Нийслэлийн засаг захиргаа ирэх онд 171 хороог 201 болгохоор төсөвтөө тусгажээ. Уг үйл ажиллагаанд нийт 13 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Хорооны тоог нэмснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулно гэж үзэж буй. Харин иргэд өрхийн эмнэлгийн ачааллыг бууруулж, үйлчилгээг сайжруулаасай гэж хүсэж байна.
№ | Зорилт /бодлогын үндэслэл/ | Төсөл, арга хэмжээ | Үр дүнгийн шалгуур үзүүлэлт | 2022 онд шаардлагатай хөрөнгө | Хэрэгжүүлэх байгууллага | |||
Суурь түвшин | Зорилтот түвшин | Хөрөнгийн хэмжээ /сая төгрөг/ | Эх үүсвэр | Үндсэн | Хамтрагч | |||
4.2.17 | НЗДҮАХ-4.2.3 | Засаг захиргааны анхан шатны нэгж 30 хүртэлх хороог хуваана | 171 хороо | 30 хүртэлх хороо хуваагдсан байна | 13,000.00 | Нийслэлийн төсөв | НЗДТГ-ын ТЗУХ |
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнгөрсөн долоо хоногт өгсөн мэдээлэлдээ “Нэг хороо 10 мянган хүн амтай байхад иргэд хорооны үйлчилгээг авах боломжтой байдаг. Гэтэл түүнээс дээш гарч, 24-25 мянга болоход ахмадууд, ээжүүдэд хүрэх үйлчилгээ нь холдоно” гэсэн юм.
Түүнчлэн хорооны цагдаа, нийгмийн, халамжийн ажилтнуудын хүрэлцээ тааруу байгаа талаар хэлэв. Тэрээр “Хэдийгээр захиргааны зардал нэмэгдээд байгаа мэт харагдах ч үйлчилгээгүй болсноос үүдэж олон хүнд асуудал үүсдэг” гэж ярьсан юм.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:
“Улаанбаатараас төрийн үйлчилгээ авч чаддаггүй хэчнээн зуун мянган иргэн байна. Бид бусдыгаа бодох ёстой” гэв.
Уг нь төрийг данхайлгаж, хорооны засан тоог даргыг нэмэх бус, ачаалал нь нэмэгдсэн ажилтныхаа тоог нэмэх, цагдаа, өрхийн эмнэлгээ салбарлуулснаар бүхэл бүтэн цогцолбор хорооны урсгал зардлыг хэмнэх боломжтой.
Нийслэлийн Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр:
“Хороог хувааснаар төр данхайна. Хороог нэмснээр түүнийг дагасан үндсэн 15, гэрээт 15 ажилтан, нийтдээ 30 хүний орон тоо төр талдаа бий болж байна. Дан эрх баригч намын хүмүүс орж ирнэ.
Бид гудамжаар яваад 250 гаруй иргэнээс “Хороогоороо сүүлийн нэг жилийн хугацаанд орсон уу?” гэж асуухад хороогоороо биш өрхийн эмнэлгээрээ орсон гэж хариулж байсан. Огт ороогүй иргэн олон, ганц орсон нь цэрэг татлага, гэрлэлт, хүүхдийн гэрчилгээ, иргэний үнэмлэх солиулах гэх мэт ихэнх нь E-Mongolia болон нэг цэгийн үйлчилгээний төв, дүүрэг дээр хийлгэж болох ажлууд байсан. Энэ бол төрийг данхайлгаж, төсвийг нэмэгдүүлж байгаа маш буруу бодлого. Хороог хувааснаар цалин авч суудаг хорооны дарга нар л нэмэгдэнэ” гэсэн юм.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваагаас энэ талаар асуухад “Бид нийслэлийн төсөв батлах хуралдаанд энэ асуудлыг дэмжээгүй, татгалзсан санал өгсөн” гэв.
ЦАХИМ ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ БОЛОХ ЮМ БОЛ ХОРОО НЭМЭХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ВЭ?
