“Х түц” продакшины жүжигчин Т.Бархүү МУСТА тэмдгээр энгэрээ цооллоо.
Тус продакшины бүтээл “Сэрүүн хасын нууц” хэмээх эмгэнэлт жүжигт тоглож байгаа түүнд ССАЖЯ-ны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил тайзан дээр нь гардуулан өгчээ.
Жүжигчин Т.Бархүү нь 2004 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөнөөсөө хойш “Х түц” продакшинд ажиллаж байгаа бөгөөд өдгөө “Худалч залуу”, “Болсон явдал” “Миний хөрш чөтгөр”, “Дэлхийд дурласан сар”, “Аянгын бороо” зэрэг тайз дэлгэцийн хэд хэдэн бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн юм.
Б.Соёлмаа