Эрдэмтэд хиймэл оюун ухааны тусламжтайгаар вирусийн төрөл зүйлийг уламжлалт аргаас илүү хурдтайгаар илрүүлэх боломжтой болжээ. Энэхүү нээлт нь эрүүл мэндийн салбарын хөгжил болон хүний эрүүл мэндэд тун чухал нөлөө үзүүлэх юм.
Байгаль сэтгүүлд нийтлэгдсэн ажлын тайланг долоо хоногийн өмнө АНУ-ын Эрчим хүчний яамны харъяа “Геномын хамтарсан судалгааны институт”-ийн зохион байгуулсан уулзалтын үеэр танилцуулжээ.
Судалгааны багийн гишүүн Саймон Рокс Иновирус дээр хийсэн судалгааны ажлыг тайлагнасан аж. Иновирус гэдэг нь бактерийг өвчлүүлдэг тун чухал төрөл зүйлийн вирус бөгөөд хүнд шууд халдахгүй боловч, эрүүл мэндэд аюул учруулах эрсдэлтэй юм.
Жишээлбэл холер өвчний бактери хэрвээ иновирусээр халдварлавал илүү хор хөнөөлтэй болно. Хиймэл оюун ухааны хувьд алгоритмд их хэмжээний мэдээлэл өгч, хоорондын уялдаа холбоог нь судалж, түүнээсээ суралцах зарчмаар ажиллана.
Ингээд генийн материалд үндэслэн төрөл зүйлсийг ялгасан аж. Роксын багийнхан хоёр шаттайгаар мэдээллээ боловсруулсан бөгөөд эхлээд шинжлэх ухаанд олж илрүүлсэн иновируст хамаарах 805 геномын цувааг компьютерт оруулжээ.
Харин дараа нь өөр ямар нэгэн вирус эсвэл бактери бүхий 2000 цувааг оруулж, алгоритм зөвхөн Иновирусуудыг ялгах ажил хийсэн аж. Энэхүү судалгааны үр дүнд алгоритм 10 мянга гаруй иновирус илрүүлж, дараа нь төрөл зүйлд хуваажээ.
Роксын багийнхан судалгааны ажлаа эхлэхээс өмнө хүн төрөлхтөн 100 гаруй төрлийн иновирусыг илрүүлсэн байсан бол хиймэл оюун ухаан өмнө нь мэдэгдэж байгаагүй 6000 төрлийн иновирусыг илрүүлсэн аж.
Эх сурвалж: IFLScience