Dall-E гэх хиймэл оюун ухаант (AI) систем өгөгдөл ашиглан авокадо жимсэн сандал, нохой хөтөлж яваа манжин зэргийг зуржээ. Хиймэл оюун ухаан хөгжүүлэх судалгааны лаборатори бүхий OpenAI компанийн бүтээсэн уг систем үгэн тайлбартай 12 тэрбум зургийг ашиглан бүтээл туурвидаг байна.
Түүнд цөөн үгээр илэрхийлсэн сэдэв өгөхөд шинээр зураг бүтээдэг бөгөөд ийнхүү зураг, текстийг хослуулах нь хиймэл оюун ухааныг илүү чадварлаг болгож байгаа аж.
OpenAI компани өмнө нь цөөн үг ашиглан өгүүлбэр зохиож, шүлэг бичдэг програм бүтээж байсан боловч үгсийн сонголт, нөөц дутмаг зэрэг асуудал тулгарч байв.
Dall-E-д ч мөн ийм бэрхшээл байдаг ба олон үг өгөх тусам бүтээмж муу байгаа аж. Мөн зураг бүр нь шинэ биш зарим талаар хуулбарласан байгааг судлаачид онцолжээ.
Dall-E гэх нэр нь Испанийн алдарт зураач Сальвадор Дали болон Walt Disney продакшны бүтээл Wall-E анимейшн киноны дүрийн нэрсээс бүтсэн байна.
Эх сурвалж: BBC