5.1 их наяд ам.долларын багтаамжтай дэлхийн валютын зах зээлийн стратегичид ирэх жил ам.доллар огцом унаж болзошгүй хэмээн таамаглаж, Японы иенд гол найдвараа тавьж байгаа аж. Долларын уналтын үндсэн шалтгаан нь 2019 оны хоёрдугаар хагаст АНУ-ын эдийн засаг уруудах хандлага байх болно гэж JPMorgan таамаглажээ.
Бусад шинжээчид холбооны нөөц бодлогын хүүгийн өсөлтийг сааруулснаар ам.долларын ханшийг сулруулна хэмээн үзэж байна. Зах зээлийн хэлбэлзэл нэмэгдэж, гадаадад капиталын эрэлт өсөх төлөв АНУ-аас хөрөнгийн урсгал гадагш чиглэхэд нөлөөлнө гэж Morgan Stanley-ын стратегичид таамаглав.
2018 онд долларын ханш суларна гэсэн өргөн хүлээлт байсан авч Bloomberg-ийн ам.долларын индексээс харахад дөрөвдүгээр сараас өгсөж эхэлсэн.
Энэ нь холбооны нөөцийн хүүгийн өсөлт, АНУ-ын эдийн засгийн өсөлт бусад бүсээс давсан, Хятад, Америкийн худалдааны зөрчил хурцадсан зэргээс шалтгаалсныг шинжээчид тэмдэглэв. Barclays Plc-ын Ажай Ражадхиакша зэрэг стратегичид “Ам.доллар сулрах тухай цуурхал хэрээс хэтэрлээ” гэжээ.
Тэд ногоон дэвсгэртийн солилцооны бодит ханш 2019 онд 2-3 хувиар өсөх байх гэсэн нь гол төлөв Холбооны нөөцийн бодлогын хүүгийн өсөлтөд суурилсан таамаг юм.
Гэхдээ зах зээлийн байдлаас үзэхэд арилжаачид 2019 онд Холбооны нөөц хүүгээ бүрэн хэмжээгээр өсгөнө гэдэгт итгэлгүй байгаа бололтой. Сул долларын зэрэгцээ Уол Стритийн таамагт олонтоо нэрлэгдэж буй нэг мөнгөн тэмдэгт бол чанга иенийн тухай яриа юм.
Ирэх оны эхний хагаст Японы төв банк Засгийн газрын бондын зах зээл дэх хяналтаа сулруулах ажиллагаа үргэлжилж, иен чангарах төлөвтэй байгаа.
Бондын ханш цааш өсөж, ханшийн ялгаа нэмэгдвэл Японы хөрөнгө оруулагчид эх орондоо мөнгө аваачих байх гэж шинжээчид бичжээ. BNP Paribas банкны стратегийн тэргүүн Даниел Кацив Японд гадаадын хөрөнгийн эрэлт 2018 онд эрүүл хандлагатай байсан авч ирэх саруудад өөрчлөгдөж болзошгүйг хагас сарын өмнө ярьсан.
Тэрбээр Холбооны нөөцийн хүүгийн өсөлт АНУ-ын бондын өгөөжийг доошлуулж, Японы хөрөнгө оруулагчид ам.доллараас зайлсхийнэ гэжээ. Ноён Кацив “Иен чангарч байгаа үед Японы хөрөнгө оруулагчид гадаад валютын нөөцөө нэмэх нь юу л бол” хэмээн тайлбарласан байна.
Morgan Stanley иен дээшилнэ гэдэгтэй санал нийлж, ирэх оны сүүлээр нэг ам.доллар 102 иен болтлоо суларна хэмээн таамаглажээ.
Ялангуяа Японд хувийн капиталын зарцуулалт нэмэгдэж буй үед хөрөнгө оруулагчид мөнгөө буцаан эх орондоо авчирна гэж тус банкны гадаад валютын стратегийн тэргүүн Ханс Редекер тэргүүтэй эдийн засагчид өнгөрсөн сарын 25-нд гаргасан таамагтаа бичсэн.
АНУ-ын бондын өгөөж доошилсон явдал Японы хөрөнгө оруулагчдын эзэмшил дэх Америкийн урт хугацааны үнэт цаасны өгөөжийг бууруулна гэж энд дүгнэсэн байна.
2019 онд дээшлэх валютын тоонд скандинавын орнуудын мөнгөн тэмдэгт багтаж байна. Societe Generale банкны худалдааны зөвлөмжид Норвегийн кроны ам.долларт харьцуулсан ханш өснө гэж бичжээ.
Энэ нь тус улсад ажилгүйдэл доогуур, бодлогын хүү өндөр, газрын тосны үнийн өсөлт зэргээс шалтгаална гэж таамагласан байна. Түүнчлэн Шведийн төв банк бодлогын хүүгээ дээшлүүлэх төлөвтэй байгаа нь тус улсын кроныг нэлээд анхаарал татсан валют болгожээ. UniCredit банк мөн дээрх таамгийг дэмжиж байгаа авч шалтгааныг нь хоёр улсын төв банкуудын бодлогоос хамаарна гэжээ.