Америкийн Миссури мужийн нэгэн паркад Мерфи хочит халзан бүргэд өндөг гэж эндүүрч чулуу дардаг байжээ. Харин ажилтнууд чулууг авч зүрхэлдэггүй байв.
Даруу, дөлгөөн ааштай тэрбээр өөрийн нямбайлан зассан үүрэндээ чулуу дарж хагарахыг нь хүлээдэг байв. 31 настай Мерфи төрлийнхөө жигүүртэн дундаа ахмаддаа орно. Тэр чулуу дарж өдөржин нэг газраа хэвтээд, түүний үүр рүү ойртох гэсэн шувууд руу дайрдаг байв.
Тус газрын захиргаанаас Мерфигийн энэ байдалд тайлбар хийхээр хашааны гадна талд "Тэр гомдоогүй, өвдөөгүй, эсвэл өөр ямар нэгэн байдлаар зовж тарчлаагүй" гэж бичжээ. Эр, эм халзан бүргэд ялгаагүй эцэг эхийн үүрэг хариуцлагатай байдаг тул эрэгчин нь үр төлөө халамжилж өсгөх нь элбэг байдаг. Тэд хаврын дааврын нөлөөнөөс болж заримдаа өндөг биш өөр зүйл дарж, үржихийг хүсдэг байна.
Мерфи 1990-ээд оны эхэн үеэс тус хүрээлэнд амьдарч байгаа бөгөөд хэзээ ч үржилд орж, дэгдээхийтэй байж үзээгүй. Одоо хашаандаа хамт байдаг хоёр эм бүргэдтэй ч нийлэхийг оролдоогүй хэр нь тэр чулуу дарсаар л байжээ.
Харин нэгэн шуурганы үеэр модноос унасан ч эсэн мэнд амьд үлдсэн хоёр долоо хоногтой бүргэдийн өнчин дэгдээхийг олж энэхүү газар авчирсан нь хувь тавилан ч байж магадгүй юм.
Ажилтнууд бүргэдийн дэгдээхийг олсноос хойш хэдэн өдрийн дараа Мерфигийн хашаанд оруулжээ. Тэд Мерфиг хэрхэн хариу үйлдэл гаргах талаар ямар ч төсөөлөлгүй байв. Гэхдээ даруу төлөв Мерфи мэдээж түүнийг уриалгахан хүлээн аван сонирхон сонжиж, тэдний өмнө хоёр таваг хоол тавихад нэгийг нь дэгдээхий идэх боломжийг олгож, нөгөөг нь өөрөө идэж байхдаа загасны махыг тастан дэгдээхийд хуваан өгч байв. Энэ бүх үйлдлээс нь харахад Мерфи эцэг шувуу болж, өнчин дэгдээхий асран хамгаалагчтай болов.
Ийнхүү чулууг хагарч дэгдээхий гарч ирнэ гэж цөхрөлтгүй итгэсэн эр бүргэд шуурганаас амьд гарсан өнчин дэгдээхийг өргөж аван ижилдэн амьдрахаар болжээ.
Сонирхуулахад, халзан бүргэд нь Хойд Америкт нутагладаг махчин шувуу бөгөөд АНУ-ын билэг тэмдэг юм.
Эх сурвалж: NY Times