Бид олимп, тив дэлхийн томоохон тэмцээн уралдааны торгон агшнуудыг 3600 өнцгөөс харуулж буй камерын системийн тусламжтайгаар телевиз үзэж суухдаа ч спортоос авах мэдрэмжээ тултал авдаг шүү дээ. Тэгвэл Мобиком Корпораци, Steppe Arena хамтран 8 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд болсон Зүүн Азийн залуучуудын наадмын жүдогийн тэмцээнийг энэхүү хамгийн сүүлийн үеийн технологиор Steppe Arena-гийн дэлгэцээр шууд дамжуулан хүргэлээ.
Харилцаа холбоо, мэдээллийн технологиор тэргүүлэгч Мобиком Корпораци нь дэлхийд яг одоо тренд болж буй технологийн шийдлүүдийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог. Энэ удаад 3 хэмжээсээр урлаг, спортын алтан агшныг аль ч өнцгөөс, аль ч цаг хугацаанаас шууд болон ухрааж үзэх боломжийг олгодог шинэ технологийг Монголдоо туршилтаар анхлан нэвтрүүлж байна.
Энэ талаар Мобиком Корпораци болон Steppe Arena-гийн удирдлагуудаас тодрууллаа.
- Мобиком Корпораци ХХК-ийн Маркетинг эрхэлсэн дэд захирал Южи Ито:
- Мобиком Корпораци яагаад энэ технологийг сонгон нэвтрүүлэхээр болсон бэ. Мобиком хөл бөмбөг, сагсан бөмбөг зэрэг төрөлд спортын томоохон тэмцээн уралдааныг дэмжин ажилладаг. Магадгүй үүнтэй холбоотой юу?
Мобиком Корпораци нь хүүхэд залуучуудын эрүүл мэнд, боловсролд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Сүүлд хөл бөмбөгийн Үндэсний дээд лиг, сагсан бөмбөгийн зуны лигийн тэмцээнийг дэмжин ажиллалаа. IT компанийн хувьд спортын салбарыг технологиор дамжуулан дэмжих боломж байгааг бид олж харсан. Өөрөөр хэлбэл, тамирчдаа илүү өндөр түвшинд бэлдэх, хүмүүсийг спортод дур сонирхолтой болгох, спортын ордон, талбай руу илүү олон үзэгч ирэх нөхцөлийг технологиор дамжуулан бүрдүүлэх боломжтой юм. Steppe Arena-гийн удирдлагуудтай уулзахад бидэнд ижил алсын хараа, хүсэл зорилго байгааг анзаарсан. Тиймээс ч энэхүү шинэ технологийг хоёр тал хамтран туршилтаар амжилттай нэвтрүүллээ.
- 3600 камерын систем нь тэмцээн үзэж буй үзэгчдэд юугаараа давуу талтай вэ?
- Спортын тэмцээн, урлаг соёлын аливаа арга хэмжээг өмнө нь үзэгч зөвхөн нэг өнцгөөс үздэг байсан бол 3600 камерын системийн тусламжтайгаар тал бүрээс нь өндөр чанартайгаар үзэх боломжтой болж байгаа юм. Спортын тэмцээний хувьд шүүгч шударга, үнэн зөв шүүлт хийхэд энэхүү камерын систем өндөр ач холбогдолтой. Бидний хамтран ажиллаж буй БНСУ-ын 4D Replay компани ESPN, Fox Sport, NHK, NBA, KDDI зэрэг спортын болон технологийн салбарын шилдгүүдтэй хамтран ажилладаг. Бид энэ удаагийн туршилтаар Steppe Arena-д 35 камер суурилуулсан. Энэхүү технологийг ашиглан үзэгч гар утсаараа тухайн агшныг олон өнцгөөс ухрааж үзэх боломж бас бий. Тэгэхээр цаашдаа уг шийдлийг нэвтрүүлэх боломжтой.
Степпе Арена ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мөнхтүвшин
- Steppe Arena бол Монголын анхны олон улсын стандартын спорт ордон. Техник технологи, тоног төхөөрөмж, талбайн хувьд бусад орднуудаас юугаараа ялгардаг, ямар давуу талтай вэ?
- Steppe Arena буюу Мөсөн өргөө нь 3,000 үзэгчийн суудалтай, Олон Улсын Олимпын Хорооны стандартад нийцсэн Монгол Улс дахь анхны томоохон бүтээн байгуулалт юм. Бид ордны төлөвлөлтөд хамгийн сүүлийн үеийн цахилгаан зарцуулалт багатай, байгальд ээлтэй дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэн ашиглахыг зорьсоор ирсэн. Тодруулбал, ордны агааржуулалтын систем нь 1 цаг тутамд доторх агаарыг бүрэн сэлгэж, цэвэршүүлдэг бол хөргөлтийн технологи, мөсний чанарын хувьд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний стандартыг бүрэн хангадаг. Мөн Steppe Arena нь Dolby experience дууны систем, тусгай эффект, гэрэл, лазер, проектор, тайз дэлгэцийн сүүлийн үеийн иж бүрэн системээр тоноглогдсон. Иймд бид дэлхийн хэмжээний тэмцээн уралдаан, шоу тоглолтыг хүлээн авч, олон улсын түвшинд бие даан зохион байгуулах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг энд онцолмоор байна.
- 3600 камерын системийг ашиглаж буй нь танай үйл ажиллагаанд ямар үр нөлөөтэй вэ?
- Бид үйлчлүүлэгч, үзэгчдийнхээ тав тухтай байдлыг хангах, үйлчилгээгээ олон улсын жишигт нийцүүлэхийн тулд тасралтгүй эрэл хайгуул хийн ажиллаж байна. Үүний үр дүнд 3600 технологитой танилцсандаа баяртай байна. Энэхүү камерын систем нь спортын хөгжилд цоо шинэ өнгө төрх нэмсэн дэвшилтэт технологи төдийгүй бидний болон манай үзэгчдийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангаж байгаа нь суурилуулах болсон гол шалтгаан гэж хэлж болно. Steppe Arena-д ирсэн үзэгчид маань урлаг, спортын торгон агшнуудыг аль ч өнцгөөс хүссэн байрлалаасаа үзэж, сэтгэл ханамжтайгаар үйлчлүүлээд гарвал бидний хүлээлт биелж байгаагийн илрэл болов уу. Энэ технологийг Монголд анх удаа нэвтрүүлж буй спортын ордон болсноос гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, хоккей болон бусад спорт, урлагийн тоглолтыг хамгийн шилдэг продакшн, хамгийн чанартай бичлэгээр дэлхийн хаанаас ч хором алдалгүй, шууд үзэх боломжийг Steppe Arena бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна.
- Энэ жил Steppe Arena-д болох томоохон тэмцээн уралдаан, тоглолтоос сонирхуулна уу
- 2023 он бидний хувьд болон нийт монголчуудын хувьд үнэхээр гайхалтай жил болж байна. Энэ он гарсаар Steppe Arena-д олон улс, бүс нутаг дамнасан спортын тэмцээн уралдаан, үзүүлэх тоглолтууд амжилттай зохион байгуулагдаж, Монгол Улсыг олон улсад сурталчилсан, монголчуудыг бахдуулсан, баясуулсан үйл явдлууд тохиолоо. Тухайлбал, 2-3 дугаар сард хоккейн U18 ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Хоккейн 4-р дивизийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 5-р сард ОХУ-ын уран гулгагчдын үзүүлэх тоглолт, 6-р сард Улаанбаатар Гранд слам, 7-р сард Жюү Жицүгийн ДАШТ амжилттай зохион байгуулагдсан. Түүнчлэн Зүүн Азийн залуучуудын наадмын жүдо бөх, чөлөөт бөх, таеквондогийн тэмцээнүүдийг талбайдаа зохион байгуулаад явж байна. Үргэлжлээд Ромын Пап ламын олон нийтэд зориулсан арга хэмжээ, Алис гайхамшгийн оронд медиа арт балет, One Championship холимог тулааны тэмцээн зэрэг томоохон арга хэмжээнүүд зохион байгуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна.
- Ярилцсан та бүхэндээ баярлалаа.