УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийв.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “УИХ авлигатай тэмцэхийг хүсэхгүй байна, Засгийн газрынхаа эсрэг ажилладаг. Авлигачдыг өмөөрч, аваад үлддэг. Энэ оныг Засгийн газар авлигатай тэмцэх, сахилга батыг дээшлүүлэх жил болгон зарласан. Гэвч энэ зорилт биелэхгүй байна. Хэмнэлтийн тухай хууль баталсан ч УИХ-ын Тамгын газарт энэ хууль хэрэгждэггүй. Тэтгэвэрт гарах нас нь болсон хүнийг Тэргүүн дэд даргаар томилж, тэр хүн биднийг дарамталдаг. Үнэхээр хүчин мөхөстсөн тул бид өнөөдөр энэ хэвлэлийн хурлыг хийж байна.” гэв.
УИХ-ын гишүүн Н.Ганибал “Би Ерөнхий сайдад 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Энэ хөтөлбөрийн дагуу жилийн 3 хувийн хүүтэй зээлийг ААН-үүдэд олгохоор тусгасан ч зээл эзэндээ хүрээгүй талаар олон хүн мэдээлэл өгсөөр байна.
Бид инфляцад дарагдлаа. Юм авч чадахгүйд хүртлээ ядуурав. Иймд 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн үр дүнг нээлттэй ярилцах хэрэгтэй. 10 их наяд төгрөг бол манай 2021 оны жилийн улсын төсвийн орлоготой дүйнэ. Манай улсын гадаад өр нэг жилд л гэхэд 8 их наяд төгрөгөөр өслөө. Гадаадаас бид зээл их авдаг. Энэ талаар нээлттэй ярилцах хэрэгтэй” гэв.