Өнөөдрийн УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан 10.00 цагаас эхлэх товтой байсан ч одоо хүртэл эхлээгүй байна. УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд ирээгүй байгаа гишүүдийн нэрсийг дуудан, 10.00 цагаас хойш 45 минут хүлээж байна, чуулганы хуралдаандаа оролцоно уу гэлээ.
Өнгөрсөн долоо хоногт мөн л ирц бүрдээгүй гэх шалтгаанаар УИХ-ын чуулган хуралдаагүй. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх гэж 73 гишүүн цугласнаас хойш дахин чуулганы ирц бүрдэхгүй өнөөдрийг хүрч байгаа юм.
Өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд чуулганыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалсан. Харин үдээс хойш болон маргааш нь хуралдаж чадаагүй бөгөөд Засгийн газарт ирц бүрдүүлэх шаардлагыг хүргүүлсэн ч үр дүнд хүрээгүй юм.