gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Энхбаяр: Өөрөө аваагүй, бусдын авсан зээлийн хүүг иргэд төлсөн байна

Э.Оргил
Улс төр
2023-03-16
347
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  14 цаг 24 минут
2023.03.16

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.

Өнөөдрийн сонсголоор арилжааны банкуудаар дамжуулан олгосон гурван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд төслүүдтэй холбоотойгоор 78 гэрч оролцуулахаар дуудсан байна. 

ЖДҮ-ийг хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор олгосон 50 тэрбум төгрөгийн зээлийг хэрхэн зарцуулсныг үнэлсэн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хэлэлцэж байна.

Энэ 50 тэрбум төгрөгийн 27.8 тэрбумыг бэлнээр авсан, 6.6 тэрбумаар бусад зээл төлсөн байна. Тэгэхээр 34 тэрбумыг бэлнээр авсан болон өөр зээл төлсөн байна. 

Тухайн үед ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсан Б.Баттүвшингээс зээлийн зарцуулалтад яагаад хяналт тавиагүй вэ? гэсэн асуултыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тавилаа.

-Б.Баттүвшин, Хүн хүчний хувьд дутмаг ажиллаж байсан. Тэр үед 18 хүнтэй ажиллаж байсан.
-Б.Энхбаяр, Энэ 50 тэрбумын зээлийн зарцуулалтыг хоёр хүн 21 хоногт хянасан. Та 18 хүний бүрэлдэхүүнтэй хоёр жил захирлаар ажиллачихаад ийм тайлбар өгч болохгүй шүү. Үүнийг үндэслэлтэй тайлбар гэж үзэхгүй байна гэв.

Б.Баттүвшин нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Бадамдамдингийн хүү аж.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн энэ 50 тэрбум төгрөгийн зээлийг хоёр Засгийн газар дамжин олгосон бөгөөд тухайн үед ажиллаж байсан хоёр захирал сонсголд дуудагдаж ирсэн байна.
Дэмбэрэлдорж нь 2011 оны 11-р сарын 14-нөөс 2012 оны есдүгээр сар хүртэл найман сарын хугацаанд ЖДҮ-ийг дэмжих сангийн захирлаар ажиллажээ.

Энэ үед “Капитал” банк болон тус компанид хамаарал бүхий хэд хэдэн компанид зээл олгосон талаар шинжээч танилцуулав. Сонсголд “Капитал” банкны Гүйцэтгэх захирал Ариунболдыг дуудах гэсэн боловч холбогдож чадаагүй.

ЖДҮХ сангаас 500 сая хүртэлх төгрөгийн зээл олгох журамтай ч “Каракум” компанид 2 тэрбум 58 сая төгрөгийн зээл олгожээ. Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээг хэтрүүлэн дөрөв дахин их дүнтэй зээл яагаад олгосныг тухайн үед сангийн захирлаар ажиллаж байсан Дэмбэрэлдоржоос тайлбар хүсэхэд,

Дэмбэрэлдорж, 2011 оны 11-р сарын 13-нд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар намайг захирлаар томилогдсон. Намайг ирэхэд олгох ёстой зээлийн жагсаалт батлагдсан байсан. Олгох зээлийн жагсаалтад санд байгаа санхүүжилтээс 48 тэрбум төгрөгөөр илүү зээл олгох шийдвэр гарсан байсан. “Каракум” компанийн зээлийг би санахгүй байна гэв.

Зээлийн хорооны даргаар Төрийн нарийн биячгийн дарга нь ажиллаж байсан. Тухайн үед ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Гантулга ажиллаж байсан хэмээн шинжээч тодруулав. 

Т.Гантулга нь “Албан тушаалаас чөлөөлөгдсөн тул сонсголд оролцох шаардлагагүй” гэсэн хариулт өгөөд, ирээгүй байна.

“Каракум” гэх компани нь Капитал банктай хамааралтай. Тус компани энэ зээлээрээ “Капитал” банкны арилжааны зээлийг хаасан байна хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тодруулав.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр,  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн 50 тэрбумын зээлийн эх үүсвэрийг Евро бонд болон Самурай бондоос босгосон, гаднаас өндөр хүүтэй татагдсэн эх үүсвэр. Энэ эх үүсвэрээр хоёр жилийн хугацаанд 151 төслийг санхүүжүүлэхэд зарцуулжээ. Гэтэл зээлийн хүүгийн зөрүү буюу алдагдлыг Улсын төсвөөс төлсөн байна. Хүүгийн зөрүүнд улсын төсвөөс хэдэн төгрөг олгосон бэ? Татвар төлөгч Монголын ард түмэн зээлийн хүүгийн зөрүүнд хэдийг төлсөн бэ?

-Хөгжлийн банкны төлөөлөл, Ханшийн зөрүү болон хүүгийн төлбөрт 2014-2016 онд нийт 30.5 тэрбум төгрөг төлсөн.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Өөрөө аваагүй, өөр хүний авсан зээлийн төлбөрийг иргэд төлсөн байна гэв.
Мөн ЖДҮХ сангийн уг эх үүсвэрээс “Эрхэн хэлхээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэлгэрмаа 300 сая төгрөгийн зээл авчээ. Дэлгэрмаа нь тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ж.Батзандангийн гэр бүлийн хүн болох нь зээл хүссэн материалд баримтаар нотлогдож байна.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан