээврийн сайд хийж байх жишээтэй. Тэгээд ч уг компани нь дэлхийн хэм­жээнд төмөр замын хувьч­лалд оролцож тендерт шал­гардаг, мөн будлиулж хэрүүл маргаан ч тарьж чаддагаараа алдартай ажээ. Тиймээс А.Мор­да­шев манай төмөр замыг атгасан байхад Таван­толгойг эзэмших энүүхэнд байж таарна. Улаанбаатар төмөр замд үе үе болдог үл ойлголцлын салхийг оросууд л үлээдэг. Оросууд гэдэг тойм нэрийн ард А.Мордашев байж таардаг биз. Тэгээд ч сүүлийн үед 50:50 хувиар эзэмшиж буй төмөр замынхаа хувийг ихэсгэх талаар аль аль маань хичээж эхэлснийг хэлэх үү. 1949 онд байгуулсан төмөр замын гэрээ 1999 онд дуус­сан байдаг. Төдийгөөс өдийг хүртэл гэрээгээ сунгах гэ­хээр оросууд ямар нэгэн шалтгаанаар хойшлуулаад байдаг. Энэ бүх учир начрыг тайлах ээдрээтэй утасны үзүүрт ганцхан олигархи л сууж байна гээд бод доо. Өнөөдөр түүний хүмүүс Тавантолгой, Улаанбаатар төмөр зам гэсэн хоёр том санаархалтайгаар Монгол Улсад газардах биз ээ.

Тавантолгойн хувийг үн­дэст­нийхээ хэдэн компаниас хураан авч ОХУ-ын олигар­хиудын мэдэлд шилжүүлэх эсэхийг ч энэ амралтын өд­рүү­дэд үндсэндээ шийдэж орхих байх. Тэгээд ч урьд өмнөх ил далд тохирол­цоо­нууд хийгдсэн болохоор одоо найдах юу билээ.

“Монголросцветмет”-ийг ХХК болгох сонирхол
Ерөнхий сайд хичнээн яарсан ч бас нэг ажил нь бүтэлгүйтлээ. УИХ-ын Аюул­гүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор уржигдар Монгол Оросын хувь ний­лүүл­сэн “Монголросцветмет” нэгдлийг ХХК болгох гэсэн төсөл орж ирээд босгыг нь давсангүй. Уг нь оросуудыг ирэхэд байнгын хорооны босго алхуулчихсан одоо парламентаар хэлэлцээд эцсийн шийдийг гаргачихна гээд байж байсан бол С.Баярт дээр байсан юм. Гэвч яая гэхэв, түүний санаагаар бол­сонгүй. Хэлэлцэх асуудал Монгол Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгд­лийн гэрээг шинэчлэн най­руулж хязгаарлагдмал ха­риуц­лагатай компани болгох мэт харагдаж байгаа ч цаана нь Асгатын мөнгөний ордыг “Полиметалл”-д шилжүүлэх сонирхол нуугдаж байлаа. Гэрээний гуравдугаар зүйлд тус компанийн мэдэлд байгаа бүх эд хөрөнгө, баримт бичиг, объект нь компанийн өмч мөн гэжээ. Тэгэхээр Асгатын ор­дын лиценз уг компанийн өмч боллоо. Гэрээний 17 дугаар зүйлд “компанийн эд зүйл, хөрөнгийг төрийн болон олон нийтийн байгууллагад алба­дан авахгүй” гэсэн хатуу заалтыг суулгаж өгчээ. Тэ­гэхээр өмнөх шигээ “Та нар хууль зөрчиж Полиметалл компанитай гэрээ байгуулсан байна гээд гэрээг нь цуцлах, лицензийнхээ төлбөрийг хий­сэнгүй” гээд хурааж авах эрх үгүй болох нь байна. Тэгээд саяхнаас “Полиметалл”-ийг магтсан ганц нэг мэдээ зарим сонины нүүрэнд харагдах болсон нь тус компанийн санаархлыг дэмжиж эхэлж байгаагийн илрэл билээ.

Эрдэнэтийн захирал одоо орос хүн байна
Мөн л энэ цаг үед уулын баяжуулах “Эрдэнэт” үйлд­вэрийн захирал Х.Наранхүүг Үйлдвэр, худалдааны сайдад зүсэлж дэвшүүлэн зайлуул­сан нь санаандгүй тохиолдол гэж үү. Итгэхэд бэрх л юм. Форум болж байгаа энэ үед эсвэл бүр үүрд Эрдэнэтийн захирал орос хүн байх юм биш биз.

ОХУ-ын Засгийн газрын хуралдаан дээр “Эрдэнэт” үйлдвэрийг хэрхэх талаар эрээ цээргүй ярьцгаасан тухай Оросын хэвлэлүүд шуугиад өнгөрсөн биш үү. Свердловск мужийн амбан захирагч Эдуард Рос­сель ”Хэрвээ Эрдэнэтийн хувь­цааны Оросын мэдлийн ху­вийг манай мужын удирдлагад шилжүүлэх юм бол хяналтын багцыг нь ч бид авч чадна. Үүний тулд Засгийн газрын зөвшөөрөл хэрэгтэй байна” гэсэн юм даг. Үүнийг нь ту­хайн үеийн Ерөнхий сайд М.Фрадков талархалтайгаар хүлээн авч “Засгийн газар энэ асуудлыг нэг тийш нь бол­гохгүй хүлээлгэж байгаа нь үнэн шүү” хэмээн дэмжсэн талаар бид сонсч л байсан. Гэвч тэд чадахгүй л дээ гэсэн шүү юм яриад дуугүй л өнгөр­сөн. Гэхдээ Орос бол Монгол биш. Тэдний сайдууд манай сайдуутай адилхан биш. Тэ­гээд ч орос хүний сэтгэхүй бол өөрөө хоосон хоносон ч ха­маагүй бусдын анхаарлыг татаж сүр хүчээ л гайхуулж байвал таашаал авдаг шиг байгаа юм. Оросын ард түм­ний идэх талхан дээр түрхэх масло зузаараагүй ч ОХУ дэлхийн хэмжээнд занга­ргаа харуулж байвал оросууд орос шиг байдаг гэнэм. Эл нийт­лэлийг уншсан хүмүүсийн зарим нь баялгаа хятадуу­дад алдаж байснаас оросуудад өгвөл дээр биш үү гэх л байх. Оросууд хөрөнгө оруулж болно оо. Гэхдээ хуулийн дагуу олон улсын нээлттэй тендерт оролцож ялаад хүрээд ирвэл мон­голчууд бид цаашаа гэхгүй нь лав. Тэд хоттой хонинд чоно өнгийхтэй нэгэн адилаар тө­рийн толгойд байгаа хэдхэн хүнийг атгандаа хийснээрээ далимдуулж Монголын баялгийг луйвардаж болохгүй билээ.

Л.Мөнхбаясгалан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан