gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     9.26
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 12
Зурхай
 9.26
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 9.26
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УИХ-ын гишүүний болзлыг есөн эмэгтэй хангаад байна

Ч.Болортуяа
Улс төр
2012-07-02
0
Twitter logo
Ч.Болортуяа
0
Twitter logo
Улс төр
2012-07-02
Энэ сонгуулиар эмэгтэйчүүдийг иргэд өмнөх сонгуулиас илүүтэй дэмжлээ. Нийт 544 нэр дэвшигчийн 174 нь буюу 32 хувь нь эмэгтэйчүүд байсан бөгөөд эдгээрээс одоогийн байдлаар ес нь УИХ-д суух болзлыг хангаад байна.

Урьдчилсан дүнгээр нийслэлийн тойргоос АН-с нэр дэвшигч Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл, НИТХ-ын төлөөлөгч, ЛОТС Инвест ХХК-ийн захирал С.Одонтуяа, Монос группын дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч Амлалт нэхэх ард түмний холбооны зохицуулагч Г.Уянга нар сонгогджээ.

Ц.Оюунгэрэлийн тухайд өмнө нь Хөвсгөл аймагт нэр дэвшээд амжилт олоогүй бөгөөд энэ удаад нийслэлийн Хан-Уул дүүрэгт дэвшсэн нь нүдээ олсон бололтой. С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нарын тухайд ч өмнө сонгуульд өрсөлдөж байсан ч амжилт олоогүй бол энэ жил иргэд тэдэнд итгэл хүлээлгээд байна.

Орон нутгийн тухайд ганцхан эмэгтэйг сонгосон нь Завхан аймагт нэр дэвшигч Д.Оюунхорол гишүүн байлаа.

Харин намын жагсаалтаар АН-с “Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн Р.Бурмаа, Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг,  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч  МАХН-ын Мянгатын дарга  З.Баянсэлэнгэ, ИЗНН-ын нэр дэвшигч ИЗНН-ын дарга С.Оюун нар гишүүний болзлыг хангаад байгаа.      

“Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн Р.Бурмаагийн тухайд  шударга сонгууль, сонгуулийн талаарх боловсролтой иргэн байх ёстой талаар их ярьсан ч өмнөх сонгууль түүнд халгаатай байсан. Харин энэ жил тэрбээр намынхаа жагсаалтад бүсгүйчүүд дундаасаа хамгийн дээгүүрт бичигдэж ийнхүү УИХ-ын гишүүн болох болзлыг хангалаа. Түүний араас бичигдсэн бүсгүйчүүдийн нэг бол Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг. Нийтлэл, ярилцлага зэргээрээ өөрийгөө нийгэмд багагүй таниулж чадсан түүнийг УИХ-ын гишүүний үүргийг хэрхэн биелүүлэхийг сонгогч олон харах л үлдлээ.

Жагсаалтад бичигдсэн нэгэн сонирхол татахуйц нэр дэвшигч эмэгтэй бол яах аргагүй “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч МАХН-ын Мянгатын дарга З.Баянсэлэнгэ. Түүний талаарх мэдээллийг хайгаад үзэхээр дандаа л хөдөлгөөн, тэмцлийн тухай мэдээ гарч ирэх юм. Тэгэхээр энэ парламент нэгэн тэмцэгч бүсгүйтэй болж байгаа хэрэг.

ИЗНН-ын дарга С.Оюуны хувьд ярих юм байхгүй, туршлагатай улстөрч.

Дээрх есөн эмэгтэй одоогийн байдлаар сонгогдоод байна. Энэ ес 10-уулаа болох магадлалтай. Учир нь БЗ, СХД-ийн сонгуулийн санал хураалт дахин болно. БЗД-ийн дахин санал хураалтад МАН-с нэр дэвшигч Д.Арвин,  З.Батзориг нар өрсөлдөнө. Энэ өрсөлдөөнөөс Д.Арвин сонгогдвол УИХ 10 эмэгтэй гишүүнтэй болох боломж бүрдэх юм.

Ямартай ч эхний ээлжинд 28-ын босгоо давж УИХ-ын гишүүний болзлыг хангасан бүсгүйчүүддээ амжилт хүсье.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан