Нийслэл дэх газар чөлөөлөх ажлын явцын талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяраас тодрууллаа.
Тэрээр "НИТХ-аас баталсны дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд он дамжин хийгдэж буй болон шинээр тусгасан нийт 215 төсөл, арга хэмжээ бий. Үүний 102 нь барилгын зардалтай, газар чөлөөлөлтийн ажил байгаа юм.
Манай дээр энэ жил 5.7 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Төсвийн хүрээнд 35 газрыг чөлөөлөөд байна. Үлдсэн ажлуудыг 2022 онд хийнэ. Нөхөн олговрын зардал хоцорсон учраас үлдсэн ажлууд ирэх жил шилжиж байна. Мөн 10 тэрбум төгрөгийн газрыг иргэдтэй зөвшилцөн чөлөөлсөн ба нөхөн олговрыг ирэх оны төсвөөс өгнө.
Газар эзэмших болон өмчлөх эрхтэй, дээр нь үл хөдлөх хөрөнгөтэй үед нөхөн олговор олгох тухай яригддаг
Газар эзэмших болон өмчлөх эрхтэй, дээр нь үл хөдлөх хөрөнгөтэй үед нөхөн олговор олгох тухай яригддаг. Харин зохих зөвшөөрөлгүйгээр ашигласан үед албадан чөлөөлдөг. Тухайлбал Нийслэлд энэ онд 1000 орчим гараашийг албадан чөлөөлсөн.
Гараашийг чөлөөлөөд оршин суугчдад зориулан тохижуулж байгааг иргэд дэмжиж байна. Өнөөдрийн байдлаар гарааш буулгасанд гомдол, гаргаж асуудал гаргасан зүйл алга байна.
Нийт 3.7 га талбайг албадан чөлөөлсөн. Үүнээс боломжтой 3 га газрыг тохижуулсан. Гараашаа буулгуулсан хүн нөхөн олговор авах боломжгүй, шүүхэд хандана. Газар эзэмших эрхгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй бол шүүхээр яваад ч нөхөн олговор олгохгүй" гэв.
Мөн ногоон байгууламж бий болгох зорилгоор 2021 онд 90 байршилд 380,1 га газрын эзэмших эрхийг цуцалсан байна.