Ирэх онд Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулж, цахим үндэстэн болж, төрийн үйлчилгээг цахимжуулж зардлаа багасгана гэв. Гэтэл цахим үйлчилгээ иргэдэд хүрэхгүй байгаа учраас хороог нэмэх шаардлагатай гэж 13 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт баталлаа.
Цахим үндэстэн болох талаар дээгүүрээ ярьж, шинэ яам хүртэл байгуулах гэж зорьж байгаа атлаа анхан болон дунд шатандаа гаргаж буй эдгээр шийдвэрүүд логикийн зөрчилтэй нь илт. Төрийн ихэнх үйлчилгээг E-Mongolia аппликейшн, цахим уудсаар захиалан гэртээ хүргүүлэх, нийслэлийн үйлчилгээний төвүүдээс ч авах боломжтой болсон шүү дээ.
Ингээд Нийслэлийн хамгийн их хүн амтай БЗД-ийн дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн Фэйсбүүк бүлгэмд санал асуулга явуулахад хороо хуваахыг бус өрхийн эмнэлэг нэмж байгуулж өгөхийг оролцогсдын ихэнх нь үзэж байв.
Бид иргэдээс “Хороо гэхээр таны толгойд ямар үйлчилгээ буудаг вэ?” гэж асуухад “Хорооны тодорхойлолт авах, харьяаллаа солиулахад...” гэсэн хариулт ихэвчлэн өгч байв. Хороогоор хэр их үйлчлүүлдэг вэ гэж асуухад ихэнх нь “Ордоггүй, ойрын хэдэн жил ороогүй” гэж хариулж байлаа.
ЦАГДАА, ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХОРООНООС ХАМААРДАГГҮЙ
Цагдаа, өрхийн эмнэлгийн үйлчилгээ төрийн босоо бүтэцтэй, хорооноос шууд хамааралгүй. Иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг өрхийн эмнэлэг Нийслэлийн эрүүл мэндийн газраас, сургууль, цэцэрлэг Нийслэлийн боловсролын газраас, цагдаа нь цагдаагийн байгууллагаас хамааралтай.
Монголд дарга нар ихэдсэн үү гэхээс багадаагүй. Тиймээс дахин хороо байгуулан, засаг дарга нарын тоог нэмж, төрийн урсгал зардлыг зориуд нэмэх бус цагдаа, өрхийн эмнэлгүүдээ л нэмэх иргэдэд илүү үр өгөөжтэй.
Мөн гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлд ажилладаг хорооны нийгмийн ажилтны ачаалал өндөр байвал орон тоог нь нэмж, шинээр байгуулах хорооны урсгал зардлыг иргэдийн амьдралд бодитоор тус болох, асуудлыг шийдэхэд л зарцуулах хэрэгтэй байна.
ШИНЭ ХОРОО БАЙГУУЛСАН Ч ХОЁР ХОРОО ДУНДАА НЭГ ӨРХИЙН ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА
Сонгинохайрхан дүүргийн жишээг харахад, шинээр хороо нэмж, 43 хороотой болгосон ч зарим нь дундаа нэг өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл иргэдийн амьдралд бодитой өөрчлөлт ороогүй л байна.
Хороо нэмж байгуулснаар эмнэлэгтэй болно гэсэн Сонгинохайрхан дүүргийн жишээг харахад 43 хороотой болгосон ч зарим шинэ хороодын дунд нэг өрхийн эмнэлэг ажиллаж байна. Энэ нь төрийн албан хаагчдын тоог нэмснээс иргэдийн амьдралд бодит өөрчлөлт ороогүй. Тухайлбал, одоог хүртэл 1 ба 34, 2 ба 35, 23 ба 39, 31 ба 43 дугаар хороо дундаа нэг өрхийн эмнэлгээс үйлчилгээ авч байна.
Ирэх оны нийслэлийн төсөвт зөвхөн хорооны байр түрээслэх зардал, цахилгаан, ажилчдын цалин зэрэг урсгал зардал тусгагдсан боловч өрхийн эмнэлгийн зардал тусгагдаагүй.
Түүнчлэн Баянзүрх дүүрэгт л гэхэд 80 гаруй мянган хүний байрны ордер, гэрчилгээ, иргэний үнэмлэхэд хаягийн өөрчлөлт оруулах ба энэ өөрчлөлтөд тус дүүрэгт 3,9 тэрбумын зардал гарна.
Иргэд зөвхөн байрны гэрчилгээний хаягийг өөрчлөхийн тулд:
- Байр нь зээлтэй байгаа банканд очиж гэрчилгээгээ авна
- Улсын бүртгэлд очиж өөрчлүүлээд
- Нотариат орж баталгаажуулна
- Эргээд банканд очно.
2024 ОНЫ СОНГУУЛЬД БЭЛТГЭЖ, ХОРООГ ХУВААХ БОЛСОН УУ?
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хороо хуваах асуудлыг хэлэлцээгүй хэрнээ төсөвт 13 тэрбум төгрөг суулгасан. Баянзүрх дүүрэг нийт 43 төлөөлөгчтэй. Хороог хувааж, нэмэгдүүлснээр мөн 43 хороотой болно. Энэ тоог тэнцвэржүүлж байгаа нь улс төрийн зорилготой буюу ирэх 2024 оны сонгуульд нэг хорооноос нэг төлөөлөгч сонгогдох бэлтгэлийг одоо хийж байна гэж сөрөг хүчин хардаж байна.
Жишээ нь, Гачууртад буюу БЗД-ийн 20-р хороонд МАН-аас иргэдийн төлөөлөгчдийн хурлаас байнга сонгогддог. Хүн ам харьцангуй цөөн, ачаалал өндөр биш буюу 7375 иргэн /2020 оны Хүн амын статистик мэдээллээр/ оршин суудаг уг хорооны хүн амын тооноос үл хамааран хоёр хуваах нь улс төрийн зорилготой гэж дүүргийн сөрөг хүчний ИТХ-ын төлөөлөгч хэлсэн юм.
"Энэ бол эрх баригч намын сонгогчдыг жижиглэж батлах, намынхаа хороо болгож нэмэгдүүлэх арга. Намын харьяалалтай, төрөөс угжуулдаг арми бий болно. Тэгсэн хэрнээ төсвийн орлого нэмэгдэхгүй байна" гэв.
ХОРООНЫ ХҮН АМЫГ 10-15 МЯНГАД БАРИНА ГЭСЭН АТЛАА ЦӨӨН ХҮН АМТАЙ ХОРООГ Ч ХУВААНА
Нийт 34 хороог хувааж, 30 хороо шинээр байгуулснаар нийслэл хот 201 хороотой, жил бүр 17.4 тэрбум төгрөгийн урсгал зардал нэмэгдэнэ.
- Баянгол дүүргийн 25 хорооноос 12 хороог хувааж, шинээр 10 хороо байгуулан, нийт 35 хороотой болгох
- Баянзүрх дүүрэгт 15 хороо нэмж нийт 43 хороотой болгох
- Чингэлтэй дүүргийн 19 хорооноос таван хороог хувааж, шинээр мөн таван хороо байгуулж, 24 хороотой болох саналтай байв.
Үүнээс
- Баянзүрх дүүрэгт хамгийн өндөр буюу нийт 8,7 тэрбум
- Баянгол 5,8 тэрбум төгрөг
- Чингэлтэй 2,9 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Баянзүрх дүүргийн тухайд 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 16, 17, 18, 20, 21, 22, 23, 25, 26, 27, 28 хороог хуваах, шинээр 15 хороо байгуулж, нийт 43 хороотой болохоор дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталжээ.
Хороодын хүн амыг 15 мянгад барина гэсэн ч 15 мянгаас доош буюу 6000-7000 хүн амтай хороог ч хуваахаар төлөвлөжээ. Дараах хүснэгтэд Баянзүрх дүүргийн хуваахаар төлөвлөсөн хороодын /цэнхэр өнгөөр тэмдэглэв/ хүн амын тоог харуулав. Ягаан өнгөөр 15 мянгаас доош хүн амтай буюу хуваах нэн шаардлагагүй хороодын төлөвлөгөөг тэмдэглэлээ.
