“Болор цом”-ын эзэн, яруу найрагч До.Болдхуяг энэ сарын 2-нд Өвөрмонголын их сургуулийн Монгол судлалын сургуульд “Монгол Улсын нутаг дэвсгэрт буй Хитаны үеийн хот суурины судалгаа” сэдвээр эрдмийн зэрэг (Ph.D) хамгаалжээ.
“Улаанбаатар” их сургуулийг археологич мэргэжлээр төгссөн тэрбээр судалгааны ажилдаа Орхон, Туул голын хөндий, Дорнод Монголын нутагт буй Уйгур, Хитаны үеийн хот сууринг хамруулж, тэдгээрийг ӨМӨЗО, БНХАУ-ын нутаг дэвсгэр дэх мөн үеийн хот балгадтай харьцуулан судалж нийтлэг талуудыг нь тодруулсан аж.
Түүнчлэн Монголынхоо нутаг дэвсгэр дэх Хитаны үеийн хот сууринг үүрэг зориулалт, бүтээн байгуулсан арга барилаар нь ангилж, хүн амын бүтэц, нэр нэршил зэрэг олон талт асуудал хөндсөн байна.
Түүнийг судалгааны ажилдаа тухайн үеийн Хятадын түүхэн сурвалжууд, тэндхийн эрдэмтдийн олон арван ном бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл ашигласан нь Монгол дахь хитан судлал, хот суурины археологийн судалгаанд зохих ач холбогдолтой ажил болсныг удирдсан багш, Өвөрмонголын их сургуулийн профессор Буяндэлгэр, МУИС-ийн археологийн тэнхимийн эрхлэгч У.Эрдэнэбат нар онцолжээ.
Ийнхүү До.Болдхуяг найрагч “Болор цом”-ын эздээс анхны доктор боллоо. Тэрбээр Өвөрмонголын их сургуулийг энэ жил төгсөх бөгөөд Хархорум хотын малтлага судалгааны ажилд зургаан жил оролцсон нэгэн юм.
Л.Аргамжин