Ковидийн халдвар авсан өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн ажилтнууд хүнд нөхцөлд ажиллаж байна. Тэд олон цагаар ажиллаж байгаагийн сацуу өөрсдөө халдварт өртөх эрсдэл өндөр хэвээр байна. Хамгийн сүүлд л гэхэд ГССҮТ-ийн таван эмч халдвар авсны улмаас тус эмнэлгийн 120 гаруй алба хаагчийг тусгаарлажээ.
АХБ-ны санхүүжилттэй хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-5 төслийн (ЭМСХХ-5) нэг дэд зорилго нь эмнэлгүүдийн эрүүл ахуй, халдвараас хамгааллыг сайжруулах байв. Эмнэлгийн зарим тасагт өвчтөнөөс эмчид, эмчээс эмчид, өвчтөнөөс өвчтөнд/хүрээлэн буй орчинд халдвар дамжих эрсдэл бий. Үүнийг бууруулахын тулд ЭМСХХ-5 төслийг хэрэгжүүлэх нэгж хоёр болон гурав дахь шатлалын эмнэлгүүдийн Нян судлалын лаборатори, Ариутгалын тасгуудад хөрөнгө оруулалт хийсэн юм.
Мөн эмнэлгийн удирдлагууд, ажилтнуудыг сургалтад хамруулан, халдварын сэргийлэлт, хяналтын талаар гарын авлага бэлтгэн хэвлүүлжээ. ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч нар гарын авлагыг боловсруулсан байна.
Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд ямар халдварыг эрүүл мэндийн ямар тусламж үзүүлэх үедээ авч болох эрсдэлтэйг заасны сацуу тухайн нөхцөлд хэнд хандах, ямар хариу арга хэмжээ авах зэргийг тодорхой тусгажээ. Жишээ нь амьсгалын замын цочмог халдвартай (томуу, томуу төст өвчтэй, ковидийн халдвартай) өвчтөнтэй харьцахдаа эрүүл мэндийн ажилтан болгоомжтой ажиллах ёстой юм.