Хороо | Байршил | Нийт өрхийн тоо | Хүн амын тоо | Хуваахаар төлөвлөж буй 15 мянгаас доош хүн амтай хороод |
1 | Сансар, 12-р хороолол, 21-р байрны хойно, өөрийн байр | 2786 | 9511 | |
2 | Дарь эхийн 10-р гудамж, их дарь эх 5-р хэсэг, өөрийн байр | 4001 | 12782 | |
3 | Сансар, 12-р хороолол, Хөх тэнгэрийн гудамж, өөрийн байр | 1728 | 6660 | |
4 | 15-р хороолол, 4-р байр 1-р орц 3 тоот |
4878 | 18301 | |
5 | 69-р сургуулийн зүүн хойно, Өлгийн гудамж, | 6517 | 22817 | |
6 | 13-р хороолол, 21-р сургуу- лийн хойно, өөрийн байр |
2701 | 10553 | |
7 | 15-р хороолол, Баянцээл худалдааны төвийн зүүн | 1758 | 6413 | |
8 | Улаанхуаран, цагдаагийн академийн 48-3-27 тоот | 5609 | 19611 | |
9 | Шархад, эцсийн буудал, шар-хадны 28-р гудамж, өөрийн байр | 3971 | 13822 | |
10 | Амгалан, ТЗ-ын өртөөний баруун хойд талд, өөрийн байр | 1872 | 7536 | |
11 | Хонхор, 18 айлын орон сууцны хойно, өөрийн байр | 2992 | 8622 | |
12 | Амгалан, Жанжин клубын байр | 3984 | 14728 | |
13 | Ватиканы сүмийн зүүн талд, өөрийн байр | 3109 | 11294 | |
14 | ХӨСҮТ-ийн зүүн талд, өөрийн байр |
5843 | 19146 | |
15 | 13-р хороолол, 1-р байрны урд, өөрийн байр |
1749 | 7215 | |
16 | 16-р хороолол, 17-р байрны ард талд, өөрийн байр | 6284 | 22099 | |
17 | Да хүрээ захын зүүн тал, эмнэл- гийн 18-р гудамж, өөрийн байр |
2805 | 9788 | |
18 | 13-р хороолол, 129-р цэцэрлэ- гийн зүүн хойно, өөрийн байр |
3079 | 12702 | |
19 | Шархадны гудамж, 1-р хотхоны байрны дунд | 3666 | 12654 | |
20 | Гачуурт тосгон, 85-р сургуулийн баруун талд | 2862 | 7375 | |
21 | Бага дарь эхийн 2-р гудамж, өөрийн байр |
3240 | 11777 | |
22 | Алтан-Өлгийн 14-р гудамж, өөрийн байр | 4026 | 13611 | |
23 | Улиастайн шинэ эцэс, өөрийн байранд |
4186 | 14671 | |
24 | Газарчин дээд сургуулийн урд, Эрдэнэтолгойн 1-р гудамж | 2635 | 9487 | |
25 | 13-р хороолол, "Шинэ монгол" сургуулийн хойд | 5631 | 18589 | |
26 | Дүнжингарав хорооллын замын урд талд, өөрийн байр | 7303 | 23841 | |
27 | Сэлбийн 7-р гудамж, "Баваахай" хүнсний дэлгүүрийн 2 давхарт | 3744 | 13000 | |
28 | Хужирбулан, 11-ийн эцсийн буудал өөрийн байр | 2832 | 9074 | |
Баянзүрх дүүргийн дүн | 105791 | 367679 |
Харин та хороо хуваахыг дэмжиж байна уу? Хороо нэмэгдсэнээр таны амьдралд бодитой ямар өөрчлөлт гарах талаар та бидэнтэй санал сэтгэгдлээ хуваалцана уу.