Вьетнамын Харилцаа холбооны яам “Facebook” болон “YouTube” платформ дээр адил төрлийн зөрчил ажиглагдаж байгааг онцолж байна.
Вьетнамын Харилцаа холбооны яам “TikTok хор хөнөөлтэй, худал мэдээлэл бүхий контентуудыг устгахаар хангалттай арга хэмжээ авахгүй байна” гэж мэдэгдлээ.
Түүнчлэн “TikTok” болон бусад олон нийтийн сүлжээний платформыг Вьетнамын хууль журмыг зөрчсөн гэж үзвэл хязгаарлах арга хэмжээ авахыг анхааруулсан байна.
Тус яамны зүгээс “TikTok” дээр Засгийн газрынх нь эсрэг төөрөгдүүлсэн утгатай худал мэдээлэл түгж байгаа нь улс орны соёл, ёс суртахуунд заналхийлж байгааг хэвлэлийнхэнд мэдээлжээ.
Мөн Вьетнамын Харилцаа холбооны яам “Facebook” болон “YouTube” платформ дээр адил төрлийн зөрчил ажиглагдаж байгааг онцолсон байна.
“TikTok” аппликейшний хариуцлагагүй менежмент хууль бизнесийн үйл ажиллагааг хялбарчлан, оюуны өмчийг зөрчсөн контент олшроход нөлөөлж байгааг мэдээлжээ. Вьетнамын Харилцаа холбооны яамны мэдэгдэл дэлхий даяар Засгийн газрууд олон нийтийн сүлжээний нөлөөлөлд анхаарал хандуулах болсон энэ үетэй давхцаж байна.
АНУ-ын хэд хэдэн муж “TikTok” аппликейшнийг Төрийн өмчийн төхөөрөмжид суулган, ашиглахыг хориглоод байгаа юм.