Жил бүр НИТО ТЕX компаниас зохион байгуулдаг "New Work Summit: Good Workplace Awards" арга хэмжээ энэ жил “Talent Retention - for Business & Economic Development and the SDGs" сэдвийн дор зохион байгуулагдлаа.
Уг үйл ажиллагаанд нийт 500 гаруй байгууллага 13 төрлөөр оролцсон бөгөөд Үндэсний хамгийн том тавилга үйлдвэрлэгч Долоонболдог ХХК нь “Good workplace with Promoting Health” буюу ШИЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА-аар шалгарчээ.
Долоонболдог ХХК өдгөө 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт ажилчдын 70 хувь нь 21-35 насны залуучууд байдаг. Залуус ихтэй байгууллага тул тэднийхээ эрүүл мэндийг хамгаалах, эрүүл хэв маягийг сурталчлах ажлуудыг компанийн соёлдоо суулгаж өгөх нь удирдлагын багийн туйлын хүсэл зорилго ажээ.
Тэд зөвхөн тавилга үйлдвэрлэдэг биш ёс суртахуунтай, эрүүл, зөв амьдралын хэв маягтай монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой. Мөн тэд уг соёлоо нийгэмдээ түгээх болно гэсэн амлалтыг өгч байлаа.
Тэдний үлгэрлүүштэй үйл ажиллагаанаас дурдвал 7 хоног бүр цалинтайгаар ууланд алхах хөтөлбөр, ажилчдын эрүүл мэндийн нэгдүгээрт тавьсан, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан амт чанартай өдрийн хоол, амрах, чөлөөт цагаа өнгөрөөх тусгай өрөө, бялдаржуулах болон ажилчдын сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа авах сайн дурын клубүүд гээд дурдаад баршгүй олон ажээ.
Хүнээ бодсон бодлого, үйл ажиллагаатай байгууллага Монголд маань олон болох болтугай.