Э.Содномпилжээ эхний оролдлогоороо 241 кг-ыг шахлаа. Энэ нь паралимпын дээд амжилт бөгөөд өмнө Грекийн тамирчин 238 кг-ыг өргөж байв.
Ингэснээр тэрээр бусад 8 тамирчнаа тэргүүлж байна.
Э.Содномпилжээ хоёр дахь захиалгаа 242 кг болгон нэмсэн.
Э.Содномпилжээгийн замнал:
Пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтийн тамирчин Энхбаярын Содномпилжээ Дубайд болсон ДАШТ-д VII байр эзэлж, 2016 оны паралимпын наадамд оролцох эрх авч байв.
2000 оны намар хоёр суга таягтай байсан хүү ийнхүү дэлхийн хүн төрөлхтний дөрвөн жил хүлээдэг цэнгэлийн манлай паралимпад оролцох Монголын анхны хүчтэн болсон.
Э.Содномпилжээ зургадугаар ангид байхдаа хөлөө тайруулжээ. “Миний онош бол анагаах ухааны талаасаа хавдар. Шашны талаас нь тайлбарлавал аав, ээжийн талаасаа хоёр сахиустай, бөөгийн тамлагаа гэж болно. Аав минь Хөвсгөл, ээж Увс нутгийнх” гэж тайлбарлав.
Хөлөө тайруулж суга таягтай болсон ч хүү хичээлээ орхилгүй 10 жилийн сургуулиа амжилттай төгсжээ. 2000 оноос пауэрлифтингээр хичээллэж жилийн дараа Бүх ард түмний спартакиад 48 кг алтан медаль, 2002 онд пара УАШТ-ээс 52 кг алтан медаль авчээ.
2010 онд пауэрлифтингийн УАШТ хэвтээ шахалтын 60кг-д алт, 2011 онд хүчний гурван төрөлтийн УАШТ-д хэвтээ шахалтаар 66кг-д хүрэл медаль хүртжээ. Дотооддоо эрүүл тамирчидтай өрсөлдөж, гадаадад пара төрөлдөө оролцож амжилт нь тасралтгүй ахив.
2011 онд Лондоны паралимпын эрхийн тэмцээнд оролцох байсан түүнийг мөнгө мухардуулав. 2012 паралимпын мөрөөдөл талаар болж урам хугарсан нь шавьдаа “Ямар ч гэсэн бэлтгэлээ тасралтгүй хийнэ. 2016 оны олимпод заавал оролцоно” гэж Ш.Энхсайхан багш нь дэм өгчээ.
2014 он өнгөрсөн хугацаанд туулсан зовлон бүхнээ таягдан хаяж мөрөөдлөө биелүүлсэн жил байлаа. ДАШТ VII байраар шалгарч олимпын эрх өвөртлөв.
2015 он Дубайн “Дэлхийн цом”-оос 88 кг мөнгөн медаль, Казахстаны ААШТ-ээс хос хүрэл хүртэж олимпын эрхийн мялаалгаа хийв.