Нийслэлийн 84-р дунд сургуулийн сургуулийн захирлын үүрэгт ажил болон томилгооны асуудлаар тус сургуулийн Үйлдвэрчний хорооноос мэдээллээ.
Хорооны гишүүн "Есдүгээр сарын 24-нд сургуулийн захирал Үйлдвэрчний хорооны гишүүдийг дуудан уулзсан. Энэ үеэрээ БЗДүүргийн Засаг даргын тамгын гарын ажлын хэсэг ирж ажлыг нь хүлээж авах болсон талаар танилцуулсан. Шинэ захирлаар хэн томилогдох нь тодорхойгүй байсан тул багш ажилчдын төлөөллүүд дүүргийн засаг даргатай уулзсан. Дүүргийн засаг дарга Н.Баярмөнх тус сургуулийн захирлыг солих зүйл яриагүйгээ мэдэгдсэн.
Гэвч есдүгээр сарын 29-нд дүүргээс ажлын хэсэг ирж захирлын ажлыг хүлээлцэж эхэлсэн. Ам ажил хоёр нь ийнхүү зөрсөн тул бид сургуулийн захиралд шаардлага хүргүүлсэн. Үүрэг гүйцэтгэгчийг хүлээж авахгүй, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнд ажлаа өгөхийг шаардсан. Мөн БШУ-ын сайд, Ерөнхийлөгч, БЗД-ийн Засаг даргад хүсэл явуулсан ч хариу ирээгүй.
Улмаар аравдугаар сарын 1-нд дүүргийн ажил хүлээлцэх комисс дахин ирэхэд нь нээлттэй сонгон шалгаруулалтаа зарлаж тэнцсэн захирлаа томилоод ирэхийг шаардан оруулаагүй. Бид хуучин удирдлагатайгаа үлдэхийн тулд энд зогсоогүй. Сонгон шалгаруулалтаар захирал томилохыг шаардсан. Шууд томилгоог эсэргүүцэж байна" гэв.
Бичлэгийг энд дарж үзнэ үү.