Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,408 болсноос 896 хүн буюу 63.6 хувь нь эдгэрсэн. Үүнээс 280 тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж гарчээ. Тус эмнэлэгт ковид-19-ийн халдвартай өвчтөнүүдийг эмчлэхээр нийт 20 баг ажиллаж, нэг ээлжиндээ 72-76 эмнэлгийн эмч, ажилтнууд үүрэг гүйцэтгэж байна.
Одоогоор 501 эмчлэгдэж байгаа хүний 200 гаруй нь мөн тус эмнэлэгт эмчлүүлж буй юм.
Дотоодод коронавирусийн халдвар гарснаас хойш Цэргийн төв эмнэлэг нь Эрүүл мэндийн сайд, Батлан хамгаалахын сайдын хамтарсан тушаалаар халдвартай иргэдийг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Цэргийн төв эмнэлгийн хувьд ковид-19 халдварын хамгийн том голомтууд болох Сэлэнгэ аймаг, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг болон иргэд Д-н ойрын хавьтлуудыг эмчлэх ажилд дайчлагдан ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Цэргийн төв эмнэлэг нь цар тахлын эсрэг бэлтгэл ажил болгож өөрийн шинэ барилгын дотоод зохион байгуулалтыг өөрчлөн, улаан, ногоон, шар бүсүүдийг байгуулжээ. Түүнчлэн эмч, ажилтнуудын тусгаарлах байрыг тусад нь бэлтгэн, хүчил төрөгчийн хангалтыг 4 дахин нэмэгдүүлж, эмчилгээний байрныхаа давхар бүрийг эхо, рентген аппаратаар хангажээ.
Энэ хугацаанд ЭМЯ-аас тус эмнэлгийн үйл ажиллагааг дэмжин 10 амьсгалын аппарат хүлээлгэн өгч, үйл ажиллагаанд шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлжээ.
Удахгүй ЭМЯ-наас тус эмнэлэгт PCR шинжилгээний лаборатори байгуулж өгөхөөр болсон аж.
Эх сурвалж: ЭМЯ