gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   ХэнэгТЭЙ байя
    •   Нүүрсний хулгай
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     3.25
  • Валютын ханш
    $ | 3526₮
Цаг агаар
 2
Зурхай
 3.25
Валютын ханш
$ | 3526₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • ХэнэгТЭЙ байя
    • Нүүрсний хулгай
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
  • English
gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 3.25
Валютын ханш
$ | 3526₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сонсгол: "Алтай" группийн захирал Х.Бат-Эрдэнэ төлөөлөгчөө явуулж, "МОНОС"-ын захирлууд ирсэнгүй

Б.Чимэг
Эдийн засаг
2023-03-16
83

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  09 цаг 14 минут
2023.03.16

Улсын Их Хурлаас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.

Өнөөдрийн сонсголоор арилжааны банкуудаар дамжуулан олгосон гурван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд төслүүдтэй холбоотойгоор 78 гэрч оролцуулахаар дуудсан байна. Тухайлбал, үдээс өмнөх хуралдаанаар Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл (2 тэрбум төгрөгөөс дээш дүнтэй)-ийн талаар хэлэлцэх бол үдээс хойш Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд бүсийн тулгуур төв, аймаг, орон нутагт Жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгоход 50.0 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгох; Үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр бий болгох 70.0 тэрбум төгрөг хүртэл төгрөгийн санхүүжилт олгох; асуудлыг авч хэлэлцэх юм.

Ташрамд дурдахад, энэ удаагийн сонсгол Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж байна гэж Хянан шалгах түр хорооны ажлын албанаас мэдээлэв.

"Алтай" группийн захирал Х.Бат-Эрдэнэ төлөөлөгчөө явуулжээ. Мөн Монос группийн захирлууд болох Л.Эрдэнэчимэг, Х.Ананд нар Болгар болон Тайланд улсад ажлаар томилолттой яваа тул мэдүүлгийг бичгээр өгөх хүсэлт явуулжээ. Тэд Б.Энхбаяр даргад илгээсэн хүсэлтдээ тийзний зургаа хавсаргасан байна. Эдгээр компани Хөгжлийн банкнаас зээл авчээ.         

Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийг хөрөнгө оруулалтын зорилгоор (эргэлтийн хөрөнгө биш) 2014 онд хэрэгжүүлжээ. Зээлийн үндсэн төлбөрөөс 1 жил чөлөөлж, зээлийн хүү жилийн 9 хувь байжээ. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр зээл авах ААН-ийг сонгожээ. Мөн Хөгжлийн банкны ТУЗ-ийн шийдвэрийг үндэслэн зээл олгосон байна. 

Алтай группийн "Монгол драй милк" компани 36 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас авчээ. Мөн "Алтай групп" 30 тэрбум төгрөгийн зээлийг гурил, тэжээлийн үйлдвэр байгуулах, газар тариалангийн төсөл хэрэгжүүлнэ хэмээн 20 тэрбум төгрөгийн зээл тус тус авчээ.   

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ЭЗХЯ, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яамны мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдан, эхний сонгон шалгаруулалтыг хийжээ. Тэдний илгээсэн, компаниудын жагсаалтыг Хөгжлийн банк хүлээн авч, зээл олгосон байна. 888 төслийн зорилго нь экспортыг өсгөх, импорт орлох.  Эдийн засгийн хөгжлийн сайдаар Н.Батбаяр ажиллаж байв.       

"Таванбогд" группийн охин компани болох "Дулаан гэр" компани барилгын материал үйлдвэрлэнэ хэмээн 4.6 тэрбум  төгрөгийн зээл авсан ч "Улаанбаатар гурил" компани руу зээлийн зарим хэсгийг шилжүүлжээ.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий "Юнико" компани 7.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Мөн Б.Ундармаагийн нөхөр Д.Ариунболдын эзэмшдэг "Нью Даниста рөүд" компани зээл авчээ. 

МОНОС групп ХХБ-аар дамжуулан 5 тэрбум төгрөгийн зээл авсан. Мөн Л.Хүрэлбаатарын эзэмшдэг "Энхийн шүүдэр" компани 5.8 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус зээлийг бэлэн зарлага хийсэн тул зээлийг зориулалтын дагуу шалгах боломжгүй байжээ. Нийт 6 компаниар дамжуулан 18.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна.  

Сангийн дэд сайд асан С.Пүрэвийг сонсголд дуудсан ч ирсэнгүй. Тэрээр ”Хархорин” компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компани чацаргана тариална хэмээн зээл авчээ.

Арилжааны банк зээл олгохыг дэмжээгүй ч Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн албан бичиг илгээснээр хоёр компанид зээл олгожээ.       

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын  хамаарал бүхий “Кайзер флайшерай” компани 2.9 тэрбум төгрөгийн зээл авчээ. “ТБД Андууд” компани энэ компанийн тодорхой хувийг эзэмшдэг аж.

УИХ-ын гишүүн асан Ж.Батсуурийн дүү Ж.Батбаяр “Шохой цагаан булаг” компани 2 тэрбум төгрөгийн зээл авсан.

Эдийн засгийн хөгжлийн яам зээл олгох болон зээл авсан ААН-үүдийн талаарх мэдээллийг Засгийн газарт долоо хоног бүр танилцуулах үүрэг хүлээжээ. Гэвч тус яам Засгийн газрын хуралдаанд энэ талаар танилцуулсан тухай мэдээллийг шинжээч олоогүй гэв.   

  09 цаг 15 минут
2023.03.16

  Tweet
gogo logo
gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2023 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан