Монгол улсын заан Р.Даваанямын хүү мэргэжлийн 70 дахь аварга Д.Бямбадорж одоогоос 16 жилийн өмнө сумод хүч үзэж эхэлжээ.
Анхлан Ама нэрээр барилдаж эхэлсэн хүчтэн маань 2004 оны арваннэгдүгээр сард макүүчи зиндаанд дэвшиж, цаашлаад дээд зиндаанд нийтдээ 9 удаа түрүүлсэн юм. 2012 оны долоо, есдүгээр сарын башёд дараалан унаагүй түрүүлж, мэргэжлийн сумогийн дээд цолонд хүрсэн түүхтэй.
Их аваргын зодог тайлах ёслол энэ сарын 30-нд товлогджээ. Токио хотын "Ничидо" галерейд их аваргын зурсан бүтээлийн үзэсгэлэн гарах юм. Мөн энэ хичээлийн шинэ жил эхлэхэд тэрээр эх орондоо "Шинэ монгол Харумафүжи" сургуулийг нээсэн юм.
О.Наранбаатар