“Газрын ховор элементийн судалгаа-аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.
Монгол орны газрын ховор элементийн судалгаа, үүний хэрэглээ, ач холбогдол, бодлого, цаашид хэрэгжүүлэх асуудлаар санал солилцох зорилгоор ШУА-ийн Физик, математик, информатик болон Техник технологийн салбарын бага чуулганаас энэхүү хурлыг зохион байгуулжээ.
Уул уурхайн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга өндөр технологийн түүхий эдийн хэтийн төлөв, баримталж буй бодлогыг танилцуулав. Тэрээр “Газрын ховор элементийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэрийг заавал Үндэсний аюулгүй байдлын хурлаар хэлэлцэх шаардлагатай. Гэтэл ҮАБ хуралддаггүй. Цаг их ордог тул 2015 оны Ерөнхийлөгчийн зарлигийг өөрчлөх шаардлагатай.
Энэ төрлийн дөрвөн тусгай зөвшөөрөл шинээр олгохоор хүлээж байна. Манай улсад “Оюутолгой” шиг том орд яагаад илрэхгүй байна гэхээр хайгуулын тусгай зөвшөөрлийг дөрвөн жилийн турш олгоогүй. Цаашид эрэл хайгуулыг эрчимжүүлнэ. “Эрдэнэс Монгол” компани энэ чиглэлд анхаарч ажиллана. Мөн “Алсын хараа 2050-д газрын ховор элементийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох зорилт дэвшүүлсэн” гэв.
Одоо газрын ховор элементийг өндөр технологийн түүхий эд болгон өндөр хөгжилтэй орнуудад өргөн ашигладаг. Химийн үйлдвэрлэл, газрын тосны салбарт, цахилгаан машины катализатор, онгоц, компьютер, хамгаалалтын нүдний шил гэх мэт олон бүтээгдэхүүний орцонд заавал ордог. Жишээ нь салхин сэнсний хөдөлгүүр, цэнэглэдэг батарей, нарын хавтан зэрэг юм. Байгальд сөрөг нөлөө багатай, ногоон эрчим хүчний үйлдвэрлэл, цөмийн технологи, батлан хамгаалах салбарт ашиглаж байна.
ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, НӨӨЦӨӨР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БУЙ УЛСУУД (ИСЭЛ, ТОНН)
1. БНХАУ 168 000
2. АНУ 43 000
3. Мъянмар 26000
4. Австрали 22000
5. Тайланд 8000
6. Энэтхэг 2900
7. ОХУ 2700
8. Бразил 800
Манай улсад одоогоор 3.1 сая тонн газрын ховор элементийн нөөц илрүүлжээ. Дорноговь, Өмнөговь, Ховд, Хэнтий, Увс аймагт дараах ордууд бий.