Тансаг зэрэглэлийн аялал, жуучлалын бизнес эрхлэгч, XX зууны АНУ-ын урлагийн бүтээлийг цуглуулагч гэдгээрээ танигдсан Барни Эбсвортын цуглуулгын 91 бүтээл “Christie's”-ийн дуудлага худалдаагаар орсон байна.
Урлагийн бүтээлүүд нийтдээ 323 сая ам.долларын үнэд хүрснээс Эдвард Хопперын алдарт "Chop Suey" уран зураг 91.9 сая ам.доллараар худалдаалагдсан нь цуглуулгаас хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээл болсон байна.
Түүнчлэн Виллем Де Кунингийн “Woman As Landscape"-ийг 69 сая ам.доллараар, Жексон Поллокийн “Composition With Red Strokes”-ийг 55 сая ам.доллараар тус тус худалдаалагджээ. Шинэ үеийн уран бүтээлчдийн хэд хэдэн уран зураг байснаас Жозеф Стеллагийн "Tree of My Life" 5.9 сая ам.долларын үнэд хүрсэн байна.
"Tree of My Life"-ийг эзэмшигч Барни энэхүү бүтээлийг 32 жилийн өмнө 2.2 сая ам.доллараар худалдан авч байжээ. Дуудлага худалдаагаар орсон 91 бүтээлээс нэлээд олныг урьдчилан үнэ тохирсон худалдан авагч нарт худалдсан байна. Харин зургаан бүтээл зарагдаагүй үлджээ.
М.Золбоо