Франц улсын Засгийн газар, “Парис 2024” Олимпын наадмыг зохион байгуулах хороо болон Парис хотын захиргаа наадмын зохион байгуулалтын тухай 11 хуудас бүхий аюулгүй байдлын протоколыг танилцууллаа.
2024 оны долоодугаар сарын 26-нд болох Олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагааны үеэр терроризм, дроны халдлага гарахаас урьдчилан сэргийлж, олон зуун мянган үзэгч, 10 мянга 500 тамирчны аюулгүй байдлыг хангах нарийн төлөвлөгөөг дээр протоколд тусгасан байна.
Үүнд нэгэн онцлууштай заалт байгаа нь Сена мөрний эрэг дагуух зургаан км урт зурвасаас тамирчдын жагсаал, нээлтийн тоглолтыг үнэгүй үзэх иргэд, жуулчид бүгд урьдчилан бүртгүүлж, тасалбар авах ёстой болсон байна. Харин төлбөр төлсөн 100 мянган зочид арга хэмжээг илүү ойроос үзэх боломжтой аж.
Олимпын наадмын нээлтийн үеэр тамирчид Сена мөрний урсгал дагуу зүүнээс баруун чигт, нийт 91 завин дээр суун орж ирэх юм. Мөрний эрэгт хэт олон хүн цуглаж болзошгүй тул хамгаалалтын 30 завийг ажиллуулах төлөвлөгөөтэй байна.
Тус улсын Засгийн газар хотын төв хэсгийг тэр чигт нь Францын соёлыг таниулах хэсэг болгон ашиглаж, уламжлалт цэнгэлдэх хүрээлэнгийн зохион байгуулалтаас татгалзсан нь шүүмжлэл дагуулж байгаа юм. Хэдий тийм боловч зохион байгуулагчид энэхүү шийдвэрээ хамгаалсан байр суурьтай байна.
Ингэснээр Парисын түүхэн дурсгалт газрууд, түүхт Сена мөрнийг уран сайхнаар харуулна гэдгийг зохион байгуулагчид амлаж байгаа юм. Дашрамд дурдахад, Сена мөрөнд усан спортын зарим төрлүүд зохиогдох тул мөрний усыг цэвэрлэх ажил хэдийн эхэлжээ.

Нээлтийн ёслолын үеэр 35 мянган цагдаагийн албан хаагчийг дайчлахаар төлөвлөсөн нь Францын цагдаагийн нийт бүрэлдэхүүн болох 250 мянган албан хаагчийн нэлээдгүй хэсэг нь болж байна. Энэ нь Их Британийн Эзэн хаан III Чарльзын Хаан ширээнд өргөмжлөгдөх ёслолын үеийнхээс ч олон байгаа юм.
Х.Солонго