Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтаж Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн харьяа хүрээлэнгүүд ээлжит нээлттэй хаалганы өдөрлөгөө өнөөдрөөс эхлэн зохион байгуулна.
Хими, химийн технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн өнөөдөр 09.00-17.00 цаг хүртэл хүрээлэнгийн байрандаа нээлттэй хаалганы өдөрлөгтэй. Өдөрлөгийн үеэр Хими, химийн технологийн хүрээлэнгээс Хог хаягдлыг ил задгай шатааснаас үүсэх химийн хорт аюултай бодисын хүний эрүүл мэнд байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийн тухай болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний савалгаан дээрх химийн бодисын шошго, таних тэмдгийн тухай илтгэл лекц зохион байгуулна.
Мөн Хими, хими технологийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны компаниуд болон эрдэмтэн судлаачдын инновацийн бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа явагдахаас гадна ХХТХ-ийн лабораториудтай танилцах, химийн шинжлэх ухааны сонирхолтой туршилтууд үзүүлэх юм байна.
Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийнхэн сонирхолтой илтгэл лекц уншиж, ЕБСБХ-ийн дэргэдэх гарааны компаниуд болон эрдэмтэн судлаачдын инновацийн бүтээгдэхүүний танилцуулга, номын худалдаа зохион байгуулах юм.