Нэг, хоёр, дөрөв, найм, 16. Энэ бол дэлхийг өөрчилсөн тоонууд. Компьютерийн кодын хоёрлосон системийг илтгэх эдгээр тоон дарааллын хоёроор үржигдэх хязгаар байхгүй. Кодлоход мөн нэгийн прогресс хязгааргүй. Дөрөв, найм, 16 гэсэн тоогоор илэрхийлсэн харьцаанаас Британийн хүн амын бүтцийн статистик харагддаг.
Тухайлбал, Британийн бага сургуулийн сурагчдын дөрөвний нэг нь хар арьст, ази гаралтай буюу үндэсний цөөнх (BАMЕ гэж товчилдог). Ажиллах хүчин дээр энэ харьцаа наймны нэг байдаг бол захирлуудын зөвлөлийн гишүүдийн түвшинд 16-ны нэг болж цөөрнө.
Боловсрол ба бусад саад бэрхшээлийн улмаас ВАМЕ технологийн салбарт бүр ч цөөн оролцдог гэж бодож байна. Энэ бүлгийн хүүхдүүд голдуу ядуу гэр бүлээс гаралтай агаад Russel хэмээх жагсаалтад багтдаг дээд зэрэглэлийн их сургуулиудад элсэх боломжгүй. Иймээс тэд тэргүүлэх технологийн компанид орох магадлал бага.
Энэ байдлыг өөрчдөх шаардлагатай байна.
Би өөрөө энэ статистик доторх гаж үзэгдэл. Гэхдээ технологи руу чиглэсэн миний зам амар байгаагүй. Хорин хэдтэй байхад аав маань нас барж, дөнгөж эхэлсэн бизнес нурсан тул буцаад сурах хэрэгтэй болсон.
Ингээд хиймэл оюун ухаан, өгөгдлийн салбарт ажилладаг болон хойноо би эконометрикс, статистик болон цэвэр математикийн ухаан технологийн өөрчлөлтийг хэрхэн дэмждэгийг ухаарч байна. Хиймэл оюун ухаан бидний амьдралын хэв маягийг бүрэн өөрчлөх ба инновацын аяллын алхам бүр нь суурь шинжлэх ухаанд тулгуурладаг.
Математикийн хичээл болон шинэ технологийн холбоо залууст илт харагдахгүй ч ВАМЕ бүлгийн сурагчдын технологи руу нэвтрэх замын хаалтыг арилгах хэрэгтэй. Тэдний гэр бүлд хүүхдээ нябо, хуульч, эмч болгохсон гэх мөрөөдөл зонхилдог. Уг бүлгийн хүүхдэд технологийн боломжийг эртнээс таниулах ёстой.
Хүүхэд амьдралыг нь тодорхойлох үндсэн шийдвэрийг 7-9 насны хооронд гаргадаг. Энэ насандаа тэд технологи, шинжлэх ухаанаас холдох буюу технологи мэддэг, дуртай хүмүүсээс урам зориг авч болно. Өнөөдөр компьютерийн ухааныг сургуульд түлхүү оруулах шаардлагатай боловч технологийн салбарынхан үүнээс цааш ахиулж, дадлага, дагалдангийн хөтөлбөр, сурталчилгааы ажил зохион байгуулах нь зүйтэй.
Британид ВАМЕ бүлгийн хэрэглэгчид жилдээ 300 тэрбум фунт зарцуулдаг атал байгууллагууд уг давхаргын бизнесийн боломжийг бүрэн тооцож чадахгүй байна. Технологийн салбар эхний сайн алхмууд хийсэн боловч цааш ахих хэрэгтэй. Миний зөвлөмж бол энэ бизнесийн удирдах хүмүүс дөрөв, найм, 16-гийн харьцаан дахь ВАМЕ-гийн залуусыг уриалж, урагш хөтлөх цаг нь болжээ.