УИХ-аас 2021 онд тогтоол гаргаж арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттай нүүлгэхээр болсон. Үүнээс хойш 10 орчим жил арьс шир боловсруулах үйлдвэрүүд хэзээ нүүхээс шалтгаалан үйл ажиллагаагаа өргөжүүлэхгүйгээр хүлээлтийн байдалд оржээ.
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Д.Батлут, Д.Өнөрболор нар өчигдөр (2023.04.05) нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим арьс ширний үйлдвэрүүдэд очиж, нөхцөл байдалтай нь танилцлаа.
“Булигаар” ХК бод, богийн арьсыг хагас болон гүйцэд боловсруулан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд борлуулж байна.
Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Бид өнөөдөр зөвхөн арьс, шир л боловсруулж байна. Арьснаас маш олон төрлийн түүхий эд гардаг. Арьсан бүтээгдэхүүнээс гадна цавуу, саван болон төрөл бүрийн бордоо үйлдвэрлэх боломж бий. Гэвч үйлдвэрээ өргөжүүлэх газар байхгүй. Үйлдвэрүүдийг “Эмээлт эко” парк руу нүүлгэх гэж байгаа нь маш зөв шийдвэр болсон. Төрөөс “Эмээлт эко” паркийн дэд бүтцийг бүрэн шийдчихвэл бид өнөөдөр ч нүүхэд бэлэн. Нүүсний дараа үйлдвэрээ өргөжүүлж олон төрлийн бүтээгдэхүүн гаргах кластер маягаар үйлдвэрүүдээ хөгжүүлэх, цаашлаад олон улсад ч өрсөлдөх боломж бий” гэв.
Түүнчлэн арьс ширний үйлдвэрүүдэд тулгамдаад буй бас нэг асуудал нь үйлдвэрт ирж буй арьс стандартад нийцдэггүй, маш их гэмтэлтэй байдаг аж. Малын гаралтай халдварт өвчин, нядалгааны үеийн механик гэмтэл зэргээс нийт ирж буй арьсны 30-50 хувь нь стандартын шаардлага хангадаггүй юм байна. Тиймээс малын эрүүл мэндэд анхаарах, стандартын шаардлага хангасан нядалгааны газартай болох нь зүйтэй гэдгийг тус үйлдвэрийн удирдлагууд хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир “Арьс, ширний үйлдвэртэй холбоотой тоног төхөөрөмжийг гаалийн болон, НӨАТ-аас чөлөөлөх тухай асуудал зайлшгүй яригдах ёстой. Энэ мэтчилэн бид маш олон асуудлыг Байнгын хорооны цааш цаашдын хурлуудад оруулж, тодорхой шийдвэрүүдийг гаргаад явна” гэлээ.
Мөн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин “Үйлдвэрлэгчид “Эмээлтийн эко” парк руу нүүхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Үүний тулд дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үйлдвэрлэгчид санал нэгтэйгээр хэллээ. Бид энэ тал дээр мөн асуудал урт хугацаа, бага хүүтэй зээлийг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Энэ тал дээр мөн анхааран ажиллана” хэмээв.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар