Сүүлийн өдрүүдэд “Дисней” тэргүүтэй хэд хэдэн компани “Х” буюу хуучнаар Твиттер платформоос зар сурталчилгаагаа татаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Илон Маск тэдгээр компанид уур бухимдлаа илэрхийлээд амжсан юм.
Тэгвэл тэрбээр одоо ч уг үйлдлээ зогсоохгүй байгаа бөгөөд “Дисней” компанийн гүйцэтгэх захирал Боб Игерийг ажлаасаа нэн даруй халагдах ёстой хэмээн Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Тодруулбал Илон Маск Нью-Мексик мужийн ерөнхий прокурорын газраас “Мета” компанийг шүүхэд өгсөн үндэслэлийг цахим хуудаснаа нийтэлсэн. Тэр нь “Фэйсбүүк, Инстаграм зэрэг цахим сүлжээ нь хүүхэд багачуудыг хамгаалах ажлыг хангалттай хийхгүй байна. Эсрэгээрээ хүүхдийн садар самууныг сурталчлах орчин болж байна” гэсэн агуулгатай аж.
Харин “Дисней” компани Фэйсбүүк дээр сурталчилгаа байршуулсаар байгааг Илон Маск хөндөж, “Боб Игер хүүхдийн бэлгийн мөлжлөгтэй холбоотой материалын хажууд сурталчилгаа байршуулах нь гоё гэж бодож байгаа бололтой” гэсэн байна.
Нэгэн хэрэглэгч түүний жиргээний доор "Тэр яагаад одоо хүртэл халагдахгүй байгаа юм бол?" гэсний хариуд Маск "Тэр нэн даруй халагдах ёстой" хэмээн хариулжээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон нэгэн хэлэлцүүлгийн үеэр Илон Маск тайзан дээр хараалын үг "урсгаж" Твиттерээс зар сурталчилгаагаа татсан компаниудад уур бухимдлаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Business Insider