Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолоор “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах тусламж дэмжлэг үзүүлэх журам” батлагдсан.
Тус журмын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/257 дугаар тушаалаар Хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг байгуулагдан, Ковид-19 цар тахлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөлттэйгөөр ажиллаж байна.
Энэхүү ажлын төлөвлөгөөний хүрээнд гамшгийн бүх нийтийн бэлэн байдлын үед хичээл сургуулийн үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан асрамж, халамжийн төв, түр хамгаалах байранд байгаа хүүхдүүдийн хөгжих, оролцох эрхийг хангах зайлшгүй хэрэгцээтэй байгааг үндэслэн сургалт, хөгжлийн багцыг бэлтгэж хүргүүлэхээр төлөвлөсөн.
Австралийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран сургалт, хөгжлийн 60 багцыг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төв, асрамж халамжийн төв, нийт 23 байгууллагын 35 төвд хүлээлгэн өглөө.
Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, сургалтын энэхүү 1 багц нь 21 төрлийн ном, бичгийн хэрэгсэл, оюун ухааны тоглоомын бүрдэлтэй бөгөөд 15 хүүхдэд зориулагдсан.
Нийтдээ 900 хүүхдийн хөгжлийг дэмжих энэхүү ажлыг санхүүжүүлж, хамтран ажилласан Австралийн Элчин сайдын яам, НҮБ-ын Хүүхдийн санд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам