Төмсний хэрэгцээгээ дотооддоо бараг зуун хувь хангадаг боллоо гэсэн үгийг өнгөрсөн жилээс хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого тодорхойлогчид цөөнгүй онцлон тэмдэглэх болсон. Хэдийгээр дотоодын ургац нэмэгдэж байгаа ч нийслэлчүүд хүнсний захаас төмс худалдан авахдаа аль нь монгол аль нь хятадыг ялгахгүй хэвээрээ л байгаа. Сонголт хийх гэж будилсан хэрэглэгчид “Төмсний хэрэгцээг бараг зуун хувь хангаж байна гээд байгаа нь, хаана байна” гэж бухимдах нь цөөнгүй биз. Шар өнгөтэй нь сайн уу, цагаан шаргал нь чанаргүй юу. Эсвэл шороо ихтэй нь монгол уу?
Төмсний чанар шар, цагаан өнгөндөө төдийлөн байдаггүй бололтой. Мэргэжилтнүүдийн хэлдгээр махлаг эдийн өнгө нь цайвар шаргал, шар гэж хоёр янз байдаг аж. 2002 онд уналтын доод түвшинд хүрээд байсан төмсний дотоодын ургац сүүлийн жилүүдэд нэмэгдсээр эдүгээ улсын нийт хэрэгцээний 20 хувийг хятад төмс эзэлдэг болсон байна. Тиймээс таны худалдан авч буй төмс дотоодын ургац байх магадлал өндөр учраас урд хөршөөс чингэлэг чингэлгээр төмс зөөдөг үетэй харьцуулахад бас ч бахархахаар зүйлтэй.
Манайд өнөөдрийн байдлаар “Хонгор”, “Приекульский ранный”, “Буриад цагаан”, “Монгол шар” зэрэг нутагшсан сортын үрийн төмс ургаж байгаа аж. Дээр нь импортын бүтээгдэхүүнээс гадна урд хөршийн үрийг ч хэрэглэж байгаа. Гэхдээ эдгээр сортоос Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн элит үр үржүүлэгт ашигладаг “Хонгор”, “Приекульский ранный” гэсэн хоёр сортыг эс тооцвол бусад нь 90 оноос хойш шинэчлэгдээгүй гэж хэлж болно.
Төмсний нийт тариалалтын 70 орчим хувийг Хятадын болон ямар сорт нь мэдэгдэхгүй болсон үрээр тариалж байгаа тухай мэргэжлийн хүн ярьж байна. Нэг үгээр, монголчууд үрийн шинэчлэл шаардсан монгол төмс идэж байна гэсэн үг. Гэхдээ энэ нь урд хөршийн үржил шимгүй хөрсөнд хүнсэнд зохимжгүй бордоогоор балбаж ургуулсан ногооноос харьцангуй эрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг нь ойлгомжтой.
Сүүлийн жилүүдэд сэргэж буй газар тариалангийн салбараас хүнсний ногоо тэр дундаа төмсний хэрэгцээний 80 хувийг дотооддоо хангадаг болсон ахиц дэвшлийг энд олзуурхан тэмдэглэх хэрэгтэй. Албаныхан төмсөө бараг зуун хувь хангадаг боллоо гэж зүгээр ч нэг онгироогүй бололтой.
Физиологийн нормоор нэг хүн жилд 43 кг төмс хэрэглэх ёстой гэж тооцоолоход 2.6 сая хүн амд нийт 112 мянган тонн төмсний хэрэгцээ бий. Гэхдээ энэ нь зөвхөн хүнсний хэрэгцээнд шүү дээ. Үүнээс гадна жилд 30 мянган тонн үрийн төмс шаардлагатай. Энэ хэмжээний үрээр 10-11 мянган га-д тариалалт явуулна. Өнгөрсөн жил 109, энэ онд 113 мянган тонн төмс хураасан. 2006 оноос өмнө улсын хэмжээнд 80-85 мянган тонн төмс хураадаг байв. Сүүлийн хоёр, гурван жилийн төмсний ургац суга өссөн байгаа биз. Эндээс мэргэжилтнүүд нийт хрэрэгцээнийхээ 80 хувийг үйлдвэрлэж, 20 хувийг импортоор хангаж байгаа тооцоог гаргажээ.
Мөн өнгөрсөн жил төмсний зах зээлд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын нэг хүн жилд 86 кг төмс хэрэглэж байна гэсэн тооцоо гарсан байна. Дээр өгүүлсэн физиологийн нормоос бараг хоёр дахин өссөн үзүүлэлт харагдаж байна. Харин хөдөөгийн хүн ам ялангуяа уулын мухрын малчид төмсийг нийслэлчүүд шиг физиологийн нормоос давуулж биш юмаа гэхэд заасан хэмжээнд хэрэглэж чаддаг болов уу гэвэл огт үгүй бололтой. Мэргэжилтнүүд малчид жилд 10 кг төмс идэх үү үгүй юу л байгаа гэсэн. Энэ нь хөдөөд ногоо хадгалах зориулалтын агуулахгүй, борлуулалтын сүлжээ байхгүйтэй холбоотой юм.
Өнөөдрийн хурааж буй 113 мянган тонн төмсийг аваад үзвэл, Голландын “Импала”, “Санта”, ХБНГУ-ын “Витара” гэсэн эртийн болон дундын болцтой төмсний үрийг нийт 200 гаруй га-д, “Хонгор”, “Приекульский ранный”, “Монгол шар” гэсэн нутагшсан гурван сортын үрээр 3000 гаруй га-д тариалж байгаа аж. Үлдсэн 70 хувийг Хятадын болон ямар нь мэдэгдэхээ больсон үрээр тариалж байгаа аж.
Тэгэхээр нэгэнт дотоодын ургацаар зуун хувь хангах боломж бараг бүрдэж байгаа учраас хүнс, хадаа аж ахуйн бодлого тодорхойлогчид төмсний үрийг шинэчлэхэд л голлон анхаарах шаардлага тулгарч байна. Энэ чиглэлээр ХХААЯ багагүй ажиллаж, Голланд, Германы сайн чанарын төмсний үрийг импортолж, дотооддоо үржүүлэх бодлого барьж байгаа аж.
Мөн Швейцарийн санхүүжилттэй “Монголын төмсний салбарыг сэргээн сайжруулах” хөтөлбөр 2004 оноос хэрэгжсэн нь ойрын жилүүдэд монгол төмсний үрийн шинэчлэлд хувьсгал хийхээр байна. Ирэх оны эхний сараас 2011 он хүртэл хоёрдугаар үе шат нь хэрэгжих “Төмсний салбарыг сэргээн сайжруулах” хөтөлбөрийн гол зорилго нь ямар ч сорт нь тодорхойгүй үрийн тариалалтыг хумьж, дээрх гурван шинэ сортын тариалалтыг нэмэгдүүлж, өмнөд хөршийн импортыг бууруулах аж.
“Ирэх жил шинэ сортын үрээр тариалах талбай 800-1000 га болж нэмэгдэнэ. Нэг үгээр, импортын болон дотоодын чанаргүй үрээр тариалах талбайг бууруулах өсөлтийн үедээ яваа” гэж тус хөтөлбөрийн зохицуулагч Т.Төрмандах ярьсан. Түүний хэлснээр 2009 оны сүүлчид төмсний нийт талбайн 25-30 хувьд чанартай шинэ сортын үрийн тариалалт эзлэх гэнэ.
Энэ үед нийслэлчүүдийн хятад төмс үү монгол болов уу гэдэг эргэлзээ бараг арилах боломж бүрдэх бололтой. Одоо бол энэхүү шинэ сортын үр дөнгөж хоёр хувьтай яваа хэрэг. Гэхдээ төмсний хэрэгцээ дотоодоос зуун хувь хангагдсан ч гэсэн урд хөршөөс төмс зохих хэмжээгээр орж ирсээр байх биз. Харьцангуй хямд учраас орлого багатай иргэдийн хэрэгцээ байх нь дамжиггүй.
Дотоодын ургац нэмэгдсэн хэрнээ төмсний үнэ өндөр байгааг Төрмандах “Дотоодод га-гаас авах ургац бага. Ургамал хамгааллын бодис, бордооны үнэ нэмэгдсэн, борлуулалтыг шууд хийх боломжгүй, олон шат дамжлагатай зэргээс шалтгаалаад сайн чанарын төмсний борлуулалт өргөжих боломжгүй байгаа” гэсэн. Нийслэлчүүд “Миний дэлгүүр”-ээс жинхэнэ чанартай монгол төмсийг авч болох нь.
Төмсний чанарыг сайжруулах дээрх хөтөлбөрт хамрагдсан 2-3 үр үйлдвэрлэгч компани уг ажлыг эхэлж байгаа аж. Үйлдвэрлэгч сүлжээ дэлгүүрт нэг кг төмсийг 450-500 төгрөгөөр нийлүүлнэ. Үүнийг хөтөлбөрийн зохицуулагч ченжийн олон шат дамжлагыг халж байгаа гэж үзэв. Сүлжээ дэлгүүрүүд ч гэсэн сүүлийн үед үнэ өсгөхдөө ченжүүдээс дутахгүй байгааг анхаарсан уу гэж түүнээс лавлахад, “Гэрээнд сүлжээ дэлгүүр бүтээгдэхүүний үнийг 25-30 хувиас илүү нэмж болохгүй гэж тусгасан болохоор гайгүй байх. Нэг кг төмсний үнэ 650 төгрөгөөс дээш гарахгүй болов уу” гэлээ. Гэхдээ хэрэглэгчид сүлжээ дэлгүүрээс санасан цагтаа очоод чанартай төмс авах боломж бас төдийлөн бүрдэхгүй нь. Хөтөлбөрийн сайн чанарын төмсний дэлгүүрт нийлүүлэх хэмжээ нь 200-300-хан тонн учраас үзэгдээд өнгөрөх биз ээ.
“Бид гол нь борлуулалтад биш, үрийн шинэчлэлд анхаарч байгаа” гэж төслийн зохицуулагч анхааруулсан. Тэрбээр чанартай бүтээгдэхүүнийг “Барс”, “Хүчит шонхор” мэтийн томоохон хүнсний захад одоогоор хүргээгүй байгаагаа нэгдүгээрт, зах зээлд нийлүүлэх хэмжээ хангалттай биш, хоёрдугаарт, шинэ сорт учраас үнэ нь харьцангуй өндөр, гуравдугаарт, сүлжээ дэлгүүр, супермаркетаар борлуулах нь цэвэр сортын төмсний борлуулалтад хяналт тавих боломжтой хэмээн тайлбарласан.
Тэгэхээр энд нэг зүйл ажиглагдаж буйг тэмдэглэе. Хүнсний бүтээгдэхүүний худалдааг цөөн томоохон ченжүүд атгадаг учраас хятад төмсийг монгол болгон хувиргаж чаддаг захын булихаатай наймаачид дууриах магадлал өндөр учраас төмсний чанарыг сайжруулж байгаа дээрх хөтөлбөрийнхөн болгоомжилж, захын нийлүүлэлт рүү ирэх жилээс нэлээд бэлтгэлтэй орно гэж ярьж байна. Түүнчлэн бүтээгдэхүүний үнийн нэмэгдлийн ихэнх нь үйлдвэрлэгчид биш, ченжүүдэд буюу борлуулж байгаа хэсэгт ахиу очдог худалдааны гажиг төмсний худалдаанд ч тод харагддаг байна.
Төмсний салбарыг сэргээх хөтөлбөр өнгөрсөн хугацаанд 21 аймгийн 72 суманд үр үржүүлгийг хүргэжээ. Хөтөлбөр эхлэхээс өмнө манайд элит үр үржүүлгийн Дарханы Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний төв гэсэн ганцхан байгууллага байсан бол өнөөдөр компани болон эрдэм шинжилгээний байгууллага нийлээд найман газарт үр үржүүлж байна.
Гаднын сайн чанарын сортын үрийг цэврээр нь эх орныхоо хөрсөнд дөрвөөс доошгүй жил үржүүлж байж элит үр гардаг гэнэ. Ирэх оноос “Төмсний чанар сайжруулах” хөтөлбөрийн “Импала”, Санте”, “Витара” гэсэн шинэ сортын элит үр гарах аж.
Эх орны хөрснөө ургасан сайн чанарын төмсийг эргэлзэхгүйгээр зооглох гэрэлт ирээдүй ойрхон байна.
И.Отгонжаргал