Дэлхийн Зөн Монгол ОУБ нь зудын гамшигт өртсөн 16,000 гаруй хүнд тусламж хүргэсэн бөгөөд үүнээс олон хүнд хүрэхээр ажиллаж байна.
Дэлхийн зөн зудын яаралтай тусламжаа эхлүүлснээс хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд 3400 гаруй гэр бүлийн 16,000 хүн, тэр дундаа 8600 хүүхдэд хүрч хоол хүнс, хүүхдэд зориулсан дулаан хувцас, ном, хичээлийн хэрэгсэл, малын тэжээл, бэлэн мөнгө зэрэг олон төрлийн тусламжийг үзүүлсэн.
"Энэ удаагийн арга хэмжээ нь Германы тусламжийн холбоо Акшин Дойчланд Хилфт, Старт Нэтворк болон Дэлхийн Зөнгийн хүүхэд ивээн тэтгэгч, доноруудын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн зудаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болсноороо онцлогтой юм" гэж Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг онцоллоо.
Тэрээр цааш нь "Бид зудын гамшиг ид оргилдоо хүрэхээс өмнө малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлж чадсанаар олон мянган хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэнд учрах гамшгийн нөлөөг багасгаж чадсан. Мөн бид өрхүүдийн хэрэгцээнд тохирсон хариу үйлдэл үзүүлэхийн тулд эмэгтэйчүүд болон ижил зорилготой байгууллага, иргэдийн бүлгүүдтэй зөвлөлдөж ажилласан" хэмээжээ.
Үндэсний хэмжээний судалгаанаас харахад зудын өндөр эрсдэлтэй бүсэд амьдарч буй малчин иргэдийн дөнгөж 55 хувь нь зудын эсрэг бэлтгэл хангасан байна. Байгаль, цаг уурын энэхүү хямралын үед хүүхдүүд илүү эмзэг байдалд ордог. Зудын үед малчин өрхийн хүүхдүүд сургуулиасаа завсардаж, мал маллах ажилд оролцох нь тэдний эрүүл мэнд болон боловсролд сөргөөр нөлөөлдөг. Өрхүүд орлогын эх үүсвэрээ алдах, эсвэл орлого нь буурснаар хоол хүнсний хомсдолд орох, өрхийн гишүүд сэтгэл санааны хямралд өртөх гэх мэт нь хүүхдийн сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлдөг.
"Гантай зуны улмаас тэжээлийн дутагдалтай, онд ороход хүндрэлтэй болсон мал сүрэгтээ нэгдүгээр сард авсан 300 мянган төгрөгийн тусламжаар тэжээл авч өгснөөр 30 орчим малаа алдах эрсдэлээс сэргийлж чадсан." хэмээн дэмжлэг авсан малчдын нэг 50 настай С.Уянга хуваалцсан.
Мал сүрэгтээ нэгдүгээр сард авсан 300 мянган төгрөгийн тусламжаар тэжээл авч өгснөөр 30 орчим малаа алдах эрсдэлээс сэргийлж чадсан.
"Бидний хэрэгжүүлж буй зудын хариу арга хэмжээг дэмжсэн бүхий л байгууллагууд, хувь хүмүүст хүүхдүүд болон малчин өрхүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлмээр байна. Таны дэмжлэг хувь хүн, гэр бүлд төдийгүй улс орны эдийн засагт ихээхэн тус дэм болж байна. Сүүлийн саруудад бид чухал ажлуудыг амжуулж чадсан ч цаана нь илүү их хийх зүйлс байгааг онцолмоор байна. Илүү олон хүнд, ялангуяа тусламж хэрэгтэй хүүхдүүдэд хүрч, гамшгийг даван туулахад нь туслахын тулд Дэлхийн Зөн Монгол ОУБ донорууд болон түншүүдтэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллахыг зорьж байна." гэж Б.Болорцэцэг захирал яриагаа өндөрлөлөө.
Дэлхийн Зөн Монгол ОУБ нь зудын хариу арга хэмжээгээрээ 13,000 малчин өрхөд хүрэхийг зорин ажиллаж байна.
Зуд нь Монгол нутагт тохиолддог өвөрмөц байгалийн үзэгдэл юм. Зуны ган гачгийн дараа их хэмжээний цас орж, хэт хүйтэрснээс үүдэн мал бэлчээрлэх боломжгүй болж хоргодоход хүрдэг. 2022 оны 10 дугаар сард Монгол Улсын цаг уурын хүрээлэнгээс зудын талаар эрт сэрэмжлүүлэн мэдэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 25 хувь орчим нь зудын өндөр эрсдэлтэй байгааг дурдсан байна. Хоёрдугаар сар гэхэд урьдчилан таамагласан эрсдэлийн бүс 70 хувь болж 200,000 орчим өрхөд шууд нөлөөлжээ.
Эх сурвалж: Дэлхийн Зөн Монгол ОУБ